Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

 Багш мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлье 

...Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо бууруулах, голч дүн харгалзаж тэтгэлэгт хамруулах, таван жил тутам урамшуулал олгох, гүйцэтгэлээр нь нэмэлт өгөх зэрэг “үмх чимх”, гал унтраах төдий арга хэмжээ хэрэгжүүлэхийн оронд цалин, урамшууллыг нь тултал нэмэхэд л хангалттай...
2023-06-15

ЭЕШ өгөх үеэрээ хүүхдүүд нийтийн тээврээр үнэгүй зорчино 

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр болж элсэлтийн ерөнхий шалгалт болон зохион байгуулж буй бусад ажлын талаар хэлэлцлээ. 2023 оны ЭЕШ-ыг энэ сарын 15-18-нд улс даяар зэрэг зохион байгуулах юм. 
2023-06-14

Боловсролын зээлийн санд хийж буй шалгалт тэтгэлгийн дүнг зарлахгүй байх шалтгаан болохгүй гэв 

Тэгвэл хууль хяналтын байгууллагаас Боловсролын зээлийн санд хийж буй шалгалтын үйл ажиллагаатай холбоотойгоор шалгаруулалтын дүн зарлах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа БШУЯ-наас мэдээлэв. БШУ-ы сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяраас үүний учир шалтгааныг тодруулахад “Хөндлөнгийн хяналтын багийн дүгнэлт гараагүй, мөн Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар сонгон шалгаруулалтын үр дүнг давхар шалгаж байгаа учраас хойшлуулсан.
2023-06-14

“Банхар” кино тууж бичжээ

Кино найруулагч Д.Золбаяр “Банхар” хэмээх кино тууж бичжээ. Нутгаа орхин хот руу нүүж байгаа нэгэн айлын амьдралын тухай өгүүлдэг аж. Тэдний нохойгоор дамжуулан хотжилт, даяарчлалын энэ үед тулгамдаж буй бодит асуудлыг уран сайхны аргаар харуулахыг зорьсон байна. Номын аудио хувилбарыг түрүүлж гаргасан бөгөөд жүжигчин, дуу оруулагч Ш.Батболд зохиолыг гурван цаг гаруй хугацаанд уншжээ. 
2023-06-14

ТАНИЛЦ: Хүүхдийн зуслангуудын танилцуулга, зочин хүлээж авах хуваарь

Нийслэл болон аймгуудад зуслангийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг танилцуулж байна. Эдгээр нь өдөрт 4000 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд долоо хоногийн төлбөр  300,000-550,000 төгрөг байгаа юм. Энэ жил стандартад нэмэлт өөрчлөлт орж, монгол ахуй, нүүдлийн соёлын хөтөлбөртэй шинэ зуслангууд үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
2023-06-14

Дэлхийн шилдэг 50 их сургуульд суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтын дүнг зарлах хугацааг хойшлуулжээ

БЗС-гийн үйл ажиллагааг шалгаж буйтай холбоотойгоор дэлхийн шилдэг 50 их сургуульд суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтын дүн мэдээг зарлах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
2023-06-13

Техник технологийн дээд сургууль төгсөгчдийн ажил эрхлэлт 86 хувьтай байна

Энэ хугацаанд 19 мянга гаруй инженер, техникийн мэргэжилтэй ажилтныг бэлтгэсэн. Төгсөгчдийн ажил эрхлэлт 86 хувьтай байна. Мэргэжлийн боловсролд “Чадамжид суурилсан сургалтын арга зүй”-г нэвтрүүлж, “Дэлхийн ур чадвар” тэмцээнд гагнуур, мужаан, тогооч, сантехникч мэргэжлээр амжилттай оролцсоор иржээ.
2023-06-13

Номын баяр зохион байгуулагчид Бээжингийн яармагт оролцох нь 

Тус олон улсын номын үзэсгэлэнг 1986 оноос зохион байгуулсан бөгөөд Хятадын хамгийн нөлөө бүхий баяр гэж үздэг. Мөн цараа, чансаагаар дэлхийд хоёрдугаарт эрэмбэлдэг юм байна. Жил бүр дэлхийн 100 гаруй улс, бүс нутгаас 2600 гаруй байгууллага оролцдог гэнэ. Мөналь нэг орныг баярын “Хүндэт улс”-аар нэрлэдэг уламжлалтай бөгөөд энэудаа Алжирыг онцолжээ. 
2023-06-13

“ICT expo”-ийн хүрээнд “STARTUP SHOWCASE” арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Улаанбаатар хот дэлхийн ТОП 450 хотод батгаж 448-р байрт эрэмбэлэгдэн 2020 оноос хойш 242 байраар урагшилсан байна. /НҮБ-ын гишүүн 193 улс, 150 мянгаас дээш хүн амтай 4416 хот байдаг
2023-06-11

Сумдын Соёлын төвийн хүний нөөцийг чадавхжуулах, дахин мэргэшүүлэхээр Японы төлөөлөгчидтэй ярилцжээ

Иргэдийн соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй анхан шатны нэгж болох сумдын Соёлын төвийн хүний нөөцийг чадавхжуулах, дахин мэргэшүүлэх, Соёлын төв, ордны гэрэл, хөгжмийн техникийн ажилтнуудыг бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойг талууд онцоллоо.
2023-06-09

Багш, ажилтнуудаас хандив цуглуулахыг хориглов 

Үүнээс гадна анги, сургуулийн засвар, тохижилтод зориулан сурагчдаас мөнгө хураах ёсгүйг БЕГ-ын дарга Т.Ням-Очир дурдлаа. Тэрбээр “Ерөнхий боловсролын сургуулиудад албан ёсны зөвшөөрөлтэйгөөр гүнзгийрүүлэн судлах, сонгон суралцах зарим хичээлд нэмэлт төлбөр авах журам бий. Үүнийг л эцэг, эхчүүдээс гаргуулах бөгөөд өөр ямар нэгэн төлбөр, хураамж авах ёсгүй” гэв. 
2023-06-08

 Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд автоматжуулсан систем нэвтрүүлнэ 

Засгийн газрын Хэрэх эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан энэ талаар мэдээлэл хийхдээ “Боловсролын тухай хуулийг баримтлан тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг тодорхойлж, олон нийтэд зарладаг. Дэлхийн шилдэг сургуулиудад, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцах оюутанд улсаас тэтгэлэг олгох нь зөв. Энэ үйл явцыг олон нийтэд нээлттэй болгохын тулд автоматжуулсан систем нэвтрүүлнэ” гээд Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд Боловсролын зээлийн сан чухал үүрэгтэйг тэмдэглэлээ. 
2023-06-08

Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын 111 дүгээр чуулган эхэллээ

Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын 111 дүгээр чуулган
2023-06-06

Боловсролын ерөнхий хууль хүлээлтэд нийцсэн өөрчлөлт авчрах уу 

Тогтвортой, уялдаатай байх зарчим шат шатандаа алдагдсанаас ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, агуулга, стандартаас эхлээд дээд боловсролын суурь бодлого нь хүртэл холбироод байна. Тэгш, хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй байх үндсэн зарчим алдагдсанаас чанартай, чанаргүй боловсрол эзэмших, хувийн, эсвэл улсын сургуулийн сурагч гэсэн хоорондоо эрс тэс ялгаатай, том ангалаар хуваагдсан ангид “давхарга” бий болчихлоо, энэ салбарт.
2023-06-06

Монгол ур чадварын тэмцээний I шатны дүн гарлаа

Өмнөговь аймаг дахь Политехник Коллежоос хамгийн олон оролцогч буюу 7 суралцагч, Барилгын Политехник Коллеж 5, Баянхонгор аймаг дахь Политехник Коллеж 5, Техник Технологийн Политехник Коллежийн 4 оролцогч 2-р шатанд шалгарсан байна. Үндэсний ялагч “Дэлхийн ур чадвар”-ын 47 дахь тэмцээнд оролцоно.
2023-06-05

"Inno Week-2023" эхэллээ

Инновацын соёлыг түгээх, харилцан мэдлэг туршлага солилцох, түншлэлийн бэхжүүлэх зорилгоор 2015 онд энэ арга хэмжээг эхлүүлж байсан. Тэгвэл 9 дэх жилийн арга хэмжээ "Инновацын түншлэл" сэлвийн хүрээнд өнөөдөр эхэлж байна.
2023-06-05

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинжлэх ухааны салбарынхантай өглөөний уулзалт хийлээ

Манай улсад 2021 оны байдлаар төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний болон эл зэрэглэлд хамаарах дээд боловсролын 71 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 5085 судлаач ажиллаж байгаагийн 26.5 хувь буюу 1349 нь эрдэм шинжилгээний үндсэн ажилтан байна.
2023-06-05

Б.Энхбаатар: Уламжлалт аргаар арьсаа боловсруулдаг учраас бүтээлүүд маань олон жилийн насжилттай

Соёлын сэргэлт-2023 аян Сүхбаатар, Сэлэнгэ, Завхан, Ховд аймагт үргэлжилж байна. Энэ удаа Соёлын яамнаас гар урлаач Б.Энхбаатарыг онцолжээ.
2023-06-05