Монгол Улсын хилийг явганаар зөрчин, орж, гарахыг завдсан гадаадын нэг бус иргэнийг хил чид саатуулсан. Тэднийг тагнуулын байгууллагад шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна. Тухайлбал, Вьетнамын иргэн Д.Т ЗамынҮүдийн хилийг явганаар зөрчин гарах гэж байсныг хилчид саатуулсан аж. Түүнийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах албанд шалгаж, Эрүүгийн хуулийн 19.14-1 дэх хэсгийн “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр хил нэвтэрсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Мөн Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүү гийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын иргэн Ван Лайд холбогдох хэргийг хэлэлцлээ. Тэрбээр өнгөрсөн зун ОХУ-ын талаас хил зөрчин орж ирснийг тус аймаг дахь хилийн цэргийн ангийн алба хаагчид саатуулсан аж. Түүнд дээрх зүйл заалтын дагуу прокурор яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, долоон сарын хугацаагаар хорих ял шийтгэлээ.