Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо 2026 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд болох гэж байна. Чуулга уулзалтыг “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор Улсын Их Хурал, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байна.
5 цаг 42 мин

Үр тарианы 67 орчим хувийг хураажээ

Улсын ургацын комиссын төлөөлөгчид уржигдрын байдлаар газар тариалангийн 243.3 мянган га талбайгаас 338.5 мянган тонн үр тариа хураан авсныг мэдээллээ. Мөн 10.7 мянган га-гаас 134 300 тонн төмс нийт 83 000 га-гаас 276 мянга гаруй тонн хүнсний ногоо, тэжээлийн ургамал хураасан аж.
5 цаг 57 мин

Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байна 

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхтэй холбогдуулан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх анхан шатны сургалт өчигдөр эхэллээ. 14 хоног үргэлжлэх уг сургалт нь хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг мэргэжлийн түвшинд судалж, шүүгчийн шийдвэр гаргах үйл явцыг дэмжих шинэ тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байна. 
6 цаг 27 мин

Архангай аймгийн Өлзийт сумын сургуульд гал гарчээ

Архангай аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байранд уржигдар гал гарчээ. Тодруулбал, тус сургуулийн Мэдээлэл зүйн танхимд гал гарсан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсний дагуу алба хаагчид шуурхай ажиллаж, унтраасан байна.
6 цаг 57 мин

Халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн гурван хүнд ял шийтгэлээ 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Клиникомедикал центр” эмнэлэгт био анагаах судлаачаар ажиллаж байсан Ш.Намуунцэцэг, Э.Элбэгбулаг болон иргэн Д.Мөнхчимэг, Г.Банз­рагч, С.Оюунбилэг нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уржигдар хэлэлцэншийдвэрлэлээ.
8 цаг 27 мин

Хөхний хорт хавдраар гурав хоног тутамд нэг хүн нас барж байна 

Жил бүрийн аравдугаар сарын турш дэлхий нийтээр хөхний хорт хавдрын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, уг өвчний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэн, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулан сурталчилдаг уламжлалтай. Улмаар эл өвчинтэй тэмцэгч, даван туулагчдад итгэл найдвар, хүч чадал өгөх зорилгоор “Хөхний хорт хавдартай тэмцэх сар”-ыг улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг.
9 цаг 27 мин

Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан манайх эрсдэлийн үнэлгээ хийв 

ОХУ-ын Эрхүүгийн Сибирь, Алс Дорнодын тахалтай тэмцэх эрдэм шинжилгээний хүрээлэнд лабораторийн ажилтан байсан 28 настай эмэгтэй энэ сарын 2-нд шалтгаан нь тодорхойгүй уушгины хат­галгаа гэх оношоор нас барсан. Түүний нас барсан шалтгааны талаар Оросын хэвлэлүүдэд хэд хэдэн хувилбар нийтлэгдсэний нэг нь тарваган тахлын халдвар авсан гэх мэдээлэл байв.
9 цаг 57 мин

Баавгайд бариулсан хүн толгойдоо том хуулагдсан шархтай, биеийн байдал хүнд ГССҮТ эмчлүүлж байна

Баавгайд бариулсан хүн толгойдоо том хуулагдсан шархтай, цөмрөлт, цууралттай байна
11 цаг 3 мин

Л.Вонн эргэн ирэх үү 

Америкийн уулын цанын домогт тамирчин Л.Вонн зодог тайлах шийдвэр гаргахад бэлэн биш байна. 2026 оны өвлийн олимпын үеэр уулнаас буухдаа аймшигтай унаж, таван удаа мэс засал хийлгэсэн бөгөөд арваннэгдүгээр сард дахин хагалгаанд орох юм. Гэсэн ч цасан замдаа дахин уралдах түүний хүсэл бөхөөгүй хэвээр.
Өчигдөр 17 цаг 30 мин

Мэдрэлийн эсийг гэрлээр хянах аргыг нээсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртэв  

Америкийн эрдэмтэн Карл Дейссерот, Германы эрдэмтэн Петер Хегеманн, Георг Нагель нар физиологи, анагаах ухааны салбарын 2026 оны Нобелийн шагнал хүртжээ. Тэд гэрлээр удирддаг ионы сувгуудыг нээж, оптогенетикийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулснаар энэхүү нэр хүндтэй шагналын эзэд болов. Нобелийн хороо уг шагналыг олгохдоо “Эдгээр эрдэмтний нээлт нь гэрлийн тусламжтайгаар мэдрэлийн эсийн үйл ажиллагааг нарийн хянах боломж бүрдүүлж, тархины үйл ажиллагааг судлах шинэ арга замыг нээсэн” хэмээн үнэлжээ.
Өчигдөр 16 цаг 30 мин

Зургаа хүртэлх насны хүүхэдтэй төрийн албан хаагчдад тав хоногийн цалинтай чөлөө олгоно

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэ өглөө. Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанаар 6-аас доош насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчид хүүхэд нь томуугаар өвдсөн тохиолдолд 5 хоногийн цалинтай чөлөө олгох эсвэл цахимаар ажиллуулах тогтоол баталлаа. Төрийн албан хаагчдад энэ журам үйлчилнэ. Хувийн хэвшлүүдэд харин уриалж байна.
Өчигдөр 15 цаг 40 мин

МЭЕГ 10 орчим тэрбум төгрөгийн өртэй байна  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өчигдөр Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ) болон Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо, орон нутгийн мал эмнэлгийн газрын удирдлагуудтай цахим болон танхимын уулзалт хийв.
Өчигдөр 15 цаг 00 мин

“Нэгдүгээр ангийн сурах бичгийн агуулга шинэчилсэн хөтөлбөртөө нийцээгүй”

Нэгдүгээр ангийн сурах бичгийг сайд, дарга нарт хамааралтай компаниудаар хийлгэх болсон, чанар, агуулга нь муудсан талаар “Монсудар” хэвлэлийн газраас өчигдөр мэдээлэл өглөө. Тус компанийн захирал Р.Энхбат “Эхнээсээ хэнийг, хэрхэн, яаж шалгаруулж, хэдэн төгрөг өгөх вэ гэдэг бүх зүйлээ төлөвлөөд тендер зарладаг болсон нь туйлын харамсалтай.
Өчигдөр 14 цаг 30 мин

Эрсдэлийн түвшинд нийцүүлэн зөвшөөрлийн ангиллыг шинэчилжээ

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр үйл ажиллагааны эрсдэлийн түвшинд нийцүүлэн зөвшөөрлийн ангиллыг шинэчилсэн байна. Тодруулбал, 23 тусгай зөвшөөрлийг энгийн, найман энгийн болон тусгай зөвшөөрлийг мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаанд шилжүүлжээ.
Өчигдөр 14 цаг 00 мин

АСЕМ-ын хүний эрхийн асуудлаарх семинар Монголд болно

Ази, Европын уулзалт (AСЕМ)-ын Хүний эрхийн асуудлаарх 24 дэх удаагийн албан бус семинарыг энэ сарын 12-14-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Эл цуврал арга хэмжээг дээрх бүс нутаг дахь иргэний нийгмийн байгууллагууд болон Засгийн газар хоорондын хүний эрхийн асуудлаарх харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 1997 оноос хойш тасралтгүй зохион байгуулжээ.
Өчигдөр 13 цаг 30 мин

Нүүрснээс “алт гаргах алхими”

Манай улсын нүүрсний геологийн нөөцийг 173, баталгаажсан нөөцийг нь 37.3 орчим тэрбум тонн хэмээн тооцдог. Үүгээрээ бид дэлхийд 30 орчимд эрэмбэлэгддэг. Мөн манайх нүүрсээс цахилгаан, дулаанаа хангахын зэрэгцээ экспортлон борлуулж, төсвөө бүрдүүлдэг улс. Өнгөрсөн жил төсвийн орлогын 28 хувийг эрдэс баялгийн салбараас бүрдүүлж, нийт экспортын 86 хувьд нүүрс ногдсон.
Өчигдөр 12 цаг 00 мин

 Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийнхэн авлигын хэрэгт холбогдов

Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Энхболдыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт яллагдагчаар татан 30 хоногийн хугацаагаар цагдан хориод байна.
Өчигдөр 10 цаг 30 мин

Томууны эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл сунгав

Улирлын томууны эсрэг дархлаажуулалт улсын хэмжээнд 60 хувьд хүрчээ. Зорилтот бүлгийн 301 578 хүн вакцинд хамрагдсаныг ЭМЯ-наас мэдээлэв. Улаанбаатар хотод хамрагдалт 65, орон нутагт 53.7 хувьтай байгаа аж. Одоогоор зургаан сартайгаас нэг нас хүртэлх хүүхдүүдийн 58.6, 1-2 насныхны 36, 3-6 насныхны 81.5 хувь нь вакцин хийлгэсэн байна.
Уржигдар 19 цаг 20 мин