Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

ХДХВ/ДОХ-ын вирусээр 51 хүн нас баржээ

Монгол улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн 1992 оноос хойш 358 хүн халдвартай гэж оношлогдсон байна.
2023-06-19

Хэвлийн ивэрхийн мэс заслын 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Хэвлийн ивэрхийн мэс заслын 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолд үндэслэн уг шийдвэх гарчээ. Тодорхой хэлбэл, хэвлийн ивэрхийн мэс заслыг 734 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
2023-06-15

Утсаа олон цагаар үзэх нь сурлагын чанарт муугаар нөлөөлдөг гэв 

Монголд хүүхдийн эрхийг цахим орчинд хэрхэн хамгаалах, цахим орчинд тулгарч буй эрсдэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, шийдэл гаргах, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой дээрх хэлэлцүүлэгт Засгийн газар, төрийн болон иргэний, олон улсын байгууллага, эцэг, эх, багш нарын төлөөлөл болон хүүхдүүд оролцсон байна. Эцэг, эхийн хараа хяналт сул байдгаас хүүхдүүд гэртээ олон цагаар утсаа үзэн, цахим гадуурхалтад өртөх, гэмт хэргийг золиос болох эрсдэл үүсдэг аж.
2023-06-15

Хүйсний ивэрхийн мэс заслын 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Энэ оны эхний 4 сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 33 иргэнд ЭМД-ын сангаас нийт 12.1 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна
2023-06-14

БНСУ-аас ирсэн эмч нарын баг зарим дүүргийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамрууллаа

БНСУ-аас ирсэн эмч нарын баг ЧД, СХД-ийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулж байна
2023-06-13

Гагнуурчид тоглоомын талбайг сэргээн засах нь 

Үүнээс 2023 онд 487 талбайг нь стандартад нийцүүлэн тохижуулна” хэмээн мэдээлж байсан билээ. Дээрх аяныг зохион байгуулагчаар Д.Машбат ажиллаж буй бөгөөд 95115862 дугаарын утсаар холбогдох боломжтой. 
2023-06-12

Турк, Монгол эмч нар хамтарч нуруу, нугасны төрөлхийн хүнд гажигтай хүүхдүүдэд мэс засал хийлээ

Хамтын ажиллагааны хүрээнд Турк улсын “Emsey” эмнэлгийн гэмтэл согогийн эмч, доктор, профессор Мехмет Айдоган ГССҮТ-ийн эмч нарт "State of art spine surgery" сэдвээр сургалт хийж, туршлага солилцсон байна.
2023-06-09

Гепатитын халдварын тархалт Монголд өндөр байна 

Элэгний эмч нарын нийгэмлэг, Элэгний төв, МУИС хамтран “Гепатитын дельта вируст халдварын оношилгоо, эмчилгээний шинэ хандлага” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа. Энэ үеэр “Гепатитын дельта вирусийн халдвар бэлгийн замаар дамжих боломжийг молекул биологийн түвшинд судалсан нь” судалгааны үр дүнг танилцуулсан юм.
2023-06-09

Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус салбар зөвлөлийг байгууллаа

Нийслэлийн эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус салбар зөвлөлийг байгууллаа
2023-06-07

730 мянган хүүхдэд үдийн хоолоор үйлчилж байна

Бага ангийн буюу 6-11 настай хүүхэд хоногт хоолноос авах шим тэжээлийнхээ 35 хувийг сургуулийн хоолноос авах ёстой аж. Гэтэл өдгөө үүний 50 хувийг л үдийн хоолоор олгож байгаа гэнэ. Тиймээс хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах, дунд болон ахлах ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах шаардлагатайг оролцогчид хөндөж байлаа. Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны зардлын тухайд өдрийн 2475 төгрөг байгаа аж. Эл дүнг нэмэгдүүлэхийн тулд аав, ээж, асран хамгаалагчаас тодорхой хувийг гаргах боломжтой, эсэх талаар судалгаа явуулахад хамрагдсан 27 956 хүний 56 хувь нь дэмжинэ гэж хариулжээ. 
2023-06-07

Хүүхдийн таргалалт 6,7 дахин нэмэгдсэн нь шим тэжээл багатай, боловсруулсан хүнсний хэрэглээтэй холбоотой

Хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, хүн амыг баталгаат хүнсээр хангах, хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулах зорилтыг дэвшүүлсэн
2023-06-06

ГССҮТ-ийн “Эргэлт 2” хэсэгт иж бүрэн засвар хийжээ

Тус төвд үйлчлүүлж буй иргэдийн 40 орчим хувь нь “Эргэлт 2” хэсгийн 1-6 давхар хүртэлх шатаар зорчдог бөгөөд Эрчимт эмчилгээний тасгийн сахиур, мөн бусад тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд хүргэх эргэлтийн үйлчилгээг
2023-06-06

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаар тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа хотын удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв.
2023-06-06

Д.Цэнд-Аюуш: Манай улсад шүд цоорлын эмгэг дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Цэнд-Аюуш нийслэлийн хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Шүд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр: 
2023-06-06

Зүрхний бусад өвчний үед үзүүлэх тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Үйлчилгээний эмийн эмчилгээг 472 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө
2023-06-02

“Эрүүл Монгол хүн” үндэсний фестивальтай 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайд, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт нэгэн зэрэг “Эрүүл Монгол хүн” үндэсний фестивалийг зохион байгуулж байна. Энэ үеэр сагсан бөмбөгийн 3*3, хөлбөмбөг, хүндийн өргөлт, газрын теннис, ханан хаданд авиралт, фитнес, ширээний теннис, шатар, даам, дугуйнзэрэг спортын уралдаан тэмцээн болон урлагийн тоглолт болохюм. Уг фестивалийг сонирхож үзэхээр ирсэн иргэд нийтийн биеийн тамир, спортын чиглэлээр мэдээлэл авч өөрийн харьяа дүүрэгтээ үнэ төлбөргүй сургалтад хамрагдах аж. 
2023-05-31

Монголд эрүүл иргэн бэлдэх орчин алга

...Гэр бүлдээ өрнөж буй стресс бухимдлыг хэсэг хугацаанд тайлах гэж татдаг. Нөгөө нь дэгжирхэж, таашаал, донтолтод автан тамхинд ордог аж. Янжуур, электрон тамхийг долдугаар ангийн охид, хөвгүүд ч татах болсон талаар эцэг эхчүүд сэтгэл зовнин өгүүлэх болжээ.... 
2023-05-31

Нэмэлт дархлаажуулалтад 10 сартайгаас найман насны хүүхдүүдийг хамруулна 

Энэ оны эхний таван сарын байдлаар Энэтхэг, Индонез, Нигер, Ангол, Конго, Афганистан, Филиппин, Вьетнам, БНХАУ, ОХУ зэрэг дэлхийн 124 улсад улаанбурхан өвчний 45 256 тохиолдол бүртгэгдэж, цаашид ихсэх хандлагатай байна. Энэ өвчин Монголд зөөвөрлөгдөх, тархах эрсдэл “өндөр” гэж үнэлэгдсэн. Дархлааны түвшин харьцангуй сул 10 сартайгаас 8 насны хүүхдүүд халдвар авах эрсдэлтэй учраас үндэсний товлолт вакцинаас ямар нэгэн шалтгаанаар хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад цаг алдалгүй хамруулах хэрэгтэй” гэв. 
2023-05-31