УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б .Энх-Амгалан нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүү хэд хянан хэлэлцлээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэр гийн ан хан шатны тойргийн шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хасаж , нээлттэй хо рих байгууллагад хо ёр жил хорих ял оноосон Б .ЭнхАмгалан болон түүний өмгөөлөгч Д.Батсүх, Ө.Цэрэндэжид, Б.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцсэн эл хурал эхлэхэд З.Энхболдын өм гөөлөгч Б .Баатарсайхан шүүх бүрэлдэхүүнд багт сан, хурал даргалагч шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Л.Дарьсүрэн нараас татгалзан гаргах саналтай буйгаа илэрхийл сэн. Ингэхдээ хэрэг хуваарилах журмыг зөрчин дээрх хоёр шүүгч хувийн сонирхлоор энэ хэргийг хянан хэ лэлцэхэд орж ирж байна гэж үз сэн. Үүнтэй хол боотойгоор нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын албан тушаалтнаас тайлбар , шүүгдэгч Б.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч нарын “Хэргээ шуурхай хурдан шийдвэрлүүлмээр байна ” гэсэн хүсэлтийг сонссон .
Улмаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Б .Баатарсайханы татгалзалыг хүлээн авахгүй гэж шийдвэрлэн , хурлаа үргэлжлүүлж, шүүгч С.Болортуяа хэргийн талаар илтгэсэн юм. Тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх энэ оны хоёрдугаар сард хэлэлцэн шийдвэрлэсэн орой нь Б.Энх-Амгаланг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн бөгөөд түүнээс хойших хугацаанд биеийн эрүүл мэндийн байдал нь муудсаныг өмгөөлөгч нар нь шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байлаа. Уг нь ЕТГ-ын дарга байхдаа З.Энхболд хамаарал бүхий “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн бай ¬ гуулсан “Их дэлгэмэл ингүүн” компанид давуу байдал бий болгохын тулд 2019 онд тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж , ашигтай шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан юм . “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд төрийн өндөр албан тушаалтан энэ хоёр хүнийг яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлж байв. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэдэг дээрх аж ахуйн нэгжид давуу байдал олгосон хэмээн буруутгасан бөгөөд анхан шатны шүүхээс Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээд үргэлжилсэн үйлдлээр бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцсон билээ. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн 19.30 цагийн үед хэлэлцүүлгээ дуусгаж, зөвлөлдөх тасалгаанд орсон бөгөөд 21.30 цагт шийдвэрээ танилцуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болголоо. Ингэснээр анхан шатны шүүх уг хэргийг дахин хэлэлцэхээр болж байна. Харин шүүгдэгч З.Энхболдод авсан хилээр гарахыг хязгаарлах, Б.Энх-Амга¬ланд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.