УИХ-ын дарга асан, гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4-3-ын их хэмжээний хахууль авах, 22.10-2 дахь хэсгийн улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн, прокурор яллагдагчаар татах тогтоол баталж, өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ. Түүнийг яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах үүргийг мөрдөгч нарт даалгаж, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1- 2 дахь хэсгийн “Мөрдөгч нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах зайлшгүй шаардлагатай бол прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ” гэсний дагуу прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд биечлэн гардуулахаар нэг бус удаа хандсан аж. Гэвч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн авахаас зайлсхийж буй гэнэ. Тиймээс эл хуулийн 12.2-3 дахь хэсэгт заасан “Гэрч, хохирогч, иргэний хариуцагч, шинжээч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас зайлсхийсэн бол түүний өм¬гөөлөгч, эсхүл гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүнд хүргүүлнэ” гэснийг үндэслэн харилцаа холбооны хэрэгсэл ашиглан өмгөөлөгчид нь гардуул¬жээ. Бидэнд олдсон мэдээллээр Д.Амарбаясгалан мөрдөгчийн утсыг авахаа больсон учраас ийнхүү өмгөөлөгчид нь хүргүүлсэн аж.
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан АТГ-т одоог хүр¬¬тэл очихгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийд¬вэрлэх тухай хуулийн 31.3-1 дэх хэсгийн “Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, хувийг гардуулан өгнө” гэх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлийг бий болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байгаа гэнэ.
Д.Амарбаясгалангийн үйлдлүүдийг цагдан хори㬬доод хоёр сар болж буй МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдад холбогдох хэрэгтэй нэгтгэсэн бөгөөд үүнээс өмнө нээгээд байсан, албан тушаалд томилно хэмээн бусдаас хахууль авсан үйлдлийг ч хамтатгасан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.