“Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг цагт нь тавь”
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ноос “Хөдөлмөрийн үнэлэмж, амьдралын баталгаа” нэртэй тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд энэ сарын 3-нд зохион байгуулсан билээ.
2024-10-28
Энэ он гарснаас хойш 18 хүн ДОХ-оор өвчилжээ
Энэ оны эхний найман сард 18 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Тэр дундаа өнгөрсөн сард хоёр хүн ХДХВ-ийн халдвар авсан нь батлагдсан аж. Он гарснаас хойш илрүүлсэн тохиолдлууд нь өмнөх жилийн мөн үеийнхтэй адил байна. Бүх тохиолдлыг Улаанбаатар хотод илрүүлжээ. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 386-д хүрээд буй юм. Уг өвчний улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй гэнэ.
2024-10-24
Хөхний хорт хавдрыг даван туулагчид туршлагаасаа хуваалцах нь
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан жил бүрийн аравдугаар сарыг Хөхний хорт хавдартай тэмцэх сар болгон зарласан. Үүний хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийнхөн “Өөрийгөө ойлго, өөрийгөө чөлөөл” уулзалтыг маргааш Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн байранд зохион байгуулах нь. Түүнчлэн хорт хавдраа даван туулсан хүмүүсийн гэрэл зургаар үзэсгэлэн гаргах юм байна.
2024-10-23
Хавдрын шинэ эмнэлэг цаасан дээрээ л байна
Монгол Улс хорт хавдрын нийт нас баралтаараа дэлхийд өчнөөн жил “тэргүүлж” буй. Эл үзүүлэлт ерөөс манай хавдрын тусламж, үйлчилгээний өнөөгийн төрх юм. Үнэндээ эмчилгээний арга, техникийн хоцрогдол, тоног төхөөрөмжийн элэгдэл, эм, тарианы чанаргүй, байр савны хүрэлцээгүй байдал зэрэг нь биднийг ийнхүү муугаар цоллуулахад хүргэсэн билээ. Энэ бүхний төлөөсөнд хавдартай өвчтөнүүд л амь, эрүүл мэндээ зольж байгаа нь хамгийн харамсалтай. Гэвч эрх баригчид үүнд огтхон ч эмзэглэдэггүй, тэднийг хүн ч гэж тоодоггүй нь дэндүү харгис гэмээр.
2024-10-23
2-80 насны 25 иргэн угаартжээ
Цаг агаар хүйтэрч, гэр хорооллын айл өрхүүд галлаж эхэлсэнтэй холбогдуулан иргэд угаарын хийд хордох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж буйг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс сэрэмжлүүллээ. Тухайлбал, цастай өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд л 2-80 насны 25 иргэн угаартсан байна. Үүний 12 нь бага насны хүүхэд гэнэ. Угаартсан иргэдэд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлжээ.
2024-10-22
Гэрийнхээ “эмийн сан”-г цэгцлээрэй
Айл бүрд “эмийн сан”, түүнд нь ашиглахгүй, хугацаа нь дуусчихсан эм олон байдаг. Эм өдөр бүрийн хэрэглээ биш тул иргэд үүнийг төдийлөн анзаардаггүй аж. Гэвч эмийн хайрцгаа цэгцэлж, цэвэрлээгүйгээс, хүүхдийн гар хүрэх газраас хол байршуулаагүйгээс бага насныхан янз бүрийн эм, бэлдмэл идэж, хордох тохиолдол гарсаар байгаа аж. Тиймээс өрхийн эмч нар “Антибиотикийг зохистой хэрэглэх долоо хоног”-ийн аяны хүрээнд гэрийн эмийн хайрцгийг цэгцэлж, цэвэрлэх зөвлөмжийг иргэдэд өгснийг хүргэе.
2024-10-18
Зайнаас оношилж, эмчлэх зориулалттай Телемедициний төв байгуулав
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн БНСУ-ын Донг-А их сургуулийн эмнэлэгтэй хамтран алсын зайнаас оношилж, эмчлэх зориулалттай Телемедициний төв байгууллаа. Эмнэлгүүд энэхүү төвөөр дамжуулан зүрх, судас, тархи, мэдрэл, хавдар болон төрөлжсөн мэргэжлийн бусад чиглэлд хамтарсан хэлэлцүүлэг, зөвлөгөөн, эмч, мэргэжилтний цахим сургалт, семинарыг зохион байгуулах гэнэ.
2024-10-15
Эмийн хууль эмнэлгийн ачааллыг өрдөж, эмч нарыг жор бичигч “машин” болгох нь
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн найруулж, энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд, эмийн санч, эмч нарын дунд “ширүүн дайн” үүсээд байна. Эмийн зах зээлийн болохгүй бүтэхгүй бүхнийг эмхэлж цэгцлэх зорилготой эл хуулийн зарим заалт нь амьдралгүй, хэт туйлширсан шинж чанартай байгааг өнгөрсөн өдрүүд дэх иргэдийн гомдол, шүүмжлэл батлаад өгөв бололтой. Учир юу вэ гэвэл, эмийн шинэ хуулийн хүрээнд өргөн хэрэглээний олон төрлийн эм, дуслын шингэнийг ч энэ сараас жороор олгож эхэлсэн.
2024-10-14