Баян-Өлгий аймгийн төв дэх, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бөхийн Баастын нэрэмжит ерөнхий боловсролын II сургуулийн газрыг охиныхоо төрсөн өдрийн бэлэг болгож өгсөн албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан бичгийг холбогдох байгууллагад АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн хүргүүлжээ.
Манай сонин 2025 оны зургаадугаар сарын 24ний дугаартаа “Баян-Өлгийн II сургуулийн газрыг 350 саяар зарж, худалдааны төв барих нь” хэмээн анх уг асуудлыг сөхөж байсан юм. Тус сургуулийн газраас 552 ам метрийг нь аймгийн Засаг даргын 2012 оны нэгдүгээр сарын 16-ны 14 дугаартай захирамжаар иргэн Ш.Маржангүлд гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлсэн аж. Улмаар Нийгмийн даатгал, Халамжийн газрын албан тушаалтнуудад холбогдох хэрэгт шалгуулж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хариуцлага хү лээгээгүй тухайн иргэн ямар замаар сургуулийн газраас дээрх хэмжээтэй талбайг эзэмшсэн нь анхаарал татна. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр Ш.Маржангүлийн аав С.Шүкирхан нь аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан. Энэ үедээ буюу 2011 онд төрийн байгууллагуудын газрын тооллого зохион байгуулахад ерөнхий боловсролын II сургуулийн газар 16 552 ам метр байсныг 16 000 болгон хассан байж. Харин хассан 552 ам метр газрыг 2012 онд Ш.Маржангүлд Засаг даргын захирамжаар өмч лүүлсэн. Уг газраа Ш.Маржангүл нь 2024 оны гуравдугаар сард Н.Ергали гэх хүнд 350 сая төгрөгөөр худалдсанаар сүүлчийн өмчлөгч нь худал дааны төв бариулахаар болсон юм. Сургуулийн захиргаанаас өөрсдийн эзэмшлийн газраа буцааж авахаар шүүхэд хандсан ч амжилт олоогүй. С.Шү кирханд холбогдох үйлдлийг мөн хэрэгсэхгүй болгосон юм билээ. Гэхдээ төр, нийтэд учирсан хохирлыг төлүүлэхийн тулд Улсын ерөнхий прокурорын газарт АТГ-ынхан хандаад буй гэнэ.