Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Францад сурагчдын жагсаалын улмаас 500 орчим сургуулийг түр хаажээ  

Францын ахлах ангийн сурагчдын эсэргүүцлийн жагсаал гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Үүний улмаас өчигдрийн байдлаар 500 орчим сургуулийн үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчлэн зогсоожээ. Эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр 5000 гаруй хүнийг саатуулсны 85 орчим хувь нь насанд хүрээгүй хүүхэд байсан аж.
8 цаг 8 мин

Зургаа хүртэлх насны хүүхэдтэй төрийн албан хаагчдад тав хоногийн цалинтай чөлөө олгоно

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэ өглөө. Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанаар 6-аас доош насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчид хүүхэд нь томуугаар өвдсөн тохиолдолд 5 хоногийн цалинтай чөлөө олгох эсвэл цахимаар ажиллуулах тогтоол баталлаа. Төрийн албан хаагчдад энэ журам үйлчилнэ. Хувийн хэвшлүүдэд харин уриалж байна.
8 цаг 27 мин

“Зүүнхараа” политехник коллежид мал зүйн техникчийн анги нээлээ  

Европын Холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хамтарсан санхүүжилттэй “STREAM+” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн “Зүүнхараа” политехник коллежид мал зүйн техникчийн ангийг шинээр нээлээ. Энэхүү хөтөлбөр нь хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх зорилготой юм.
8 цаг 38 мин

МЭЕГ 10 орчим тэрбум төгрөгийн өртэй байна  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өчигдөр Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ) болон Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо, орон нутгийн мал эмнэлгийн газрын удирдлагуудтай цахим болон танхимын уулзалт хийв.
9 цаг 8 мин

“Нэгдүгээр ангийн сурах бичгийн агуулга шинэчилсэн хөтөлбөртөө нийцээгүй”

Нэгдүгээр ангийн сурах бичгийг сайд, дарга нарт хамааралтай компаниудаар хийлгэх болсон, чанар, агуулга нь муудсан талаар “Монсудар” хэвлэлийн газраас өчигдөр мэдээлэл өглөө. Тус компанийн захирал Р.Энхбат “Эхнээсээ хэнийг, хэрхэн, яаж шалгаруулж, хэдэн төгрөг өгөх вэ гэдэг бүх зүйлээ төлөвлөөд тендер зарладаг болсон нь туйлын харамсалтай.
9 цаг 38 мин

Эрсдэлийн түвшинд нийцүүлэн зөвшөөрлийн ангиллыг шинэчилжээ

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр үйл ажиллагааны эрсдэлийн түвшинд нийцүүлэн зөвшөөрлийн ангиллыг шинэчилсэн байна. Тодруулбал, 23 тусгай зөвшөөрлийг энгийн, найман энгийн болон тусгай зөвшөөрлийг мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаанд шилжүүлжээ.
10 цаг 8 мин

АСЕМ-ын хүний эрхийн асуудлаарх семинар Монголд болно

Ази, Европын уулзалт (AСЕМ)-ын Хүний эрхийн асуудлаарх 24 дэх удаагийн албан бус семинарыг энэ сарын 12-14-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Эл цуврал арга хэмжээг дээрх бүс нутаг дахь иргэний нийгмийн байгууллагууд болон Засгийн газар хоорондын хүний эрхийн асуудлаарх харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 1997 оноос хойш тасралтгүй зохион байгуулжээ.
10 цаг 38 мин

 НҮБ-ын шинжээчид манай улсад ажиллаж байна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨААТҮГ-ынхан Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ- ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран “Монгол Улсын хоёр жил тутмын ил тод байдлын анхдугаар тайлан”-г боловсруулаад буй.
11 цаг 38 мин

Нүүрснээс “алт гаргах алхими”

Манай улсын нүүрсний геологийн нөөцийг 173, баталгаажсан нөөцийг нь 37.3 орчим тэрбум тонн хэмээн тооцдог. Үүгээрээ бид дэлхийд 30 орчимд эрэмбэлэгддэг. Мөн манайх нүүрсээс цахилгаан, дулаанаа хангахын зэрэгцээ экспортлон борлуулж, төсвөө бүрдүүлдэг улс. Өнгөрсөн жил төсвийн орлогын 28 хувийг эрдэс баялгийн салбараас бүрдүүлж, нийт экспортын 86 хувьд нүүрс ногдсон.
12 цаг 8 мин

“Атар”, “Мишээл” талхны үнэ 300 орчим төгрөгөөр өсжээ

Нийслэлийн Статистикийн газраас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний өнгөрсөн долоо хоногийн үнийн мэдээллийг гаргав. Үүнд Улаанбаатарын дийлэнх дэлгүүр, худалдааны төвд “Атар” талх 2840-3000 төгрөгийн үнэтэй байгааг дурджээ. Харин “Мишээл” талхыг 3900-4250 төгрөгөөр борлуулж байв.
12 цаг 38 мин

 Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийнхэн авлигын хэрэгт холбогдов

Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Энхболдыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт яллагдагчаар татан 30 хоногийн хугацаагаар цагдан хориод байна.
13 цаг 38 мин

Томууны эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл сунгав

Улирлын томууны эсрэг дархлаажуулалт улсын хэмжээнд 60 хувьд хүрчээ. Зорилтот бүлгийн 301 578 хүн вакцинд хамрагдсаныг ЭМЯ-наас мэдээлэв. Улаанбаатар хотод хамрагдалт 65, орон нутагт 53.7 хувьтай байгаа аж. Одоогоор зургаан сартайгаас нэг нас хүртэлх хүүхдүүдийн 58.6, 1-2 насныхны 36, 3-6 насныхны 81.5 хувь нь вакцин хийлгэсэн байна.
Уржигдар 19 цаг 20 мин

Ханбогдын Спорт, амралтын цогцолборыг Улсын комисс хүлээн авав

Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040 хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн Спорт, амралтын цогцолборын барилга угсралтын ажлыг дуусган, улсын комисст хүлээлгэн өгчээ. Тус цогцолбор нь хоёр давхар барилга бөгөөд спорт заал, бөхийн дэвжээ, усан бассейн, саун, фитнессийн танхимтай аж.
Уржигдар 17 цаг 30 мин

Үнэртний “хэл”

Өнөө цагт сүрчиг нь хүний дотоод ертөнц, өөрийгөө илэрхийлэх хэв маягийг үнэрээр дамжуулан өгүүлэх нэгэн төрлийн “хэл” болжээ. Гэвч хүн бүрийн мэдрэхүй харилцан адилгүй тул өөрт сайхан санагдсан үнэр эргэн тойрныхонд таагүй мэдрэмж төрүүлж болзошгүй. Учир нь сүрчгийн найрлага агаарт тархаж, тухайн орчинд буй хүн бүрийн хамарт хүрдэг аж.
Уржигдар 17 цаг 00 мин

“Эдүпарк”-т сансрын долоо хоног айлчиллаа

Хүүхдийн танин мэдэхүй, сэтгэл зүй, биеийн болон оюун санааны тэнцвэрт байдлыг хөгжүүлэх, шинжлэх ухаанд дурлуулах зорилготой Монголын анхны сургалт, хөгжлийн цогц төв “Эдүпарк” (EduPark)-ийнхан 100 гаруй улс оронтой хамт “Дэлхийн сансрын долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр өнгөрсөн ням гарагт албан ёсны нээлтээ хийлээ.
Уржигдар 16 цаг 30 мин

Нийтийн тээвэр энэ онд 300 жолоочоор бүл нэмжээ

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт 1172 автобус 137 чиглэлд үйлчилгээнд явж байна. 650-700 гаруй мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлдэг бөгөөд автобусууд өдөрт 12 мянган удаагийн эргэлт хийдэг аж. Энэ жил 300 хүн шалгуурт тэнцэж, автобус барих эрхтэй болжээ. Гэхдээ энэ нь өөр автобус нэгдлээс нөгөө рүү шилжсэн болон давхардсан тоо гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газрынхан тодотгов.
Уржигдар 15 цаг 30 мин

“Би Гитлерийг санхүүжүүлсэн”

Дөнгөж Канцлер (Ерөнхий сайд) болоод байсан Адольф Гитлер 1933 оны хоёрдугаар сарын 20-нд өөрийн өрөөндөө улсынхаа томоохон үйлдвэрийн эздийг хүлээж авав. Энэ уулзалтад оролцогчдыг намдаа хоёрдугаар хүн гэгдэж байсан Герман Геринг сонгон авчээ. Хүчирхэг Густав Крупп, Альберт Феглер, Фридрих Флик, Гюнтер Квандтыг оруулаад бизнес, банкны салбарын 27 хүн ирсэн байлаа. Нацистын удирдагч өөрийн улс төрийн хөтөлбөрийн талаар тэдэнд ярихад толгой дохин хүлээж авч байв.
Уржигдар 15 цаг 00 мин

Объектын гал түймэр 06.00 цагийн үед хамгийн их бүртгэгдсэн байна

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 83 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид зургаан иргэний амь аварч, 21 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Нийт дуудлагын 83 хувь нь ахуйн гал, 12 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, дөрвөн хувь нь ой, хээрийн түймэр, нэг хувь нь газар хөдлөлт байжээ.
Уржигдар 14 цаг 30 мин