Хууль бус мөрийтэй тоглоом олон жил зохион байгуулж, түүнээс олсон орлогоо угааж байсан хүмүүсийг тагнуулынхан уржигдар саатуулан шалгаж эхэллээ. “Паркийн Мөөгий” гэж нэрийддэг М болон П, Н нарыг элдэв албан тушаалтны дэмжлэг доор 10 гаруй жил мөрийтэй тоглоом зохион байгуулсан, түүнээс олсон олон тэрбум төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулж, угаасан, татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж буй аж. Зарим мэдээллийн хэрэгсэлд дурдсанаар энэ хүмүүс сүүлийн таван жилийн хугацаанд 400 тэрбум төгрөг “эргэлдүүлсэн” хэмээжээ.
Тагнуулын байгууллагын эх сурвалжууд “Олон жил янз бүрийн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан хүмүүсийг саатуулсан нь үнэн” гэдгийг баталсан юм.