“Хүчит шонхор”, “Нарантуул 2” махны бөөний худалдааны төвд хяналт шалгалт хийжээ
Мэргэжлийн хяналтын байгууллагаас нгөрсөн онд эрхийг нь цуцалсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд, мах бөөнөөр худалдах төвийн үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм журам, тогтоол шийдвэр, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийн, үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгасан, эсэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, шийдвэрлүүлэх зорилгоор ХХААХҮЯ, ЭМЯ-наас хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгуулжээ.
2023-05-22
ГССҮТ-өөс ажилчдынхаа дархлааг дэмжиж, витамин тараажээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаанаас эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудынхаа дархлааг дэмжиж, ханиад томуу болон халдварын эрсдлээс сэргийлэх зорилгоор витаминжуулалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.
2023-05-17
Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх төв нээв
Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв байгуулсныг өчигдөр нээлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд уг төвийг байгуулжээ.
2023-05-16
Монгол эмч нарын бүтээл дэлхийд үнэлэгдлээ
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх үүрэгт ажлын хажуугаар эрдэм судлалын ажилд цаг заваа зориулан зүтгэж буй эмчлэх, судлах хос морьтой эмч нар дэлхийд үнэлэгдсэн сайхан мэдээг хуваалцаж байна.
2023-05-08
84 сургууль мэргэжлийн хоолзүйчтэй
Гэсэн ч өдгөө улсын хэмжээнд ерөнхий боловсролын 84 сургуульд мэргэжлийн хоолзүйч ажилладаг гэнэ. Энэ нь нийт сургуулийн дөнгөж 10 орчим хувь бөгөөд цаашид боловсролын бүх байгууллагад мэргэжлийн хоолзүйч, шим тэжээл судлаач ажиллуулж, “Үдийн хоол” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал аж. Уг нь ШУТИС-д 2020 оноос эхлэн хоол тэжээлийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн боловч төгсөгчдийн дийлэнх нь эмнэлэг болон уул уурхайн компаниудад ажилладаг гэнэ.
2023-05-08
Бие бялдрын түвшин тогтоох сорилыг энэ сарын 29 хүртэл авна
Биеийн тамир, спортын улсын хорооноос энэ ажлыг жил бүр орон даяар зохион байгуулж иржээ. Ерөнхийлөгчийн 53 дугаар зарлигийн хүрээнд явуулдаг энэхүү арга хэмжээний зорилго нь хүн амын дунд хөдөлгөөний хомсдол, дутагдал хэр байна, нийтийн биеийн тамираар хичээллэж байгаа, эсэхийг судалж, дүгнэх аж. Энэ удаагийнхыг энэ сарын29-нд өндөрлүүлэх гэнэ. Иргэд оршин суугаа хаягийн дагуу сум, дүүргийнхээ биеийн тамирын байгууллагад хандаж, уг сорилд хамрагдаж болох юм байна.
2023-05-05
Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэдийн 80 хувийг хамруулахыг даалгав
Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог Засгийн газар өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс зохион байгуулж буй. Үүнд энэ сарын 1-ний байдлаар хүн амын 30 хувь нь хамрагдаад байгаа бөгөөд 2023 онд нийт иргэдийн 80 хувийг хамруулахыг үүрэг болголоо.
2023-05-04
Манай улсын иргэдийн ердөө 30 хувь нь цэвэр ус ундандаа хэрэглэдэг
Иргэдийн ундны ус чанарын шаардлага хангахгүй байна. Тухайлбал, өдгөө манай улсын нийт хүн амын ердөө 30 хувь нь л аюулгүй, цэвэр ус ундандаа хэрэглэдэг гэнэ. Харин бусад хэсэг нь баталгаагүй ундны ус уудаг. Уг нь усны эх үүсвэрт шинжилгээ хийхэд стандартын шаардлага хангадаг аж. Харин эцсийн хэрэглэгчдэд очсон усыг шалгахад нян, бактери, зарим төрлийн эрдэс хүлцэх хэмжээнээс хэтэрсэн байдаг гэнэ.
2023-05-04