Төрд буцаан аваад хэдэн жилийн нүүр үзэж буй Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хө төл тосгон дахь “Цемент шохой” ХХКийн удирдах албан тушаалтнуудад Нийслэлийн прокурорын газар (НПГ)аас яллах дүгнэлт үйлдэн орон нутгийн шүүхэд шилжүүлжээ. Авлигатай тэмцэх газар (АТГ)ын ажлын хэсгийнхэн 2025 оны арваннэгдүгээр сард тус компанид шалгалт хийж, багагүй хэмжээний хохирол учирсныг нь тогтоон нөхөн төлүүлэх арга хэмжээ авч байсан. Тодруулбал, “Цемент шохой” ХХКийн удирдах албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчил удаа дараа гаргаж, эрх мэдлээ урвуулан ашиглан, өөрсдөдөө болон бусдад давуу байдал бий болгож, цемент борлуулахдаа хахууль авсан, төрийн өмчит компанид их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. АТГ-ын явуулсан мөр дөн шалгах ажиллагааны явцад тус компанийн бүтээгдэхүүнийг зах зээлийн ха шаар худалдан авах иргэн, аж ахуйн нэгж байсаар атал хууль, журмаа зөрчиж өөрсдийн хамаарал бүхий хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд зээлээр олгосон нь тогтоогдсон гэдэг. Тухайлбал, уг хэрэгт холбогдуулан “Цемент шохой” ХХКийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Баттүвшин, Санхүү, удирдлагын газрын дарга А.Сосорбурам, Борлуулалтын хэлтсийн дарга Ж.Мандахбаяр нар нэр бүхий аж ахуйн нэгжүүд төлбөрөө дараа төлөх боломж бүрдүүлж, компанийн холбогдох дүрэм, журмыг зөрчин нэгэнд нь 1.6 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй 5.8 тн, нөгөөд нь 550 орчим саяар үнэлэгдэх гурван тн цемент зээлээр олгосон аж.
Мөн тус компанийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын даргаар ажиллаж бай сан Г.Ганхуяг нэгэн аж ахуйн нэгжээс гаргасан хүсэлтийн дагуу 2.5 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэх 8.9 тн цемент зээлээр олгосон, Хуулийн хэлтсийн дарга асан П.Занабазар албан тушаалтнуудтайгаа бүлэглэн худалдан авч буй нүүрсний төсөвт өртөг болон тээвэрлэлтийн хэмжээг дур мэдэн өөрчилж, тоо хэмжээг нь нэмэгдүүлэн өөр аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон хэмээн буруутгагджээ. Эл хэрэгт нийт 10 хүнийг яллагдагчаар татсан бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх заал тын дагуу НПГ аас яллах дүгнэлт үйлдсэн аж.
Тэднээс гадна “Цемент шохой” ХХКд эрх бүхий албан тушаал хашиж байсан Х.Уг тах баяр, Ж.Бадарч нартай холбоотой, дээрх хүмүүсийнхээс тусдаа үйлдлийг АТГт өдгөө үргэлжлүүлэн шалгаж буй гэнэ.