Иогчид дөрөв дэх жилдээ чуулна
Монголын иогийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын иогийн фестиваль” энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд болно. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй эл арга хэмжээнд дотоодын болон гадаадын шилдэг багш нар оролцож, 30 гаруй төрлийн иог болон бясалгалын талаар хичээл заах юм байна.
2024-05-13
Нийгмийн эрүүл мэндийн менторшип хөтөлбөр зарлалаа
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Нийгмийн эрүүл мэндийн менторшип-2024” хөтөлбөр зарлажээ. Туршлагатай менторуудын мэдлэг, ур чадварыг бусадтай хуваалцах зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буй аж. Үүний хүрээнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн менторууд эрдэм шинжилгээ, судалгааныхаа үр дүн сонгогдсон менти нартай хуваалцаж, туршлага хуримтлуулах, мэдлэг, ур чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх юм байна.
2024-05-13
"Нүүдлийн эмнэлэг" ховд аймгийн 1000 иргэнд үйлчилгээ үзүүлэв
Эрүүл мэндийн сайдын “Нүүдлийн эмнэлэг"-ийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээг эрчимжүүлэх тухай” а/150 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд УГТЭ-ийн нүүдлийн эмнэлгийн баг ховд аймгийн булган, үенч, алтай, манхан, дарви сумын 1000 орчим иргэнд дөрөвдүгээр сарын 21-нээс тавдугаар сарын 6-ны хооронд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүллээ.
2024-05-09
“Хүмүүнлэгийн үйлс үргэлжилсээр” өдөрлөг зохион байгууллаа
Дэлхийн хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулсан “Хүмүүнлэгийн үйлс үргэлжилсээр” өдөрлөг Сүхбаатарын талбайд өчигдөр боллоо. Энэ нь олон нийтэд хүмүүнлэгийн үйлсийг таниулан сурталчлах зорилготой аж. Өдөрлөгийн хүрээнд 10 орчим асрыг төв талбайд барьжээ. Баруун талын эгнээнд үндэсний хувцас борлуулж, хүмүүнлэгийн үйлстнүүдийн гэрэл зургийн үзэсгэлэн болж байв. Мөн Улаан загалмай нийгэмлэгийн гишүүнээр бүртгэх асар ч бий. Гол тайзны баруун хажуу дахь асарт анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар заавар, зөвлөгөө өгч байлаа
2024-05-09
Монгол Улс хавдрын эсрэг хяналтын хөтөлбөртэй болох нь
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын хавдар судлалын агентлагийн хамтарсан багийнхан манай улсад ажиллаж байна. Олон улсын багийнхан хавдрын тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чадамжийг тогтоох, хяналтын чиглэлээр цогц үнэлгээ хийх аж. Эрүүл мэндийн яамны урилгаар 15 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн уг багийнхан Хавдар судлалын үндэсний төв болон улс, хувийн хэвшлийн томоохон эмнэлгийн хавдрын тусламж, үйлчилгээтэй танилцаж буй гэнэ.
2024-05-09
Таван хүн тутмын нэг нь харшилтай гэв
Манай улсад таван хүн тутмын нэг нь харшилтай байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мягмардорж мэдээлэв. Тэдний дийлэнх буюу 80 хувь нь ургамлын тоосны харшилтай аж. Бусад нь эм, тариа, ахуйн болон ариутгалын химийн бодис, хоол хүнс зэргээс харшилдаг гэнэ. Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор харшлаас урьдчилан сэргийлэх талаар Ч.Мягмардорж зөвлөсөн юм. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, бас ахуйн химийн бодис, эм, тарианы зохисгүй хэрэглээнээс үүдэн харшил ихсэж байна
2024-05-08
Эрт илрүүлгийн давтан үзлэг эхлээгүй байна
Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гаргасан билээ. Үүний дагуу 2022 онд эрт илрүүлгийн үзлэгтээ орсон иргэдэд энэ сарын 1-нээс давтан орох эрх нээгдсэн гэж буй. Гэвч давтан үзлэг бүх газар эхэлсэн гэж үзэж болохгүй нь
2024-05-07
ЭХЭМҮТ-д мэс заслын дуран хандивлалаа
Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, хүүхдийн эмч А.Болд агсны гэр бүлийнхэн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Хүүхдийн мэс заслын тасагт нэн шаардлагатай байсан хэвлийн хөндийн мэс заслын дуран хандивлалаа. Уг тасгийнхан жилд 200 гаруй хүүхдэд хэвлийн мэс заслыг дурангийн аргаар хийдэг. Жилээс жилд дурангийн хагалгаа хийлгэх хүүхдийн тоо өссөөр буй гэнэ
2024-04-29
Өнгөрсөн онд 22 хүн хумхаагаар өвчилжээ
Хумхаа нь шумуулаар дамждаг халдварт өвчин юм. Уг өвчнийг дамжуулагч шумуул 90 гаруй оронд тархсан байдгийн дотор манай улс ч багтдаг аж. Тодруулбал, Онон, Балж, Туул зэрэг голын сав газарт тархсан гэх эрдэмтдийн судалгаа бий гэнэ. Түүнчлэн ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийн хүн амын тэн хагас нь эл өвчний эрсдэлтэй бүс нутгуудад амьдарч буй юм байна. Тиймээс Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөрт анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхийг улс орнуудад зөвлөдөг.
2024-04-26
Шүд авхуулах цагийг гурав хоногоор олгож эхэллээ
Тус эмнэлгийнхэн ажлын өдрүүдэд 08.00-20.00 цаг хүртэл хоёр ээлжээр ажиллаж, өдөрт 400 орчим хүнд үйлчилдэг гэнэ. Цаашид ажиллах хугацаагаа уртасгаж, 22.00 цаг хүртэл үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эмч, сувилагчдын тоог нэмэх шаардлагатай байгаа аж. Түүнчлэн тус төвийнхөн мягмар гараг бүр ахмадуудад дараалалгүй тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм байна. Мөн 70112247 дугаарын утсаар шүд авхуулах цаг захиалж болох нь. Харамсалтай нь, уг утас руу хэчнээн залгаад холбогдож чадсангүй гэх гомдол иргэдээс тасрахгүй байна.
2024-04-26
Засгийн газрын тусгай сангаас хохирогчийн сэтгэл санааны хохирлыг гаргуулах боломжгүй гэв
Дорноговь аймгийн Сайншанд сумаас өнгөрсөн оны аравдугаар сарын 3-нд 12 настай охин сургуульдаа явах гэж гараад сураггүй болсон. Охиныг улс даяар эрэн хайж, эсэн мэнд байгаасай гэж бүх нийтээрээ хүсэн хүлээсэн ч амиа алдсан байхад нь олсон юм. Охиныг хөнөөсөн Г.Гантулгад шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон талаар бид мэдээлсэн. Харин өчигдөр талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтох хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө. Тэрбээр “Хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль үйлчилж байна
2024-04-25
Цэргийн төв эмнэлгийнхэн зүрхний хэм алдагдлын мэс засал хийдэг боллоо
Цэргийн төв эмнэлгийн Дотрын эмнэл зүйн төвийн захирал, дэд хурандаа Б.Ганбаатар, Азийн хэм судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор Пак Ху Нам болон хэм судлалын зөвлөх эмч, доктор Ц.Саруулаар ахлуулсан багийнхан хамтран зүрхний хэм алдагдлыг эмчлэх мэс заслыг амжилттай хийжээ. Тус эмнэлгийнхний тухайд уг мэс заслыг анх удаа хийсэн нь энэ аж
2024-04-25
Хавдрын 6484 сэжигтэй тохиолдол илрүүлжээ
Эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсийн хамгийн өндөр хувийг 6-17 насныхан эзэлжээ. Харин 22.7 хувьнь 18-30 насны залуучууд, 31.3 хувь нь 31-45 насныхан аж. Залуус эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд хамрагдахдаа хойрго байгаа гэсэн үг. Гэтэл өвчлөл нь батлагдсан хүмүүсийн олонх нь энэ насныхан гэдгийг Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн анхааруулсан юм. Үзлэгт хамрагдсан 18-60 насныхнаас хортой болон хоргүй хавдрын 6484 сэжигтэй тохиолдол илрүүлжээ. Хүүхдүүдийн дунд хортой, хоргүй хавдрын 279 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 64 нь 0-5 насанд илэрсэн байна.
2024-04-25
Шүдний баатрын дүр бүтээнэ
АШУҮИС-ийнхан шүдний баатрын дүр бүтээх уралдаан зарласан байна. Энэхүү уралдаан нь амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, үүний талаарх боловсролыг олон нийтэд олгоход чиглэжээ. Мөн амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн сэтгэлгээг зөв дадал зуршилд төлөвшүүлэх зорилготой аж. “Эрүүл шүд” аяны хүрээнд явуулах эл уралдааны шилдэг бүтээлийн эзнийг 10 сая төгрөгийн үнэ бүхий, шүдний эмчилгээнд хамрагдах эрхээр урамшуулах аж. Бүтээлийг ирэх сарын 5 хүртэл хүлээн авах нь.
2024-04-24