Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёл урлаг

Ахмад уран бүтээлчдийн “Натюрморт”-оор аялаарай

Урчуудын эвлэлийн гишүүн ахмад уран бүтээлчдийн хамтарсан “Натюрморт” үзэсгэлэнг “Монгол арт” галерейд өчигдөр дэлгэлээ. Тус үзэсгэлэнд 30 ахмад зураачийн 60 бүтээлийг дээжлэн толилуулж байна. Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан эл үзэсгэлэнг энэ сарын 6-ныг дуустал үзэгчдэд хүргэх аж.
2026-10-02

“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини”

“Чингис хаан” үндэсний музейнхэн Италийн Ром хотын Боргезе галерейтай хамтран “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг өчигдөр олны хүртээл болголоо. Эл үзэсгэлэнд Сэргэн мандалтын үеийн суут зураач Рафаэл Сантигийн “Хөрөг”, XVII зууны Барокко урлагийн нэрт төлөөлөгч Жиан Лоренцо Бернинигийн “Нептун” бүтээлийг Монголд төдийгүй Азид анх удаа дэлгэн үзүүлж байна.
2026-10-01

Ухамсаргүйгээр орхисон мэдрэмжүүдийн эрэлд

Ухамсаргүйгээр орхисон мэдрэмжүүдийн эрэлд Э.СҮЙЛЭН Уран бүтээлч Энхболдын Орхон “On the way back home” хэмээх бие даасан үзэсгэлэнгээ “Улаан гэр” галерейд дэлгэлээ.
2026-09-28

“Нарны талст”

Дүрслэх урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, монгол кубизм чиг­лэ­лийг дотоод, гадаадад түүчээлэн хөг­­жүүлж буй Урлагийн гавьяат зүтгэл­­тэн Нямын Адъяабазар “Нарны талст II” бие даасан үзэсгэлэнгээ “Hue” арт галерейд дэлгэжээ.
2026-09-16

Александринскийн театрын фестивалийг “Тэнгэрийн хүү”-гээр нээнэ

ОХУ-ын Санкт-Петербург хотын Александринскийн олон улсын театрын фестивалийг нээхээр УДЭТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тус хотод очоод байна. Монголын төрт ёсны түүх, Хүннү гүрний тухай өгүүлэх “Тэнгэрийн хүү” жүжгийг тус театрын тайзнаа маргааш, нөгөөдөр тоглож, эл фестивалийг нээх аж.
2026-09-04

“Цөлжилт Монголд” 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын олон нийтэд зориулсан Green zone буюу ногоон бүс өчигдөр албан ёсоор үүд хаалгаа нээлээ. Тус бүсээр дамжуулан цөлжилт, газрын доройтлын шалтгаан, үр дагаврыг иргэдэд таниулахын зэрэгцээ байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, сайн туршлагыг сурталчилж байна. 
2026-08-19

Дэлхийн шилдэг сэтгүүл Монгол, Францын хамтарсан төслийн үр дүнг онцолжээ

Дэлхийн шилдэг сэтгүүл Монгол, Францын хамтарсан төслийн үр дүнг онцолжээ
2026-08-12

“Өдөө зулгааж, өдөр бүр амьд явна”

“Хүйтэн ус залгилаад, хүйтэн хүн уйлнам. Зуны шөнө, усан бороо, зузаан уруул “Зуун жилийн ганцаардал”-ыг уншнам. Үгс хөөрнөм. Үнс үнэн чанараа үйрүүлж Давлагаанд цохиулсан эргийн элс мэт норном”. Орчуулагч, редактор Э.Цогзолмаагийн “Шөнийн гүн, таг дуугүй” бүтээлийг “Өнөөдөр” сонин “Уран зохиол” буландаа онцолж байна. Энэ нь түүний яруу найргийн анх­ны түүвэр юм.
2026-07-28

“Умард говийн хүннүчүүд”-ийг судалж эхэлжээ

МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Археологи, өв соёлын судалгааны төвийн багш, судлаачид, Дундговь аймгийн музейн мэргэжилтнүүд хамтран “Умард говийн хүннүчүүд” сэдэвт судалгааны төсөл эхлүүлжээ. Археологичид өдгөө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт малтлага хийж байна.
2026-07-27

Сициль арлын Грек задгай театрт Монголын баритонууд хамтдаа гоцлон түүх бүтээв

Дэлхийн дуурийн урлагийн хөгжлийн цөм болсон олон зуун жилийн баялаг уламжлалтай Италийн эртний задгай театруудын тайзнаа Монголын дуучид тус тусын авьяас, чадвар, дуулах техник, хоолойн бяр чадал, цараагаар шагшигдсаар байна. Тухайлбал, Италийн Сициль арлын Сиракузагийн Грек театрт саяхан “Festival Lirico dei teatri di Pietra” (Чулуун театруудын дуурийн фестиваль)-ийн хүрээнд тавигдсан Ж.Вердийн “Набукко” дуурьт Монголоос хоёр дуучин нэгэн тайзнаа зэрэгцэн гол дүрүүдийг бүтээн гоцолжээ.
2026-07-27

Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ

Монголын анхны төрт улс болох Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэлээ. Тодруулбал, БНСУ-ын Пусан хотноо энэ сарын 19- 29-нд болж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы үеэр уг шийдвэрийг баталгаажуулсан байна.
2026-07-27

“Найртай сайхан” уран бүтээлийн үзэсгэлэнд саатаарай

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын хамтарсан “Найртай сайхан” уран бүтээлийн үзэсгэлэнгөчигдрөөс эхлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ.
2026-07-24

“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг ССАЖЗ-ын сайдад гардуулав

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Япон Улсын Фүкүока хотын “Мэйходо” ХХК-ийн захирал Су Кин өөрийн хувийн цуглуулгаасаа тус улсын үнэт сурвалжид хамаарах “Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн 40 метрийн урттай хуулбарыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхланд гардуулан өгөв.
2026-07-24

Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан наадамд есөн орны зохиолч оролцоно

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан Дэлхийн Монгол туургатны “Нүүдэлчдийн өв соёл” нэгдсэн холбооноос “Эх нутаг” өв соёл, утга зохиолын олон улсын арга хэмжээг ирэх сарын 16-20-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
2026-07-23

Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе: Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий “Өвөр Монголоор аялж, наадам үзэц гээе” сэдэвт Өвөр Монголын 36 дахь удаагийн наадам Шилийн Гол аймгийн төв Шилийн хотод долоодугаар сарын 18-ны өглөө сүр жавхлантайгаар эхэллээ. Наадмын нээлт нь уламжлалт ёс заншлыг орчин үеийн техник технологийн хөгжилтэй уялдуулсан, цогц интерактив үзүүлбэрүүдээр дүүрэн байв. Биет бус соёлын өвийн семинар, уламжлалт тоглоом наадгай, үндэсний хувцасны загварын шоу зэрэг 20 гаруй төрлийн арга хэмжээ болж, дотоод болон гадаадын 100,000 гаруй жуулчин нээлтийн ёслолыг үзэж сонирхсон юм.
2026-07-22

Амьдралдаа заавал үзэх шидээвэр кинонуудыг таны амралтад

Киноны үнэ цэнийг түүний гоо зүй ба утга санаа тодорхойлно. Мөн аливаа бүтээл он цагийг эрхшээх нь ч үүнд хамаатай буюу. Олонд хүрсэн даруйдаа асар их ашиг олж, шуугиулсан ч кино урлагийн намтарзузаантүүхийн дунд гээгдэж, арчигдсан нь олон. Сайн кино асуулт үлдээдэг бол муу нь бэлэн зэлэн санаа “чулуудчихаад” гүйчихдэг ч юм шиг ээ. Хүн төрөлхтний оюуны өвийн охь, дээж, Хомерийн “Одиссэй”-г дипломгүй эрдэмтэн гэгддэг Кристофер Нолан найруулж, дэлгэцийн уран бүтээл болгосноор үзэгчид “амьсгалж” буй энэ үед удаан исгэсэн дарс мэт, олон улсын кино хүрээлэн, судлаач, шүүмжлэгч, найруулагчдын санал асуулгаар торойсон, амьдралдаа заавал нэг удаа үзэх уран бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин уншигч таны амралтад зориулан ирэх наймдугаар сарыг дуустал цувралаар нийтэлнэ. Эхний цувралд ямар гайхлууд багтсаныг сонирхоно уу.
2026-07-21

 НААДАМ-2026: Даян аварга, даян мэргэнтэй, шинэ хурдтай наадам

Төрт ёсны аугаа их уламжлал, үүх түүх, өв соёлоороо гайхуулан бахархах монголчуудын Үндэсний их баяр наадам хүж дэлхий өнгөө засаж, хүн ардын сэтгэл тэнийсэн эл үед хавтай сайхан болж өндөрлөлөө. Тулгар Төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр наадам идэр арслан, гарди, начинтай, шинэ мэргэдтэй, шинэхэн түрүү, айрагтай, монгол түмний хэлдгээр бүтэн жилдээ ярих “юм”-тай байсан юм.
2026-07-20

Хөх тэнгэрийн орноор аялуулах үндэсний урлагийн их цэнгүүн 

Монгол түмний төрт ёсны уламжлалт Үндэсний их баяр наадам хаяанд ирж, дэлхийн өнцөг булан бүрээс гийчид айлчлан буйдхан нийслэл маань олны хөлд дарагджээ. Эл өдрүүдэд ардын урлагийн үзүүлбэр, Монгол соё­лын гайхамшгийг үзэж сонирхох нь нэн таатай буюу. Өнгөрсөн сарын 3-наас эхлэн бөмбөгөр улаан театрын тайзнаа Үндэс­ний урлагийн их театрын 100 гаруй уран бүтээлч “Land of the sky” хэмээх тусгай тоглолтоо нээсэн бөгөөд энэ зуны турш өдөр бүр толилуулах аж.
2026-07-06