Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Кино урлаг

“17” продакшн олон ангит кино хийжээ

“17” продакшн “Voo”-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээжээ.
2024-02-15

“Даван туулагч” олон нийтэд хүрэхэд бэлэн боллоо

Маш эмзэг сэдвийн талаар өгүүлэх “Даван туулагч” киног өчигдөр нээлээ. Япон Улсын Хүүхдийг ивээх сангийн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд ХНХЯ, ЦЕГ-тай хамтран, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдэд зориулан уг киног бүтээсэн байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдийн илаарьших үйл явц болон тэдэнд ямар дэмжлэг хэрэгтэйг эл бүтээлээр харуулахыг зорьсон байна. Киног бүтээгчид хохирогчийн сэтгэл зүйг сэргээн засах, дэмжлэг үзүүлэх гарц гаргалгааг эрэн хайж, бодит байдалд тулгуурлан хийснээрээ онцлогтой гэнэ
2024-01-26

Рэвью: “Москва нулимсанд дургүй”-г үзсэн мэт санагдлаа

Эмч нар ар араасаа дуу дуугаа авалцаж, утаа хүүхдэд сөргөөр нөлөөлж, хорт хавдартай болгож буйг батлан мэдээлсээр байна. Тэгвэл найруулагч  Аmry (Ц.Амартүвшин) шинэ уран бүтээлээрээ дамжуулан утаа гэх үгийг оруулаагүй ч хор уршгийг нь зүрхэнд хүртэл ойлгуулав. “Бидний араншин” хэмээх ийм нэгэн бүтээл өнгөрсөн баасан гарагаас эхлэн кинотеатруудаар гарч эхлэв.
2024-01-22

“Бидний араншин” киног энэ сарын 19-нөөс үзэгчдэд хүргэнэ

Нэгийнхээ гэр бүлийг элэг бүтэн авч үлдэхийн төлөө тэд чадах чинээгээрээ хичээж, дөрвөн ажил мэргэжилтэй ч хамтран ажиллахаар
2024-01-11

Рэвью: "Улаан явар"

Чансаатай, шинэ уран бүтээлээ жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд нээж, олны хүртээл болгодог жишиг Холливудынх. Энэ жишгийг дагаж, өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийсэн дэлгэцийн бүтээл бол “Улаан явар” уран сайхны кино байлаа.
2024-01-02

Хөтлөгч Р.Нямбаяр “Family feud” шоу нэвтрүүлгээр эргэн ирлээ

“Үнэн үү” ток шоугаар олны танил болж, өөрийн имиж, хөгжилтэй байдлаараа бусдаас ялгарч байсан хөтлөгч Р.Нямбаяр телевизийн салбарт харагдахаа болиод олон жил болсон билээ. Тэгвэл тун удахгүй STAR телевизийн бэлтгэн хүргэж буй алдарт "Family feud" шоу нэвтрүүлгийн хөтлөх үзэгч олонтойгоо уулзах нь ээ.
2023-12-22

"Хархорум” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

Монгол Улсын түүхэнд хамгийн алдартай эртний нийслэл хотоор нэрийдсэн, ер нь манайд зохион байгуулж буй 3 дахь олон улсын кино наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэ кино наадам хүний эрхийн сэдвийг сонгосноороо онцлог байлаа. Анхдугаар “Хархорум” олон улсын кино наадамд нийт есөн орны 14 кино нэр дэвшсэн. Наадмын зохион байгуулагчид арванхоёрдугаар сарын 12-ны өдөр шилдгүүдээ тодрууллаа.
2023-12-13

“Хархорум” олон улсын кино наадам нээлтээ хийлээ

Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл, Кино Гүүр Хөгжлийн холбоо хамтран зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадам нээлтээ хийлээ. “Хархорум” Олон улсын кино наадам нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Хүний эрх 75” буюу хүний эрх, эрх чөлөөг сурталчлах нийтлэг ойлголт болоод сэдэвчилсэн мэдлэгийг таниулах бөгөөд кино урлагаар дамжуулан хүний эрхийг дээдлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм. “Хархорум” Олон улсын кино наадам нь арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Венец, Пусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт найруулагчдын шилдэг 22 уран сайхны болон баримтат киног толилуулах юм. Наадмын нээлтэд олон улсын уран бүтээлчид болоод кино найруулагчид, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.
2023-12-08

“Баавгайн хөндий”-г үзэгчдэд хүргэнэ 

Олон улсын наадмуудаас 20 гаруй шагнал авч, баримтат киноны төрөлд түүхэн дээд амжилт тогтоосон “Баавгайн хөндий”-г монгол үзэгчдэд хүргэх нь. Дэлхийн “уушги” болсон таван тивийн онгон байгаль, ойн санг хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээхийн төлөө тэмцэж яваа байгаль хамгаалагчдын амьдралыг уг кинонд үзүүлжээ. Гол үзэл санаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ гэсэн асуултад хариулт эрэлхийлж, хүн төрөлхтөн, ялангуяа шийдвэр гаргагчид байгаль хамгаалалд анхаарлаа хандуулах ёстойг ойлгуулахад чиглэсэн аж. Францын ARTE телевизийн найруулагч Хамид Сардар ерөнхий найруулагчаар ажилласан уг киноны гол дүрийг Байгаль орчны гавьяат ажилтан, Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх бүтээсэн юм. Эл бүтээлийг энэ сарын 8-нд “Шангри-Ла” дахь “Өргөө” кинотеатрт гаргах гэнэ. 
2023-12-05

“Хархорум” олон улсын кино наадам болно

“Хархорум” олон улсын кино наадам арванхоёрдугаар сарын 7-12-нд болно “Кино гүүр хөгжлийн холбоо” НҮТББ-аас Монголын кино урлагийн зөвлөлтэй хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг жил бүр зохион байгуулдаг.
2023-11-30

“Ойн театр”-т жүжиг тоглох нь

Тус театрынхан Панфилова Рыжковагийн зохиолоос сэдэвлэсэн эл жүжгээ өнгөрсөн хавраас эхлэн орон нутгийн үзэгчдэд толилуулсан бол энэ удаа нийслэл, орон нутгийн хүүхэд багачуудад зориулан анх удаа “ойн театр”-т тоглох гэж байна. Байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газарт жүжиг толилуулахын ташрамд сурагчдад экологийн боловсрол олгох санаачилгыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргасныг дээрх театрын уран бүтээлчид дэмжжээ. “Шившлэгтэй зургийн нууц”-ыг эл өдөр 11.00, 14.00 цагаас тоглох аж. Тасалбарыг нь Манзуширын хийдийн авто зогсоол дахь борлуулалтын цэгээс 5000 төгрөгөөр худалдан авах боломжтой гэнэ. 
2023-10-18

“Сэр сэр салхи” кино Оскарын наадамд Монгол Улсыг төлөөлнө

Оскарын наадам 2024 оны гуравдугаар сард Лос-Анжелес хотноо зохион байгуулагдана. Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлөөс 2023 онд бүтээгдсэн Монгол кино дундаас “Сэр Сэр Салхи” киног урьдчилсан сонгон шалгаруулалтад явуулахаар боллоо.
2023-10-17

"Монгол" уран сайхны кинонд Карьерын оргил амжилт шагнал олгожээ

Үүнээс гадна "Asian Pop Up Cinema" кино наадам нь Азийн шилдэг кино, тэр дундаа тухайн орны өв соёл, хүн зоныг дүрслэн үзүүлсэн кинонуудаар дамжуулан Азийн соёлыг Америкийн үзэгчидэд хүргэх зорилготой. Энэ жил Азийн 28 орны кино оролцож байгаагаас, найруулагч, жүжигчин Б.Амарсайханы “ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР” киног CENTERPIECE буюу ОНЦЛОХ КИНО-роо шалгаруулсан билээ. 
2023-09-27

“Улаанбаатар” кино наадмыг “Сэр сэр салхи”-иар нээнэ

Венецийн олон улсын 80 дахь кино наадамд амжилттай оролцоод ирсэн уран бүтээлчдийн баг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Найруулагч П.Лхагвадуламын бүтээл “Сэр сэр салхи” уран сайхны кинонд бөө залуугийн дүр бүтээсэн Б.Тэргэл “Оризонти” хэсгийн шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарч, “Алтан арслан”-гийн эзэн болсныг өмнө дуулгасан. Уран бүтээлчид юу ярьсныг товчлон хүргэе. 
2023-09-21

Венецийн кино наадмын Оризонти хэсгийн шилдэг эрэгтэй жүжигчнээр Б.Тэргэл шалгарлаа

Дэлхийн алдарт 80 дахь удаагийн Венецийн кино наадмын Оризонти хэсгийн шилдэг эрэгтэй жүжигчнээр “Сэр Сэр Салхи” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл шалгарлаа.
2023-09-11

"Инээмтгий хүн" жүжиг "Гэгээн муза" наадамд зургаан номинацид өрсөлдөж байна

Монголын хамгийн отгон Pro театрын бүтээл "Инээмтгий хүн" жүжиг
2023-09-08

Хоёр ГАНАА-гийн удаах уран бүтээл "Хүний ээж" үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ

Өр өвтгөм, сэтгэл шимшрэм гашуун түүх. Өрөөлд хэлэх нь бүү хэл, өөрөөсөө ч нуусан үнэн ил болох цагт юу болох бол... Хүний ээж л бол хүний ээж үү...
2023-09-04

“Хятадын кино өдрүүд” арга хэмжээ болно 

Эхний кино бол Гоуфань найруулагчийн “Нүүдэлчин дэлхий 2” бөгөөд зөгнөлт, адал явдалт төрлийн бүтээл юм. Дараагийн өдрүүдэд нь Вень Мү-Еэ, Лижүнь, Хуан Жяакан, Ар Дуншэн, Жан Имоу гэх таван найруулагчийн “Гайхамшгийг бүтээгч”, “Дэлбэрэлт”, “Цагаан могой-2”, “Сүүн далай зэрэглээ”, “Ангалын ирмэгт” киног үзэгчдэд хүргэх аж. Эдгээрээс Вень Мү-Еэ найруулагчийн 2022 онд бүтээсэн “Гайхамшгийг бүтээгч” хэмээх драм жанрын кино нь “Оскар”- ын “Гадаад хэлээрх шилдэг кино” төрөлд Хятад улсыг төлөөлөн оролцож байжээ. 
2023-08-28