Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарынхныг Төрийн дээд одон медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хүн ардын эрүүл мэндийн манаанд эрдэм мэдлэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан зүтгэсэн ахмадууд, одоо ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төрийн дээд шагнал одон, медалиар шагнасныг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр нар өнөөдөр /2023-08-11/ гардууллаа.
2023-08-11

Сэтгэлгээний тээг ба донорын дутагдал 

Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж буй ч донорын олдоц тааруу хэвээр аж. Бидний цөөхөн монголчуудын дунд янз янзын байдлаар нас барагсад олон. Гэсэн ч донор болох боломжтой хүмүүсийн ар гэрийнхэн энэ талын ойлголт тааруу, сүсэг бишрэл нь давамгай байдаг нь амь нас нь дээсэн дөрөөн дээр ирсэн бусад хүнд туслах боломжийг хязгаарладаг ажээ. Энэ талаар ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, Төрийн шагналт, Хүний гавьяат эмч П.Батчулуунаас тодруулсан юм. 
2023-08-11

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үдсэн чадавхын хоёр дахь үнэлгээг эхлүүллээ

ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДҮРМИЙН ҮНДСЭН ЧАДАВХИЙН ХОЁРДАХЬ УДААГИЙН ҮНЭЛГЭЭГ ЭХЛҮҮЛЭЭ
2023-08-10

ЗӨСҮТ: Тарваган тахлын шинэ тохиолдол бүртгэгдээгүй

Энэ талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад "Тарваган тахлын дахин нэг тохиолдол бүртгэгдлээ гэх мэдээлэл худлаа. Бид шинж тэмдэг илэрсэн гэх дуудлага хүлээн авсан бөгөөд одоогийн байдлаар ХӨСҮТ-тэй хамтарсан баг үзлэг, шинжилгээ хийж байна. Тохиолдол батлагдаагүй үед иргэдэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье" хэмээн мэдээллээ.
2023-08-10

Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төвийн барилга ашиглалтад орлоо

  БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан нь Монгол Улсын “Хангарьд хөгжлийн төв” ТББ-тай хамтран 500,000 ам.долларын буцалтгүй тусламжаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төвийн барилга байгууламжийн барьж өгөхийн зэрэгцээ 150,000 ам.долларын буцалтгүй тусламжаар иж бүрэн тоног төхөөрөмжийг хандивлан өгч, энэ сарын - нд нээлтээ хийжээ.
2023-08-10

Зорилгогүй хэрэглээний хязгаар 

Жоржтауны их сургуулийн компьютерын шинжлэх ухааны дэд профессор Кэл Ньюпорт “Минимализм бол хэмжээ хязгаарыг мэдэх урлаг. Харин технологийн хэмжээ хязгаарыг мэдэх нь “дижитал минимализм” юм. Өдрөөс өдөрт дуу чимээ, сатаарах зүйлс нэмэгдэж буй өнөөгийн ертөнцөд энэ нь эмх цэгцтэй, төвлөрсөн амьдралыг бий болгох гол түлхүүр” хэмээн “Дижитал минимализм” номдоо бичжээ. Эл ном 2021 онд монгол хэлнээ орчуулагдан, уншигчдад хүрсэн юм. 
2023-08-10

Танилц: E-Barimt аппликейшнаар ЭМД-ын шимтгэлээ төлөх заавар

  Даатгуулагч таны E-barimt аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой юм.
2023-08-10

ХӨСҮТ Солонгосын Өвчний хяналтын үндэсний төв, Йонсей их сургуультай хамтран ажиллана

ХӨСҮТ, Солонгосын Өвчний Хяналтын Үндэсний төв болон Йонсей Их Сургууль хамтран ажиллахаар уулзалт зохион байгууллаа.
2023-08-10

“Веган Монгол” фестиваль зохион байгуулах нь

Монголын органик ногоон хүнсний холбооноос энэ сарын 26, 27-нд “Веган Монгол” фестиваль зохион байгуулах аж. Өнгөрсөн жилийн үйл ажиллагаа үр дүнтэй байсан гэж үзээд эдүгээ дахин явуулахаар болжээ. Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болох уг фестивалийн зорилго нь хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, амьтдад ээлтэйгээр амьдрах шилдэг туршлагыг түгээх аж. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох гол шийдэл нь веган амьдрал гэж үзэх хандлага олон улсад ихээхэн дэлгэрч буй.
2023-08-10

Зөвлөгөө: Тарваган тахлаар өвдсөн хүнд илрэх шинж тэмдэг

Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх, 
2023-08-10

Тарваган тахлаар өвчилсөн иргэний ойрын хавьтлын 15 хүнийг тусгаарлалаа

Үүнээс есөн хүнийг ХӨСҮТ-д хэвтүүлэн, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж буй юм байна. Харин халдварын голомт болох Хэнтийн Баян-Адрага сумд хоёр, Биндэрт гурав, аймгийн төвд нэг хүнийг тусгаарлан, эмчилж байгаа гэнэ. “Өвчилсөн иргэн сум, аймаг, нийслэлийн нутгаар явсан, бас замын унаагаар зорчсон учраас ойрын хавьтлын хүмүүсийг олж тогтоох нь нэлээд бэрхшээлтэй байлаа. Гэсэн ч холбогдох байгууллагынхан хамтран 24 цагийн хугацаанд ойрын хавьтлын хүмүүсийг бүрэн тогтоосон. Орон нутагт халдварын голомтод хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна” гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн юм.
2023-08-10

Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдлээ

Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад
2023-08-08

Тархи, сэтгэл судлалын олон улсын хурал зохион байгуулна

Энэ удаагийн арга хэмжээнд Япон, БНСУ, АНУ зэрэг долоон орны нэрт эрдэмтэд оролцон, өөрсдийн судалгаанаас 11-12-нд танилцуулж, туршлагаа хуваалцах юм байна. Түүнчлэн тархи, сэтгэл судлалын чиглэлээр ажиллах, суралцах зорилготой залууст дэмжлэг үзүүлэхээр дотоод, гадаадын лаборатори, судлагааны байгууллага, сургалтын талаарх мэдээллийг түгээн, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдүүлэхийг Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгээс мэдээллээ. Дээрх долоо хоногийн үйл ажиллагаа ШУА-ийн байранд энэ сарын 12 хүртэл үргэлжилнэ. 
2023-08-08

"Хээрийн эмнэлгийг эмнэлэггүй газар ашиглах зориулалттай"

Хээрийн эмнэлэг Онцгой байдлын ерөнхий газрын 115-р ангид байгааг УОК, ОБЕГ-аас мэдээллээ. Хамгийн сүүлд энэ оны зургаадугаар сард зохион байгуулсан газар хөдлөлтийн сургалтын үеэр ашигласан.
2023-08-07

Хавдрын дархлаа эмчилгээг нэвтрүүлэхээр болов

Ташрамд дурдахад, манай улсад хавдрын тоон үзүүлэлтүүд жилээс жилд өсөх болсон. Тухайлбал, хавдраар өвчилсөн нь батлагдсан хүний тоо өнгөрсөн онд 6885 болж, түүхэн дээд түвшиндээ хүрсэн юм. Дараа жил эл үзүүлэлт 7000-д хүрэх төлөвтэйг ХСҮТ-өөс мэдээлж байв. Тус төвийнхөн жилд 800- 1000 хүнд элэг, нойр булчирхайн мэс засал хийдэг байна. 
2023-08-07

Зөвлөгөө: Үргэлж л ядраад байна уу

 Маш олон шалтгааны улмаас мэдрэл сульдал буюу архаг ядаргаа үүсдэг. Архаг ядаргааг эмчлэх тусгай эмийн эмчилгээ байдаггүй. Харин үүсгэгч хүчин зүйл, шалтгааныг харгалзан эмчилгээ хийгддэг.
2023-08-04

“Ковид-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хаалт боллоо

“КОВИД-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хаалтын ёслолын ажиллагааг өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд зохион байгууллаа.
2023-08-03

Эмнэлгийн үзлэгт хамрагдахдаа заавал 13А маягт авна 

Үүнд халдварт өвчин, шүд, чих, хамар, хоолой, хавдар, сэтгэц, уламжлалт, сэргээн засах эмчилгээ, арьс харшил, нүд, хяналтын үзлэг, осол гэмтэл, мэс засал, диализын үзлэг, тусламж, үйлчилгээ багтжээ. Ташрамд дурдахад, 13А маягтыг “E-Mongolia” системээр дамжуулан цахимаар авч болох аж
2023-08-03