
Хөл бөмбөгийн ДАШТ-ий түүхэнд анх удаа 48 баг оролцож, 39 өдөр үргэлжилсэн энэ удаагийн “World Cup”-ийн аварга багаар өмнөх дэлхийн аварга Аргентиныг 1:0-ийн харьцаатай хожсон Испанийн шигшээ тодорлоо. Финал болон бусад тоглолттой холбоотой түүхэн баримт, статистик үзүүлэлтийг танилцуулъя.
•Испанийн баг хоёр дахиа дэлхийн аварга болж, эл үзүүлэлтээр Уругвай, Францтай тэнцлээ. Сонирхолтой нь, сүүлийн зургаан финалын тавд нь ялагчийг тодруулахад 90 минут хангалтгүй байснаас гадна гуравт нь нэмэлт цагт орсон цорын ганц гоол бүхнийг шийдсэн байна.
•Аргентины шигшээ аваргаа хамгаалсан гурав дахь баг болж чадсангүй. Зөвхөн Итали (1934, 1938), Бразил (1958, 1962) хоёр дараалж алтан медаль хүртсэн юм. Өмнөд Америкийн төлөөлөл финалд хожигдсон тоогоор (дөрвөн удаа) Германы багтай тэнцлээ. Харин Испани болон Английн баг ДАШТ-ээс дөнгөж хоёр дахь медалиа хүртэв.
•К.Билардо, Д.Дешам нарын адилаар аргентин дасгалжуулагч Л.Скалони анхны аваргын цомоос дөрвөн жилийн дараа финалд багаа шал¬гаруулсан. Харин Бразилын М.Загалло 28 жилийн дараа, Германы Х.Шен, Ф.Беккенбауэр нар тодорхой хугацааны дараа дахин финалд ша묬гарч байв.
•Испанийн багийн “босс” Л.де ла Фуэнте дэл¬хийн аварга болсон хамгийн ахмад дасгалжуу¬лагчаар тодорлоо. Тэмцээний явцад 65 нас хүрсэн энэ эрхэм нутаг нэгт В.дель Боске¬гийн өмнөх дээд амжилтыг таван жилээр урагшлуулав. Ташрамд дурдахад, финалд багаа удирдсан ч түрүүлж чадаагүй хамгийн ахмад дасгалжуулагч бол М.Загалло (1998 онд 66 нас, 338 өдөртэй байв) юм.
•ДАШТ-ээс хамгийн олон медаль хүртсэн шиг¬шээ багуудын жагсаалтад Аргентины шигшээ (3 алт, 4 мөнгө) Италитай (4 алт, 2 мөнгө, 1 хүрэл) зэрэгцлээ.
•ДАШТ-ий туршид Испанийн багийн хаалгыг мялаасан цорын ганц тоглогч нь Бельгийн Ш.де Кетелар. Хаалгач У.Симон нэг тоглолтод алдсан гоолын хувиар (0.13) ДАШТий түүхэнд хоёрдугаарт бичигдэх болов. Түүний өмнө Швейцарын багийн төлөө дөрвөн тоглолтод оролцохдоо нэг ч гоол алдаагүй П.Цубербюллер (2006) бичигддэг. Гэвч тус баг Украины багт торгуулийн цохилтоор ялагдан тэмцээнийг орхиж байлаа.
•Нийт долоон тоглолтод хаалгаа хуурай манасан үзүүлэлтээр У.Симон ДАШТ-ий түүхэн дэх хамгийн найдвартай хаалгачдын жаг¬саалтад гуравдугаарт бичигдэж эхлэв.
•Аргентины шигшээг нэг ДАШТ-д 20+ гоол оруулсан долоо дахь баг болоход нь У.Симон болон Испанийн хамгаалагчид саад боллоо
• Түүнчлэн ДАШТ-ий 13 тоглолтод ялагдаагүй Аргентины багийн гайхалтай цувралыг Испанийн шигшээ зогсоолоо. Саудын Арабт болсон ДАШТ-ий эхний тоглолтдоо ялагдсанаас хойш Л.Скалонигийн баг 11 ялж, хоёр тэнцсэнээр Пелегийн үеийн Бразилын шигшээ багийн амжилтыг давтаад байв.
•ДАШТ-ий өмнөх долоон тоглолтод нэг ч гоол оруулалгүй ихээхэн шүүмжлэлд өртөж байсан Ф.Торрес хожлын гоолыг оруулсан. Ийнхүү тэрбээр ДАШТ-д оруулсан анхны гоолоороо багтаа аваргын алтан цомыг авчрахад хувь нэмрээ оруулсан тав дахь тоглогч болж байна.
Эдгээр таван тоглогчийг танилцуулъя.



