Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтлэл

Тулгуур эрхтнийг “тушдаг” өвчин 

Цангах, ойр ойрхон шээх, ядрах, нүд бүрэлзэх, шалтгаангүй турах зэрэг шинж тэмдгийг хүмүүс өдөр тутмын ядаргаа, ажлын ачаалал, ус бага уусантай холбоотой гэж эндүүрэн, тоохгүй өнгөрүүлэх нь элбэг. Тэгвэл эдгээр шинж тэмдэг нь чихрийн шижин өвчний дохио байж болзошгүй. Ялангуяа II хэв шинжийн чихрийн шижингийн эхэн үед ямар ч зовуурь илрэхгүй байх нь элбэг.
Уржигдар 14 цаг 00 мин

“Бодь мөрийн зэрэг” үнэгүйдэж, “Библи” үнэд орох цагаар 

Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
Уржигдар 12 цаг 30 мин

Боловсролыг үнэлдэггүй бодлогын золиос нь инженерүүд 

“Инженерүүдээ бордюроос дорд үзсэн улс дэлхийд өөр байхгүй” гэх хатуу боловч үнэн үг өнөөгийн Монголын нийгмийн хамгийн эмзэг, бас гаж тогтолцоог оноод хэлчихсэн гэлтэй. Улс орныг урагш­­­луулах эдийн засгийн үндэс нь “бетонон ширэнгэ” бус, бодит үнэ цэн бүтээдэг инженерүүд. Гэтэл бид жил бүр олон тэрбум төгрөгийг бордюр солих, хогийн сав суурилуулах зэрэг үр өгөөж багатай ажилд зарцуулж, эргээд оюун ухаан, мэдлэгийг үнэгүйдүүлсээр ирсэн нь гачлантай. 
Уржигдар 12 цаг 00 мин

Багш нар намын хурал биш, номын дуу сонсох хэрэгтэй байна 

“Багш бусдаас онцлогтой, хүнийг хөг­жүүл­дэг мэргэжил. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр хүний хөг ­ жил тасралтгүй үргэлжилж буй энэ цаг үед багшийн заах арга барил, мэдлэг чадвар дагаад л шинэчлэгдэх ёстой. Мөн зүрх сэтгэл шаардсан ажил. Багшийн нэг буруу үг, үйлдэл олон хүүхдийн ирээдүйг өөрчилж мэдэх тул хариуцлагатай байх хэрэгтэй.
Уржигдар 11 цаг 00 мин

УИХ-д Ж.Эпштейнээс өөр анхаарах чухал асуудал алга уу 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос арав­дугаар сарын 7-нд АНУ-ын тэрбумтан аг­сан Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөн­хийхяналтын сонсгол явуулах гэж байна. Ийм санаачилгыг гишүүн Б.Баярбаатар, Х.Бул­ган­туяа нар анх гаргаж, улмаар дээрх байнгын хороо хариуцан зохион байгуулахаар болсон. Энэ тухай сонс­сонхэнд ч хэдэн жилийн өмнө нас барсан, гадаа­дыниргэний асуудал манай улстай яг ямар хол­боотой вэ, УИХ-д өөр хэлэлцэх, анхаарах чухал ажил байхгүй юу гэсэн асуулт, эргэлзээ төрнө. 
Уржигдар 10 цаг 00 мин

9000 хүний нэр барьж, 1.6 сая иргэнийг шийтгэсэн “Шөнийн марафон”

“Автомашингүй өдөр”-ийг 2009 оноос хойш нийс­лэлд хэрэгжүүлж буй. Ганц өдөр машины утаагүй, чих амар өнжиж, төв замаар чөлөөтэй алхан, хүүх­дүүдээ тоглуулж, стресс тайлах зорилгоор эл өд­рийг бий болгосон аж. Тэгвэл өнөө жил хотын шинэ дарга Б.Пүрэвдагва “Шөнийн марафон”-ыг авто­машингүй өдөртэй хамтатган хийж, иргэдийн эрүүл мэндийг дэмжсэн “гоё” арга хэмжээ явуулъя гэж сэтгэжээ.
2026-09-29

Богд хан ууланд хиймэл бус, байгалийн гарц л хэрэгтэй 

Суурьшлын бус газарт зэрлэг амьтны экологийн гарц байгуулах нь инженерчлэлийн хувьд ажиллагаа, эрсдэл багатай бол хот, суурин газарт илүү ярвигтай, нарийн төлөвлөлт шаарддаг.
2026-09-29

Эх хэлээ уландаа гишгэсэн элит боловсрол 

Хаяа дэрлэх шахам үүдээ нээх болсон хувийн сургуулиуд хуулиас дээгүүр алхаж, дураараа дургих нь хэрээс хэтрэв. Улс дотор улс, хот дотор хот байгуулж тоглох энүүхэнд болсон тэд төрөлх монгол хэлээрээ ч сургалт явуулахаа байж, хоорондоо хэзээ ч ойлголцохгүй, огтлолцохгүй бүхэл бүтэн үе өндийлгөж байна. Энд гадаад хэл сурах, сургах тухай, түүний ач холбогдлын талаар хөндөх гэсэнгүй.
2026-09-28

Хов, гоморхолд живсэн төр

МАН хэмээх намыг эрх баригчаар улираан сонгосноос хойш төрийн ажил, түмний эрх ашиг үргэлж хамгийн ард эрэмбэлэгдэж байна. Энэ намын “эрх жаалууд” бие биедээ туньсан хувь хүний гомдлоороо төрийн ажлыг гацаасаар хэд хонов. Төсвийн тодотголыг өнгөрсөн наймдугаар сарын 30-нд өргөн барьж, ээлжит бус чуулганаар эхний хоёр хэлэлцүүлгийг хийсэн. Намрын чуулганаар гурав дахь хэлэлцүүлгээ явуулах гэтэл МАН доторх “30-ийн бүлэг”-ийнхэн ирцээр бойкотолсон билээ.
2026-09-28

Баавгайгаа “мартсан” улс балгаа үүрч эхлэв үү 

Хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх нь ихэссэнтэй холбоотойгоор монголчууд сүүлийн үед цахим орчинд элдэв мааз яриа дэлгэж, их л хөгжөөнтэй байх боллоо. Ялангуяа араатны аюул, амьтны хөлөөс хол, хот, суурин газарт аж төрдөг хүмүүс “чиний зовлон минийх биш” гэсэн шиг энэ асуудалд тоомжиргүй хандаж, тоглоом шоглоом болгож буй нь тоогүй.
2026-09-25

Шинэ нам байгуулахад саад тавьсан зохицуулалт

Эдүгээ Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 31 нам манай улсад бий. Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд намуудыг “цэвэр­лэж” цөөлсөн нь энэ. Тэгвэл дээрх жагсаалт дахин нэ­мэгдэх, эсэх нь маргаантай болжээ. Учир нь Үндсэн хуу­лийн 191 дүгээр зүйлийн хоёрт “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” хэ­мээн тусгасан.
2026-09-25

Ипотекийн зээл мөрөөдөл бус, сонголт болох уу 

“Америк, Япон, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй оронд ипотекийн зээлийн хүү нь жилийн 1-5 хувьтай байдаг, хэн ч авсан нээлттэй гэнэ. Орон сууц худалдан авахад хүндрэл бага, хямд зээл аваач гэж иргэддээ санал болгодог” хэмээн бид атаархангуй ярьдаг. Энэ үнэн юм билээ.
2026-09-24

Нууцлах эрх буюу нийтэд хүртээлгүй үнэн

Хүний нууц, эмзэг мэдээлэл манай улсад ямар ч хамгаалалтгүй, хүрэхэд л хагарах хөөсөн бөмбөлөг шиг болжээ. Угтаа хүний хувийн нууцыг хамгаалах, задруулахгүй байх хууль, эрх зүйн орчин манайд бий. Харамсалтай нь, хуулийг уландаа гишгэгчид цахим орчинд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Нэг л өглөө сэрэхэд таны хувийн нууц мэдээлэл олон нийтэд тарчихсан, бүр ор тас гүтгэсэн байж ч мэдэх нөхцөлд бид амьдарч байгаа нь гаслантай.
2026-09-24

Голомт сахих горьдлого 

Голомт сахих горьдлого “Монголчууд аа , олуулаа болцгооё , Монгол нутагтаа ирцгээ ” тохиолдлын байдлаар холбогдсон нийтлэлийн баатрууд маань (Буриад, өвөрмонгол , хазар , тува , дээд монгол хүмүүс ) 2011 он ы Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан УИХ-ын хүндэтгэлийн чуулганы индрээс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн дээрх үгийг ярианыхаа эхэнд эшилсэн нь сонирхол татлаа Өнөөг хүртэл “Youtube” хуудсанд байрла ж буй (www.you-tube.com/watch?v=ekGdQ_oXs7g) энэ уриалгын хэрэгжилтийн талаар бодитой ажил хэрэг хайсан ч 2013 оны намрын чуулганаар хэлэлцсэн Олуулаа болох хуулийн төслөөс өөр зүйлийг олж үзсэнгүй .
2026-09-23

Төрд ивээгдсэн “хуурамч” докторууд 

Магистр, доктор, профессор зэрэг дээд боловсролын салбар дахь эрдмийн зэрэг, цол хамгаалах, олгох үйл явцад гардаг будилаантай холбоотой элдэв жигтэй яриа, чих дэлдийлгэм зүйл бишгүй сонсогддог. Тэгвэл үүнийг барим тавим нотолгоо, бодитой жишээгээр “гаргаж ирсэн” ул суурьтай судалгааг боловсрол судлаач Г.Орхон докторын хөтөлбөрт тулгуурлан хийсэн нь өдгөө олон нийтийн анхааралд өртөөд байна.
2026-09-23

Н.Учрал Боловсролын сайдаараа “туг тахиад” танхимаа авч үлдэх үү

Нэг сайдаа чөлөөлж, орны хүнийг нь томилох уу , танхимаараа “унах ” уу гэдэг салаа замд Ерөнхий сайд Н.Учрал зогсоод хэдхонов.С.Амарсайханыг чөлөөлж, оронд нь Г.Тэмүүлэнг томилох шийдвэрийг тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан ч намын бүлэг доторх цөөнх нь АН -ынхантайхамтран ирцээр бой котлоод алба жуул ж өгөхгүй байсан юм .
2026-09-23

Буудлагын спортод унаж, бас босож үзсэн бүсгүй 

Буудлагын шигшээ багийн эмэгтэй тамирч­даас О.Янжинлхамыг спорт сонир­хог­чид андахгүй. Түүнийг “Мэргэн буу­дагч” болсон үеэс нь дэмжиж, оролцсон тэмцээн бүрийг нь алгасалгүй үздэг хүн цөөнгүй бий. До­тоодын дээд амжилтыг нэг бус удаа шинэч­лэн тогтоож, насанд хүрэгчдийн УАШТ-д 20 гаруй удаа аваргалсан тэрбээр 2009 онд Ка­тарын Доха хотод болсон залуучуудын 11 дэх удаагийн Азийн АШТ-ээс 10 метрийн хийн урт бууны дасгалд мөнгө, хүрэл медальтай эх орон­доо ирж байв.
2026-09-22

Эмчийн “гурав дахь гар” буюу робот мэс засал 

Дэлхийн робот мэс заслын хөгжил ч энэ зарчмаар эхэлжээ. 1985 онд “Puma 560” роботыг компьютерт томографын хяналт дор тархины биопси шинжилгээнд анх ашигласан нь уг машины тусламжтай хийх мэс ажиллаврын суурийг тавьсан гэж үздэг. 1990-ээд онд дурангийн камер хөдөлгөдөг “Aesop”, мэс заслын гар удирддаг “Zeus” зэрэг технологи бий болж, 2000 онд “Da Vinci” системийг ашиглах зөвшөөрлийг АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас олгосноор орчин үеийн робот мэс заслын эрин эхэлсэн түүхтэй. 
2026-09-22