“Номин холдинг” буþу “Улаанбаатар импэкс” ХХК, “Дэм” санхүүгийн нэгдлийн дунд өрнөсөн “Ариг” банкны хувьцаатай холбоотой дуулиан өдгөө ч дуусаагүй байна. Уг хоёр байгууллагын эзэд болох Ш.Баярсайхан, Б.Эрдэнэбат нарын нэгнээ луйвард сан гэх хэрэг өдгөө ч эцэслэн шийдэгдээгүй шүү хээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаас хойш хэрхсэн нь тодорхойгүй болсон.
Тэгвэл Монголбанкнаас арилжааны “Ариг” бан канд томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.Оргилсайханыг албан тушаалаа урвуул сан хэрэгт холбогдуулан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон гэх мэдээллийг баттай эх сурвалжууд бидэнд өглөө. Прокурорын байгууллагынхнаас энэ талаар тодруулахад “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагчаар татаж шалгасан тухайн иргэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шил жүүлэх саналтай ирүүлсэн нь үнэн” гэв.
Бидэнд олдсон мэдээллээр Б.Оргилсайхан нь “Ариг” банканд бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байхдаа “Дэм” санхүүгийн нэгдлийнхнийг оролцуулалгүйгээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2020 оны арваннэгдүгээр сард хийлгэсэн гэнэ. Улмаар банкны хувьцааг хямд үнээр “Улаанбаатар импэкс” ХХК-ийнхан худал дан авах боломжийг бүрдүүлсэн. Тус компанид удирдах албан тушаал хашиж байсан хүнийг банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилж, тус компанийн хувьцаа эзэмшигч “Номинхолдинг” эздэд давуу байдал олгосон хэмээн буруутгагдаж буй аж. Эх сурвалжуудын мэдээлснээр Б.Оргилсайхан нь Үндсэн хуулийн цэцийн, ХЗДХЯны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан Г.Баясгалангийн хүү бөгөөд Төвбанкны Хууль, эрх зүйн газрын мэргэжилтнээр ажиллаж байсан нэгэн аж.