19 шинэ автобусны буудалтай боллоо
Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.
2024-05-08
Тусгай олимпын төрөлд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй
“Улаанбаатар марафон 2024” олон улсын марафон энэ сарын 25-нд болно. Тус тэмцээн нь үндсэн зургаан төрөлтэй бөгөөд хамгийн богино буюу 1.5 км зайд тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой. Тэгвэл таван км-ийн зайд 12-17, 18 болон түүнээс дээш насныхан оролцоно. Дээрх хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг юм байна
2024-05-08
Нарны замын зорчих хөдөлгөөнийг бүрэн нээнэ
Нарны зам дагуу Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул захын уулзвар хүртэлх 870 метр зам засварын ажлыг графикийн дагуу хийж байна. Тус замын баруунаас зүүн тийш явах чиглэлийн хөдөлгөөнийг маргааш буюу тавдугаар сарын 7-ны өглөө нээхээр ажиллаж буй.
2024-05-08
“Өнөр бүл”-ийн гурван хүүхэд Германд сурна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хотод нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг ХБНГУ-д бэлтгэнэ. Эхний ээлжид хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүд болон дэмжлэг шаардлагатай 100 хүүхдийг сургалтад хамруулна.” гэдгийг онцолсон.
2024-05-08
Богд уулын арын авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвараас зүүн тийш "Буган халиун" рестораны уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ. Энэ хүрээнд нэгдүгээр хэсэг буюу ХААИС-ын уулзвараас Зайсан толгойн зүүн хэсгийн авто зам хүртэлх замыг тавдугаар сарын 9-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замыг засварлаж, шинэчлэх юм.
2024-05-07
Х.Магсаржавын гудамжны замыг хааж засвар хийнэ
Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “ТБД андууд” төвийн уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх авто замыг тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, засварлаж, шинэчилнэ.
2024-05-07
Орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээнэ
Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 13 болон 26 дугаар хороонд ажиллалаа.
2024-05-07
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 22 үүрэг даалгавар өгсөн бөгөөд үүний таван үүрэг даалгавар 100 хувийн гүйцэтгэлтэй бол 11 үүрэг даалгавар хэрэгжих шатандаа буюу 50-89 хувийн гүйцэтгэлтэй байна.
2024-05-06
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ
Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий албан бичиг хүргүүллээ.
2024-05-06
Улаанбаатар хотод 120 сая мод тарих нь
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд энэ онд улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас танилцуулаад буй. Тэгвэл нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотод энэ жил ой хамгаалах, нөхөн сэргээх, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөснөө мэдээлэв
2024-05-06
1000 тоглоомын талбай засах аяныг эхлүүллээ
Хуучныг сэргээн засварлах, хэрэгтэй газар нь шинээр байгуулаад өгөх “1000 тоглоомын талбай” аяныг “Ургамлын далай” компанийнхан эхлүүллээ. Тоглоомын талбайгүй хотхон, хороолол нийслэлд цөөнгүй бий. Бас тоглоомын талбай байгуулах нэрээр нүд хуурсан ажил хийсэн нь ч харагддаг. Тиймээс дээрх аяны хүрээнд зарим газарт тоглоомын талбай барих зураг төсөл боловсруулж өгөх нь. Мөн барихад нь ч хамтран ажиллах гэнэ.
2024-05-03