Хөвсгөл нуурт далайн шилэн кабель суурилуулав
Түүнчлэн уг ажил нь Монгол Улсад анх удаа шилэн кабелийг усан доогуур суурилуулснаараа онцлогтой аж. ОБЕГ, “Монголын цахилгаан холбоо”, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалтын газар, Монгол Улсын Далайн захиргаа болон Японы KDDI сан, OCC компанийнхантай хамтран энэхүү ажлыг гүйцэтгэжээ. Шилэн кабель суурилуулах санхүүжилтийг ЦХХХЯ- -наас Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслийн хүрээнд шийдвэрлэжээ. Төслийн ерөнхий санхүүжүүлэгч нь Япон Улсын KDDI сан юм байна.
2023-09-08
Мэдээллийн технологийн экспог 16 дахь жилдээ зохион байгуулна
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ “ICT Expo-2023”-ыг Үндэсний соёл, амралтын хүрээлэнд энэ сарын 9-11-нд зохион байгуулна. Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Мэдээлэл, технологийн үндэсний парк, дэмжигчээр ЦХХХЯ, БШУЯ ажиллах юм. Мөн үндэсний 150 гаруй компани, олон улсын 10 гаруй байгууллага оролцохоор болжээ.
2023-06-07