Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тэрслүү үг

Хар пиарчдын хандалт авах өгөөш нь инфлүүнсэр эмэгтэйчүүд

Ам бүл гурван сая, зургаан зуун мянгуулаа билээ, бид. Хүн амын тоогоороо тэргүүлээгүй ч цахим хөгжил, хэрэглээгээрээ дэлхийд нүүр улайхааргүй, бүр толгой цохино гэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлсэн нь саяхан. Энэ мэдээж сайн. Цахим орчныг давуу тал болгож, ажил амьдалдаа зөв, ашигтайгаар эргүүлсэн хүн олон. Харин сөрөг тал нь монголчууд нийтээрээ нийлж нэгнээ цахим орчинд шүүмжилж, бүр “дүүжлэх” эмгэгтэй болсон шиг. Хаврын синдром гэдэг шиг сонгуулийн жилд эл эмгэг бүр газар авсныг хууль, хяналтын байгууллагын ажилтнууд тодотголоо.
2024-03-21

Бид ахмад настанд суудал тавьж өгөх албагүй

Автобусанд буруу харсан сандалд суугаад явж байв.Нэг буудал дээр зогсоод хөдөлсний дараа гэнэт хэн нэгэн намайг цохиод авах нь тэр. Гайхаад хартал 60 гаруй насны эмэгтэй нэлээд зуунги өнгөөр “Босчих уу” гэлээ. Гайхсан би “Яасан гэнэ ээ” хэмээн лавлатал “Босоод өгчих” гэв. Харилцаанаас харилцаа үүсдэг гэдэг дээ. Хэн орж ирснийг мэдэх боломжгүй, буруу харсан сандалд сууж явсан хүнтэй ийм эвгүй өнгөөр харьцаж, биед нь халдах эрхийг хэн тэр эмэгтэйд олгосон бэ
2024-02-06

Амины үнэтэй сургамж

Сэлбэ голын голдирол, хамгаалалтын бүс, даланд хууль зөрчин газар олгосон албан тушаалтнууд, барилга, байгууламж барьсан аж ахуйн нэгжүүдэд хатуу хариуцлага тооцно, үерийн эрсдэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн хэнбугайг ч, юуг ч “харж үзэхгүй” хэмээн сүрийг үзүүлж байлаа, төр төлөөлж буй хүмүүс. Харамсалтай нь, тэд хэлсэн ярьсандаа хүрсэнгүй, эрсдэлийг бууруулах чиглэлээр юу ч хийсэнгүй. Үерийн эрсдэл зунтай хамт мартагдав.
2024-01-31

Олон нийт  М.Ганбаатарыг үл ойшоож "ЯНДАНГИЙН САЙД" хэмээн гоочлов

Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар ажлаа авсныхаа маргааш яндан хөөлнө гэдгээ ил тод хэлнэ лээ. Түүний удирдаж байсан “Тавантолгой түлш” хувьцаат компани хоногт 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийнхэнд тараадаг. Дээрх томилгооны өмнөхөн тус компанийн ерөнхий инженер Ц.Алтансүхээс авхуулаад ерөнхий технологич Х.Галымбек, зөвлөх инженер Ж.Батбилэг гээд сэтэртэй бүхэн өдгөө шахмал түлш үйлдвэрлэснээр хотын утаа 50 хувь буурсан, цаашдаа 80 хүртэл бууруулна хэмээцгээсэн. Бодит амьдралд метрополис гэгдэх Улаанбаатар дэлхийн хамгийн их утаатай хотуудын эхний 10-т жагссан хэвээр байна. Мөн утаанаас үүдэлтэй өвчлөл хүн амын дунд ихсэж, нялхсын уушги насаараа тамхи татаж буй хүнийхтэй ижил түвшинд хүрснийг эмч нар баталж буй
2023-01-10

Дайнаас дайжсан оросын иргэд Монголын шоронг сонгосон гэв үү

Ямартай ч ОХУ-аас ирсэн иргэдийн дунд дайнд явж, үхэл хагацал туулснаас, бусад руу хүйтэн зэвсэг шагайснаас, Монголд шоронд орсон нь дээр гэх яриа гарсан бөгөөд энэ үйлдэл болоод байгаа юм.
2022-10-17

Тэтгэвэргүй ирээдүй биднийг хүлээж байна

Монголын нийгмийн даатгалын тогтолцоо буруу байгааг олон улсын байгууллагынхан байнга шүүмжилж ирсэн. Тухайлбал, нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхыг бэхж үүлэх “Шинрай” төслийн ахлах зөвлөх Ямашита Маморү “Монголчууд 50 жилийн ирээдүйгээ харж, бүх иргэнээ тэтгэврийн даатгалд хамруулах хэрэгтэй. Монголд нэг талд нь маш их мөнгөтэй иргэн, нөгөө хэсэгт нь хөгжлөөс хоцорч үлдсэн бүлэг хүн байна. Дундаж давхаргынхан цөөн. Баян, хоосны ялгаа их гэсэн үг. Ирээдүйд өндөр настны тоо улам нэмэгдэх учраас одооноос хуримтлалынсан бүрдүүлж, дундаж давхаргыг зузаатгаж чадвал Монголын эдийн засагт үр өгөөжтэй” хэмээн зөвлөж байв. 
2022-02-07