Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрөнгийн зах зээл

Ногдол ашиг хуваарилснаас хойш 15 өдрийн дотор тайлангаа ирүүлэхийг үүрэг болголоо

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны өнгөрсөн сарын 23-ны 49 дүгээр тогтоолоор хувьцаат компаниуд ногдол ашиг хуваарилах, тайлагнахтай холбоотой 2020 оны 28 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан. Үүний хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” (МХБ)-д бүртгэлтэй компаниуд ногдол ашгаа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдэдээ олгож, хуваарилалтын тайлангаа нийг тарааж дууссан өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор ЗХ-нд хүргүүлэхийг үүрэг болгосныг дээрх биржээс мэдээллээ
2024-03-04

Хувьцаат компаниудын ногдол ашиг 22.35 хувиар өсжээ

2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид нийт 90 хувьцаат компани ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрээ ирүүлжээ. Үүнээс нэр бүхий 40 хувьцаат компани 2023 оны цэвэр ашгаас нийт 799.22 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах юм.
2024-02-22

Хувьцаат компаниудын олгох ногдол ашгийн хэмжээ 535.1 тэрбумд хүрэв

Компанийн тухай хуулийн 46.5-д зааснаар хувьцаат компанийн ТУЗ нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах, эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Эл хуульд тусгасан хугацаа дуусгавар болсон буюу уржигдрын байдлаар 60 гаруй хувьцаат компаниас дээрх шийдвэрийг хэрхэн гаргаснаа Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгджээ. Тэдгээрийн 39 нь 535.1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Эргэн сануулахад, хувьцаат компаниуд 2019 онд 112.1, дараа жил нь 132.7, 2021 онд 110.5, 2022 онд 150.8, өнгөрсөн онд 303.07 тэрбумын ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэж байсан юм
2024-02-22

Ногдол ашиг тараах компаниуд нэмэгдэв

АПУ ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор 2023 оны сүүлийн хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 44 төгрөгөөр тооцон ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ. Үүнийг ирэх арванхоёрдугаар сарын 31-ний дотор хуваарилахаа мэдэгдсэнийг “Монголын хөрөнгийн бирж”-ээс мэдээлсэн юм. Мөн “Тээвэр дархан” ХК-ийн ТУЗ нэгж үнэт цаасанд 300 төгрөгөөр тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн бөгөөд ҮЦТХТ ХХК-иар дамжуулан дээрхтэй ижил хугацаанд хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болжээ
2024-02-20

МХБ 4.34 тэрбумын ногдол ашиг хуваарилна

“Монголын хөрөнгийн бирж” (МХБ)-д бүртгэлтэй ХК-иуд ногдол ашиг тараахаар шийдвэрлэснээ мэдээлж буй билээ. Тэгвэл МХБ-ийн ТУЗ-ийн тогтоолоор өнгөрсөн оны жилийн эцсийн аудитын өмнөх санхүүгийн тайлангийн татварын дараах цэвэр ашиг болох 8 699 165 845 төгрөгөөс 4 349 252 518, нэгж хувьцаанд 12.41 төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэснээ мэдээлэв. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын (ХЭЭХ) бүртгэлийн өдрөөр тогтоон, ирэх тавдугаар сарын 30-наас эхлэн ҮЦТХТ ХХК-иар дамжуулан олгох нь
2024-02-19

Комплайнсын эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал батлав

Комплайнс нь хууль тогтоомжийг дагаж мөрдөх, түүнд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж буй, эсэхийг баталгаажуулдаг. Тэгвэл комплайнсын эрсдэлийн үнэлгээ хийснээр нөхцөл байдлыг тодорхойлж, үүнээс урьдчилан сэргийлж, үнэлгээнд үндэслэн аливаа эрсдэлтэй үйл ажиллагааг олж илрүүлэх ач холбогдолтой гэнэ. Мөн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх боломжтой аж
2024-02-19

“Монголын хөрөнгийн бирж” 4.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тогтоолоор ногдол ашиг хуваарилна.
2024-02-18

Компанийн засаглалын кодексийн хэрэгжилт 13.2 хувиар өсжээ

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 145 дугаар тогтоолоор “Компанийн засаглалын кодекс”-ыг шинэчлэн баталсан. Ингэснээр нээлттэй хувьцаат компаниудаас гадна даатгагч, итгэлцлэлийн үйлчилгээ эрхлэгч банк бус санхүүгийн байгууллага,  хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд дагаж мөрдөх үүргийг хүлээсэн.
2024-02-15

“Хас банк” 15.52 тэрбумын ногдол ашиг олгов

“Монложистикс холдинг” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгийнхаа 35 хувь буюу гурван тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэжээ. Энэ нь нэгж хувьцаанд 7.58 төгрөгийн ийм ашиг тараана гэсэн үг. Үүнийг ирэх зургаадугаар сарын 28-ны дотор ҮЦТХТ ХХК-иар дамжуулан олгох гэнэ. 
2024-02-14

ТОП-20 индекс 1.03 хувиар өсжээ

Хоёрдугаар сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 561,974,810 төгрөгийн үнийн дүн бүхий 2,772,195 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсжээ. Долоон компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан компанийн ханш тогтвортой байлаа.
2024-02-13

Санхүүгийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 26.3 хувьд хүрлээ

Санхүүгийн салбарын 2023 оны жилийн эцсийн тойм мэдээлэл гарчээ. Нийт салбарын ДНБ-д эзлэх хувь өмнөх оноос 3.1 хувиар өсөж, 26.3 хувьд хүрсэн байна. Үүнд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.8, ББСБ-ын салбарын нийт хөрөнгө 7.1 хувь голлон нөлөөлжээ. Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалт, хяналтын чиг үүргийнхээ хүрээнд 3766 зохицуулалттай этгээд, 2416 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавьжээ. 
2024-02-07

МХБ олон нийтэд хувьцаагаа арилжаалж, 11.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу 2022 оны хоёрдугаар сард нэмэлт хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах байдлаар зарцуулна.
2024-02-01

“Компанийн засаглалын кодекс”-ын үнэлгээгээр “Говь” ХК тэргүүлжээ

“Компанийн засаглалын кодекс”-ын хэрэгжилтийн үнэлгээний 2023 оны тайлан гаргаснаа Санхүүгийн зохицуулах хорооноос (СЗХ) мэдээллээ. Тус хорооны 2022 оны 145 дугаар тогтоолоор эл кодексыг шинэчлэн баталснаар хувьцаат компаниуд үүнийг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн юм. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I, II ангиллын 69, III ангилалд бүртгэлтэй 35, нийт 104 компанийн кодексын хэрэгжилтийн тайланг хянан баталгаажуулахад өнгөрсөн оны нэгдүгээр улирлын байдлаар анхны үнэлгээ 53.3 хувийн гүйцэтгэлтэй байсан билээ.
2024-02-01

Үнэт цаасны зах зээлийн мэргэжилтэнд эрх олгох сургалтыг хоёр удаа явуулна

Үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах түүнтэй холбоотой сургалтын хөтөлбөрийг батлах, шалгалтыг зохион байгуулах чиг үүрэгтэй мэргэшлийн зөвлөлийн хурал нэгдүгээр сарын 29-нд боллоо. Хурлаар мэргэшлийн зөвлөлийн өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ онд зохион байгуулах үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох сургалтын хөтөлбөр, шалгалтын хуваарыг баталлаа.
2024-01-30

БНСУ-ын Санхүүгийн хяналт шалгалтын байгууллагатай хамтран ажиллана

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан БНСУ-ын Санхүүгийн хяналт шалгалтын байгууллага /FSS/-ын тэргүүн дэд дарга ноён И Сэ Хүүн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга ноён Пак Симүн нартай уулзаж цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцлоо.
2024-01-24

“Газар шим үйлдвэр” татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө 2.21 тэрбумыг нь зарцуулжээ

“Газар шим үйлдвэр” ХК олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлангаа танилцууллаа. Тус компани нийтэд 198 113 207 ширхэг хувьцаагаа санал болгон арилжиж, 10 499 999 971 төгрөг татан төвлөрүүлсэн юм. Үүнээс үнэт цаас гаргахтай холбоотой гарсан 902 813 035 төгрөгийн зардлыг хасаж, цэвэр татан төвлөрүүлсэн хөрөнгө болох 9 597 186 935 төгрөгөөс дараах байдлаар зарцуулжээ
2024-01-24

“Монголын хөрөнгийн бирж” ХК Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб хамтран ажиллана

“Монголын хөрөнгийн бирж” ХК Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб хооронд өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубийн тэргүүн Г.Энэбиш нар гарын үсэг зуран баталгаажуулжээ.
2024-01-22

ББСБ-уудаар дамжуулж эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олгож байна

СЗХ, ХНХЯ хамтран 2022 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийг технологид суурилсан зээлийн бүтээгдэхүүн гаргаж буй ББСБ-уудаар дамжуулж олгох төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Эл төсөл нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэн, бичил үйлдвэрлэл, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд ийм хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийг хүүгүй, барьцаагүй, шимтгэлгүй олгох зорилготой бөгөөд харьяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн иргэд авах боломжтой аж
2024-01-22