Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сагсан бөмбөг

Улаанбаатарт болсон 3x3 тэмцээн нийгмийн сүлжээнд дээд амжилт тогтоов

Монголд саяхан болж өндөрлөсөн 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ нь хандалт, хүртээмж, нөлөөллийн хүрээгээр энэ спортын хөгжлийн түүхэн дээд амжилтыг үзүүлж, гол үзүүлэлтэд шинэ жишиг тогтоожээ.
2025-07-21

 Монголын баг мөнгөн медаль хүртсэн нь тивийн орнуудын хувьд ойрд дуулдаагүй томоохон амжилт байлаа

Улаанбаатар хотодзохион байгуулсан 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөөх тоглолт монголчуудыг суудлаас нь өндөлзтөл огшоов. Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид финалд олимпын наадамд түрүүлсэн Европын болон Ази тивд чансааны эхэнд бичигддэг шилдэг багуудыг хожиж, медальгүй буцаасан түүхэн үйл явдал дэлхийн үзэгчдийг гайхширууллаа.
2025-07-01

Азийн аваргуудын лигээс “Хасын Хүлэгүүд” хүрэл медаль хүртэв

Азийн аваргуудын лигээс “Хасын Хүлэгүүд” хүрэл медаль хүртэв
2025-06-16

ДАШТ-д оролцох тамирчид бэлтгэлээ базааж байна

Монгол Улсад зохион байгуулах 3x3 сагсан бөмбөгийн гурван томоохон тоглолтын эхнийх нь “FIBA 3x3 women’s series-Ulaanbaatar-2025” (Эмэгтэйчүүдийн цуврал) Сүхбаатарын талбайд энэ сарын 18-19-нд, дараагийнх нь “FIBA 3x3 grand slam” (Их дуулга) 20-21, сүүлийнх нь “FIBA 3x3 world cup 2025” (ДАШТ) 23-29-нд болно. Улаанбаатар хотод анх удаа өрнөх эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнд манайхаас “Ulaanbaatar Аmazons”, “Amgalan U24”-ийн тамирчид ХБНГУ, Канад, Франц, Австралийн багтай тоглох юм. Харин “Их дуулга”-д оролцох мэргэжлийн түвшний дэлхийн хамгийн өндөр чансаатай 12 багтай “Улаанбаатар энержи”, “Завхан сайнскор” багийнхан өрсөлдөх аж.
2025-06-04

Х.Болдсүх “Samsung thunders” багтай гурван жилийн гэрээ байгуулав

Х.Болдсүх “Samsung thunders” багтай гурван жилийн гэрээ байгуулав
2025-05-29

Т.Халибөртоний сайхан сэтгэл

NBA-ийн “Дорнод” бүсийн финалд “НьюЙорк никс”, “Индиана пэйсерс” баг шалгараад байна. Хоёр багийн өрсөлдөөнийг олон зүйл чимж буйн дотор нэгэн содон хөгжөөн дэмжигч нэмэгдэв. Х.Перес хэмээх тэрхүү фэнийг өнгөрсөн бямба гарагт Нью-йорк хотод “Индиана”-гийн жерситэй явж байхад нь гудамжинд таарсан “Никс”- ийн хөгжөөн дэмжигчид өдөж, хогийн сав шидэн хэл амаар доромжилсон юм.
2025-05-21

“Даллас Маверикс” багийг аз ивээлээ

NBA-ийн 2025 оны драфтын сугалаанд ялснаар “Даллас маверикс” баг Л.Дончичийн дараах эрин үеэ амжилттай эхлүүлэх бүрэн боломжтой боллоо. Уг сугалаанд ялах ердөө 1.8 хувийн боломж тус багт байсан бөгөөд энэ нь драфтын түүхэн дэх хамгийн “азтай” тохиолдол аж. Өөрөөр хэлбэл, “Даллас” баг 10 байр ахиж, драфтын эхний сонголтыг хийх боломжтой болж байна. Тэр сонголт нь мэдээж Дьюкийн их сургуулийн залуу од Күүпер Флагг байх биз ээ.
2025-05-14

Т.Хангал “Аваргуудын лиг”-т III байрт жагсаж байна

Монгол волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Т.Хангал Тайландын дээд лигт легионер тамирчнаар тоглож буй.
2025-05-13

“Хасын хүлгүүд” багийнхан хэсгээ хошуучилж эхэллээ

“Хасын хүлгүүд” багийнхан хэсгээ хошуучилж эхэллээ
2025-05-08

Х.СОДБИЛЭГ: Сагсан бөмбөг миний хобби болсон

Х.СОДБИЛЭГ: Сагсан бөмбөг миний хобби болсо
2025-04-24

Улсын хэмжээнд буй 864 клубээс сагсан бөмбөгийнхөн хамгийн орлоготой нь

Биеийн тамир, спортын улсын хорооноос хийсэн тооллогын дүнгээр Монголд 1541 спорт заал бүртгэгдсэн бөгөөд үүнээс 699 нь Улаанбаатарт, 842 нь орон нутагт байршилтай аж. Салбарын бодлого, хөтөлбөр боловсруулах, ирээдүйн төлөвлөлт хийхэд шаардлагатай суурь мэдээллийг нэгтгэн цуглуулж, бүртгэлжүүлэх зорилготой “Биеийн тамир, спортын улсын үзлэг, тооллого”-ыг спорт заал, гадаах талбай, клуб гэсэн гурван ангиллаар явуулжээ. 2017 оны тооллогоос хойш улсын хэмжээнд 556 заал нэмэгдсэн байна.
2025-04-21

Эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглолт Улаанбаатарт болох нь

Эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглолт Улаанбаатарт болох нь
2025-04-10

Ш.Гилжес-Александр: Би аваргалахыг хүсэж байна

NBA-ийн хамгийн “хурц” оддын нэг хэмээн хэлэгдэх мөч Шэй Гилжес-Александрт иржээ. Тэрбээр энэ улирлын Үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртэх боломжтой болоод байгаа юм. Түүнтэй “Slam” сэтгүүлийн сурвалжлагч Ф.Каллегийн ярилцсаныг сонирхуулъя. 
2025-03-30

Эрэгтэйчүүд Сингапур, эмэгтэйчүүд Тайландын багтай тоглох нь

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зо­­хион байгуулдаг “3x3 Asia cup-2025” Азийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэм­цээнд Монголын 3х3 сагсан бөмбөгийн шиг­шээ багийнхан оролцохоор Сингапурыг зорь­сон.
2025-03-28

Итгэмээргүй амжилтын эзэн С.Көрри

“Голден стэйт уорриорз” багийн лидер С.Көрригөөс өмнө холын зайн 3000 шидэлт оруулах нь NBA-ийн тоглогчдод холын мөрөөдөл байлаа. Домогт Р.Миллер холын зайн 2560 шидэлтээ оруулж, түүхийг бүтээгээд 2005 онд зодог тайлсан. Тэгвэл зургаан жилийн дараа Р.Аллен түүнийг гүйцэж түрүүлсэн агаад 2014 онд нийт 2973 холын шидэлт оруулаад сагсан бөмбөгөө орхиж байв.
2025-03-23

Монголын сагсан бөмбөгийн холбоотой гадаадын багууд хамтран ажиллах нь

Монголын сагсан бөмбөгийн холбооны гишүүд энэ сарын 8-нд болсон Зүүн Азийн супер лигийн зөвлөлийн гишүүдийн ху­ралд оролцож, өнгөрсөн жилийн маркетинг, медиа тай­­лан, ирэх жилийн тоглолтын хуваарь болон системийн та­­­лаар хэлэлцсэн.
2025-03-16

Одод ямар дутагдалтай вэ 

NBA-ийн түүхэн дэх хамгийн дуулиант со­лил­цооны нэгийг хийсэн “Даллас маверикс” ба­гийн ерөнхий менежер Н.Харрисон яагаад ийм шийдвэр гаргах болсон талаар тайл­бар­лахдаа Л.Дончичийн хэд хэдэн алдаа дутагд­лын талаар үг унагасан билээ.
2025-02-23

Монголын сагсан бөмбөгчид Японы шигшээтэй эх орондоо өрсөлдөх нь

Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй­чүү­дийн шигшээ багийнхан Азийн АШТ-ий урьд­чилсан шатанд тэнцсэн.
2025-02-21