Япон хэлтэй сурагчид уран илтгэлээр өрсөлдөнө
“Япон Цүкүба” олон улсын хэлний сургуулийн ивээн тэтгэлгээр анх удаа 12 дугаар ангийнхны дунд япон хэлний уран илтгэлийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. Япон хэл сурч буй хүүхдүүдийн мэдлэг, чадварыг сайжруулах зорилготой уг уралдаан нь “Байгаль” сэдвийн хүрээнд болох юм. Уран илтгэлээрээтэргүүн байр эзэлсэн сурагч тус сургуульд нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцах гэнэ. Монгол дахь япон хэлний сургалтын байгууллагуудын холбооноос хамтран зохион байгуулж байгаа эл уралдааны бүртгэл ирэх сарын 1-ний өдөр хаагдах аж. Шагналын сан нь 30-аад сая төгрөг юм байна.
2023-03-29
Их, дээд сургуулиудын хөтөлбөрийн давхардлыг цэгцэлсэн гэв үү
Боловсрол, айд Л.Энх-Амгалан үүрэгт ажлаа хүлээн авсан цагаасаа их, дээд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах, хөтөлбөрийн давхардлыг арилгах тухай ярьсан. Өөрөөс нь өмнөх үед сайдын албан тушаал хашиж байсан хүмүүсийг цуглуулж, санал, сэтгэгдлийг нь сонссоныхоо дараа ч энэ ажлыг эрчимжүүлж, яаралтай шийдвэрлэх шаардлагатайг хэлж байлаа. Нийгэмд ажилгүйдэл, ядуурал газар авсан нь, дээд боловсролын сургалтын байгууллагууд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, шалгуурт нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэж чадахгүй байгаа нь үүнийг зайлшгүй шийдвэрлэх шалтгаан болж буйг тэрбээр нэг бус удаа онцолсон юм. Тэгвэл Л.Энх-Амгалан сайд хэлсэндээ хүрч, их, дээд сургуулиудын мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн давхардлыг цэгцэлсэн гэх. Гэвч үүнийг ямар арга замаар, хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой мэдээлэл хомс байна.
2023-03-28
Япон Улсад инженерээр суралцах 12 оюутан төгсөөд эх орондоо мэргэжлээрээ ажиллана
Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд суралцсан 240 оюутан сургуулиа амжилттай төгсөж эх орондоо ирж мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа бол одоо 48 оюутан Япон Улсад суралцаж байна. Төслийн үндсэн 3 хөтөлбөрийн хүрээнд 2023 оны байдлаар нийт 876 оюутан, судлаач, багш нар хамрагдсан нь суралцуулах зорилтот 1000 инженерийн 87.6 хувийг эзэлж байна.
2023-03-27
Сургуулийн сэтгэлзүйчдийг мэргэшүүлэх сургалтад хамруулна
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар өнгөрсөн хичээлийн жилээс сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулж эхэлсэн. Уг тушаалын дагуу 203 сэтгэлзүйчийг мэргэшүүлэн бэлтгэсэн бөгөөд тэд хэдийн ажлын байртай болсон байна. Тэгвэл тус яамны мэргэшүүлэх сургалтад хамрагдаагүй ч сургуулиудад ажиллаж байгаа сэтгэлзүйчдийг чадавхжуулахаар болжээ.
2023-03-24
Монгол ахуйг бүрдүүлсэн хүүхдийн зуслан байгуулах стандарт батална
Товчхондоо, гадаадад байгаа монгол хүүхдүүд, эсвэл гадаад хүүхдүүд монгол зусланд ирж амрахад нь зориулж, монгол гэр, монгол ахуй, цагаан идээ бэлтгэх өв соёл сурталчлах зуслангууд энэ зунаас ажиллаж эхлэх нь. Үүнээс урьтаж, Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа Ерөнхий шаардлага MNS 5633:2019 стандартыг шинэчлэн боловсруулж, батлахаар ажиллаж байна.
2023-03-24
Ерөнхий сайдын нэрэмжит оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 63 их, дээд сургуулийн төлөөлөл 350 гаруй оюутныг хамруулсан “Student day” өдөрлөгт оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг албан ёсоор зарлалаа
2023-03-23
Австри, Германд тогтвортой хөгжлийн боловсролоо хэрхэн дэмждэг талаар танилцуулав
“Тогтвортой хөгжлийн боловсролыг үндэсний түвшинд институтчилэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ, БОАЖЯ, БШУЯ, ЭЗХЯ, СЯ, БЕГ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, ШХА, ТХБ-II төслийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүд, төслийн орон нутгийн түшиц байгууллага БОМСТ ТББ-ын төлөөлөл оролцож ТХБ-II төслийн сайн туршлагуудтай танилцуулцан ТХБ-ыг үндэсний түвшинд институтчилэх үзэл баримтлалын хүрээнд санал солилцов.
2023-03-23
“Трио” уран сайхны киног ЕБС-ийн сурагчдад үнэ төлбөргүй үзүүлжээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлиийн ерөнхий газар, Хаадын хаан кино компани, Prime cineplex кино театр хамтран “Трио” уран сайхны киног ЕБС-ийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 190 гаруй хүнд үзүүлж сонирхууллаа.
2023-03-16