Шатахууны нийлүүлэлт тасралтгүй явагдаж байгаа бөгөөд үнэ нэмэгдэхгүй гэв
АҮЭБЯ–ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: Иргэдэд хандаж хэлэхэд өмнө нь шатахуун хомсодсон нөхцөл байдлын талаар тодорхой зүйлсийг хэлсэн билээ. Мөн Монополын эсрэг газрын дүгнэлт нь хэдэн компани хоорондоо үгсэн хуйвалдаж нэгэн зэрэг үнэ нэмсэн асуудал нь шүүхийн шатанд явж байна. Улс төрийн нөхцөл байдалтай уялдуулаад шатахууны үнэ нэмэгддэг, хомсдол үүсдэг гэх асуудал Монгол Улсад үеийн үед тодорхой хэмжээнд яригддаг. Өнөөдөр 3.8 сая иргэн аюулгүй найдвартай байдлаа хангаж амьдрах ёстой.
2025-11-18
Тав хоногийн цалинтай чөлөөг дараах тохиолдолд олгоно
Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-6 насны хүүхдээ асарч байгаа эцэг, эх, асран хамгаалагчид 5 хоногийн цалинтай чөлөөг хэрхэн яаж олгох талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, АУ-ны доктор М.Наранпүрэв мэдээлэл өглөө
2025-11-11
О.Цогтгэрэл: УИХ-ын гишүүд улсын дундаж цалин болох 2.7 сая төгрөгөөр цалинждаг санал гаргана
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "УИХ-ын гишүүд улсын дундаж цалин болох 2.7 сая төгрөгөөр цалинждаг болъё. Салбарын сайдууд тухайн салбарынхаа дундаж цалингаар цалинждаг байя. Тэгэхгүй бол энэ гишүүд, сайд дарга нар чинь ард иргэдийнхээ авдаг цалинг мэдэхгүй сууцгааж байна. Олон жил ажилласан багш бүх нэмэгдэл, урамшууллаа аваад дөнгөж 2.5 сая төгрөг авдаг. Гэтэл сайд нар багшийн цалин 3.6 сая төгрөг гээд яриад явж байна" гэх мэдээллийг өглөө.
2025-11-03
Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийлээ. Тэрбээр, " "ЭТТ" ХК-д онцгой дэглэм тогтоосон. Энэ ажлын үр дүнг та бүхэнд танилцуулах гэж байна. Нүүрсний хулгайтай тэмцэх зориглоор онцгой дэглэм тогтоосон. Үүний дараа тус компанийн борлуулалт, ашиг орлого ч нэмэгдлээ. энэ нь тэнд бугшсан нүүрсний хулгайтай холбоотой.
2025-09-30
Эсэргүүцэгчид сангийн сайдыг зодож, ус руу унагажээ
Өнгөрсөн долоо хоногт Балбын засгийн газар Харилцаа холбооны яаманд бүртгүүлээгүй хэд хэдэн цахим сүлжээний платформыг хаах шийдвэрийг гаргасан нь нийслэл болон томоохон хотуудад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болоход хүргэжээ.
2025-09-10
ШУУД: Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг танилцуулж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг танилцуулж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг холбогдох хууль, тогтоомжийн төслийн хамт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөлөө.
2025-09-02
Б.Цэнгэл: Төрийн өмчит компанийн захирлуудын сарын цалин хамгийн өндөр нь 30 сая төгрөг байна
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны зарим шийдвэрийн талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээлэл өглөө. Тэрбээр, "Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Төрийн өмчийн компаниудын захирлыг үнэлэх , үнэлэмж болон цалин, хангамжийн байдал болон тоог цөөлөх тодорхой саналуудыг өнөөдрийн хуралдаанаар танилцуулсан. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компанийн үйл ажиллагааны үр дүн, компанийн орлого болон ашигд нийцсэн цалин урамшууллыг олгох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд бид Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, аргачлалыг боловсруулж байна.
2025-08-06
Ирэх оны төсвийн талаар олон нийтээс санал авахаар болжээ
Засгийн газрын хуралдаанд төсөв боловсруулах нэгдүгээр үе шатын явцын талаар мэдээлэл өглөө. ЗГ-аас 2026 оны улсын төсвийг боловсруулахаар ажиллаж байна. Төсөв боловсруулах шатанд олон нийтийг мэдээллээр хангах үүргийг Ерөнхий сайд өглөө. Наймдугаар сарын турш ард, иргэдээс саналыг хүлээн авч, хэлэлцүүлэг хийнэ. Наймдугаар сарын 1-нээс Emongolia-оор саналаа авах юм байна.
2025-07-30
3х3 сагсан бөмбөгийн Монгол улсын эмэгтэй шигшээ багийн тамирчдыг МУГТ цолоор шагналаа
Монгол улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн тоглогчдод Монгол улсын гавьяат тамирчин цолыг МУ-н Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардууллаа. Тодруулбал, Монгол улсын эмэгтэй шигшээ багийн тамирчин болон О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол олгов. Мөн багийн дасгалжуулагч, Канад улсын иргэнд хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж "Найрамдал" одон гардуулав.
2025-07-02
Улаанбурхан өвчний голомтыг хумх зорилгоор улсын нөөц сангаас 5 тэрбум төгрөгийг гаргуулахаар боллоо
Улаанбурхан өвчний тархалтад ямар хариу арга хэмжээ авч ажиллах талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр, "Улаанбурхан өвчний тархалт өнгөрсөн долоо хоногт 8160 орчим байсан. Гэтэл нэг долоо хоногийн дотор 1500 орчим тохиолдол шинээр бүртгэгдсэн. Сайн мэдээ нь эндэгдэл байхгүй байна. Иймд халдварт өвчний голомтыг хумх, хариу арга хэмжээ авахаар улсын нөөц сангаас 5 тэрбум төгрөгийг гаргуулахаар боллоо. Бага насны болон сургуулийн насны хүүхдүүдийг 2 үе шаттайгаар вакцинжуулах ажил эхэлсэн. Мөн халдварт өвчний голомтод өртсөн болон ойрын хавьтал болсон хүмүүст нас үл хамааран вакцин хийлгэж болно.
2025-06-25
У.Хүрэлсүх: Би дахиж Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулганы хуралдаанд өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш МУ-ын Парламентад хүндэтгэлтэй хандаж ирсэн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын 5 жилийн хугацаанд бүх талаар дэмжсэн. Олон жил ЕС-ыг сургаж, хүмүүжүүлж, бэлтгэж ирсний хувьд хайрлаж, хамгаалдаг. Би Ерөнхий сайдаар ажиллаж байсны хувьд зовлонг нь мэднэ.
2025-06-03
ХӨСҮТ: Улаанбурхны халдвар авсан нэг хүүхэд нас баржээ
Улаанбурхан өвчний дэгдэлт Улаанбаатар хот болон аймаг, сумдад нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 4274-т хүрчээ. Үүнээс эмнэлэгт 551 хүн, гэрээр 938 хүн эмчлүүлж байгаа бол нийт 2793 хүн эдгэрчээ. Түүнчлэн өчигдөр буюу /2025.05.29/-ны өдөр улаанбурхны халдвар авсан дахин нэг хүүхэд нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр уг халдвар өвчнөөс үүдэлтэй нас баралтын тохиолдол хоёр болжээ. Харамсалтайгаар эндсэн хүүхдийн хувьд дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй байсан гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээллээ. Иймд бага насны хүүхдүүд вакциндаа бүрэн хамрагдахыг анхааруулж байна.
2025-05-30