Эрт ургацын нарийн ногоо борлуулж эхлэв
Нийслэлд хүлэмжийн аж ахуй эрхлэгчид, хоршоод Эрх чөлөөний талбайд эрт ургацын, 10 гаруй төрлийн нарийн ногооны дээжээс өчигдөр худалдаж эхлэн, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Нарийн ногооны үнэ бусад дэлгүүр, худалдааны төвийнхөөс хямд буюу өргөст хэмхийг кг-ыг нь 6000, салатны навч нэг уутыг нь 1500 төгрөгөөр борлуулж буй аж.
2023-07-06
Сурагчдыг шүдний үзлэгт тогтмол хамруулах тогтолцоо нэвтрүүлэх нь
Төсөл хэрэгжүүлэх ажлын хүрээнд дээрх сургуулиудын сурагчдыг амны хөндийн үзлэгт хамруулахад 95 орчим хувь нь шүд цоорох өвчтэй байжээ. Японд хүүхдүүдийг амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд фторт уусмалаар ам зайлах туршлагыг бага сургуулиудад нэвтрүүлсэн байдаг аж. Өөрөөр хэлбэл, өвчилсний дараа эмчлэх бус, түүнээс урьдчилан сэргийлэх нь чухал гэж үздэг байна. Уг туршлагыг ирэх хичээлийн жилээс дээрх хоёр сургуульд нэвтрүүлэхээр төсөл хэрэгжүүлэгчид бэлтгэж буй гэнэ.
2023-07-05
“Мах экспортлох квотыг шударга бусаар олгосон”
Ингэснээр 50 хувь нь чанарын шаардлага хангахгүй болж, багаар бодоход 200 сая төгрөгийн хохирол амслаа. ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан хохирлыг барагдуулна гэсэн ч өдий болтол хариу өгөлгүй байсаар одоо хариуцах эзэнгүй болсон” гэсэн юм. Түүнчлэн салбарын шинэ сайд нь тэднийг хүлээн авч уулзан, махных нь хадгалалтын горим алдагдаагүй, эрүүл ахуйн шаардлага хангаж байвал урд хөрш рүү нийлүүлэхийг зөвшөөрсөн ч мөн л үр дүнд хүрээгүй бөгөөд асуудлаа шийдвэрлүүлэхийг хүсэж буйгаа илэрхийллээ.
2023-07-04
Чөмөг шилжүүлэн суулгах багийнхан төрийн шагнал хүртлээ
Анагаах ухааны салбарт цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэн нутагшуулж, цусны өвчний оношилгоо, эмчилгээний чанар, хими эмчилгээний протоколыг олон улсын түвшинд ойртуулж цус судлал, удам зүй, молекул биологи, лаборатори, дархлаа судлал, эмгэг физиологи зэрэг салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан
2023-07-03
Эрүүл мэндийг дэмжих сангийн эздэдээ хүртээлгүй төслүүд
Гэвч хяналт тавих төв байгууллагынх нь удирдах албаныхан өөрсдөө сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж ирсэн, Төрийн сангийн гүйлгээ хаагдахтай зэрэгцэн их хэмжээний мөнгийг холбогдох гэрээ, сонгон шалгаруулалтгүйгээр харьяа эрүүл мэндийн байгууллагууд руугаа шилжүүлдэ гбайсныг аудитын байгууллагынхан удаа дараагийн шалгалтаараа илрүүлсэн байдаг. Ийм байтал shilen.gov.mn-д нийтэлсэн 1200 гаруй төсөл, арга хэмжээг бүгдийг нь автоматаар “хэрэгжилт нь хангалттай” хэмээн дүгнэснийг юу гэж ойлгох вэ. Сангийн хөрөнгийг өнгөрсөн хугацаанд хууль бусаар завшсан, зориулалтын бусаар зарцуулсан, шамшигдуулсан хүмүүст ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн үгүү.
2023-06-30
Живсэн хүнд 10 минутын дотор анхны тусламж зөв үзүүлснээр аврах боломжтой
Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх нь зөвхөн онцгой байдлын байгууллагын ажил биш бөгөөд иргэдийн оролцоо нэн шаардлагатай юм. НОБГ-аас гаргасан сэрэмжлүүлгийн хуудсанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу орохгүй, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, баталгаагүй гарам, гарцаар гарахгүй байхыг, автомашинаа голын эрэг, усны эх, ай саваас 50-100 метрийн зайд байршуулахыг зөвлөсөн байв. Уг зөвлөмжийг даган өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг ханган эрсдэлээс сэргийлж анхаарал, болгоомжтой аялаарай.
2023-06-30
ХААИС-ийн дэргэд Мал, амьтны эрүүл мэндийн төв байгуулжээ
ХААИС-ийн дэргэд Мал, амьтны эрүүл мэндийн төв байгуулсныг өчигдөр нээлээ. Ийм төвтэй болсноор суралцагчид танхимын сургалтаар олж авсан мэдлэгээ практикт турших, дадлагажих, багш нар судалгаа, шинжилгээ хийх нөхцөл бүрдэж байгааг ХААИС-ийн удирдлага онцолсон юм. Түүнчлэн мал, амьтны өвчнийг орчин үеийн дэвшилт технологи, багаж, тоног төхөөрөмж ашиглан эмчлэх боломж бүрдсэн гэнэ.
2023-06-29
Хорт хавдраар өвчлөгсдийн тоо сүүлийн 10 жилийнхээ дээд түвшинд хүрлээ
...Хорт хавдартай нь батлагдсан хүний тоо өнгөрсөн онд 6885-д хүрсэн нь сүүлийн 10 жилийн дээд түвшин бөгөөд 2021 оныхоос 1000 орчим тохиолдлоор нэмэгдсэн дүн юм. Мөн өнгөрсөн онд хавдрын улмаас 4548 хүн эндсэн нь өмнөх жилийнхээсээ 300 орчмоор нэмэгдсэн үзүүлэлт болов...
2023-06-29
Хүн амын хүнсний хэрэглээний талаар хэлэлцэв
“Хөрс, хүнс, хүн тойрсон асуудал, шийдэл” хэлэлцүүлгийг өчигдөр ШУА-ийнэрдэмтэн, судлаачид зохион байгууллаа. Хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал, пестицидийн хэрэглээ, хяналт, зохистой хэрэглээ тойрсон асуудлаар эрдэмтэд энэ үеэр хэлэлцсэн юм. ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид “Хүн амын эрүүл мэнд нь хүнс болон хүрээлэн буй орчноос бүрэн хамааралтай.
2023-06-27
Эрчим хүч хэмнэж, байгальд ээлтэй амьдрахад дулаалга чухал
Энэ талаарх судалгаа ч цөөнгүй бөгөөд нар, салхины арвин нөөцтэй манай орны хувьд хамгийн боломжит хувилбар нь эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг олноор ашиглалтад оруулах, дулааны алдагдлыг бууруулах гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.
2023-06-21
Тасалгааны цэцэг тарих сургалт хийнэ
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийнхөн дотоод орчны агаарын бохирдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, цэцэг тарих идэвх, санаачилгыг дэмжих зорилгоор өнөөдөр сургалт зохион байгуулах нь. Цэцэг тарих хүсэлтэй хүн бүхэн үүнд хамрагдах боломжтой аж. Тасалгааны ургамлыг хэрхэн тарихаас эхлээд тайрах, бордох, хортон шавжаас хамгаалах, үрслүүлэх зэргийг энэ үеэр заах юм байна.
2023-06-20