Манай улс архинаас үүдэлтэй нас баралтаар хоёрдугаарт эрэмбэлэгджээ
100 мянган хүнд ногдох ийм шалтгаант нас баралтын үзүүлэлтээр 183 орныг үнэлэхэд Беларусь тэргүүлж, удаах байрт Монгол, Орос, Гватемал, Словени орсон аж. Архины хэрэглээ, үүнээс үүдэлтэй өвчлөл, нас баралт хамгийн бага улсаар Колумби, Армени, Сингапур “шалгарчээ”. Манай улс энэ төрлийн эрсдэлийн зэргээрээ эдгээр орноос 400 дахин өндөр оноо авсныг worldlifeex-pectancy.com цахим хуудас дахь жагсаалт харуулж байна.
2023-04-18
Органик бүтээгдэхүүний орцыг “өндөрсгөсөн” хууль
...Үйлдвэрлэлд хориглох зүйл гэсэн хэсэгт нэг зүйл шинээр нэмсэн нь хөрсгүй технологи аж. Ийм олон төрлийн арга байдаг. Гидропоник буюу усан дээр ургамал тариалах технологийг гэхэд сүүлийн жилүүдэд дэлхий дахинд өргөнөөр ашиглах болсон. Тэгвэл шинэ хуулиар ийм арга ашиглан гаргаж авсан бүтээгдэхүүнийг органик гэж үзэхгүй нь...
2023-04-18
Салхин цэцэг өвчний тархалт ихэссэнийг анхааруулав
Эл тоо нь өмнөх оныхоосоо гурав дахин өндөр үзүүлэлт. Энэ оны эхний улиралд 100 гаруй улсад 22 000 орчим тохиолдол бүртгэгдлээ. Тэдгээрийн дотор манай урд, хойд хөрш багтсан. Монголд 1992, 1995, 2000-2002, 2015-2016 онд буюу дөрвөн удаа улаан бурхан өвчин өргөн хүрээнд тархаж байлаа. Одоогоор манайд бүртгэгдээгүй ч эрсдэл өндөр байна” гэлээ.
2023-04-14
Нярайн эмчилгээний шинэ арга нэвтрүүллээ
Уг эмчилгээг “Өргөө” амаржих газрын нярайн эрчимт эмчилгээний эмч, анагаахын шинжлэх ухааны магистр, олон улсын “Bloom team” багийн гишүүн Б.Өлзийхишиг, сувилагч Нандин-эрдэнэ нар хийсэн байна. Тэд Тайваньд энэ чиглэлээр гурван сарын хугацаанд мэргэшин суралцсан туршлагаа ийнхүү эх орондоо амжилттай нэвтрүүлжээ.
2023-04-13
Гахайн хавдарын шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар гахайн хавдрын вирусийн хурц халдварын (биохимийн шинжилгээ) 15 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө. Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
2023-04-06
"НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтарч эмнэлгийн хүртээмжийг сайжруулна"
НҮБ-ын Хүүхдийн сан эрүүл мэндийн салбарт эх, нярай болон бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, нярайн эндэгдлийг бууруулах, товлолт вакцины хамрагдалтыг нэмэгдүүлэх, өсвөр насныхны эрүүл мэндийн боловсрол, ариун цэвэр, усан хангамжийг сайжруулах чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн.
2023-04-04
Шээсний шинжилгээний төлбөрийн 70 хувийг ЭМД-аас хөнгөлнө
ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар Шээсний уургийн электрофорез (биохимийн шинжилгээ) шинжилгээг 142 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
2023-04-04
“Аутизм бол ертөнцийг бусдаас өөрөөр харах өнцөг”
“Бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээн авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг” гэх тодорхойлолттой аутизмын талаар монголчууд нэг үеэ бодвол ойлгож, мэдэрч, хандлагаа өөрчлөхийг хичээх болжээ.
2023-04-03
Жорлонгоо шийдчихээд жуулчдыг урья
-ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхний өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн хөрсний судалгаагаар нийт дээжийн 88 хувьд нянгийн бохирдол илэрчээ. Судлаачид үүнийг гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн нүхэн жорлонгийн ялгадас, угаадас газарт шууд нэвчиж байгаатай холбоотой гэж дүгнэсэн юм.
2023-04-03
“Дотоод орчны агаарын бохирдол гаднахаасаа ч аюултай”
Дотоод орчны бохирдлын улмаас хүүхдүүд олон төрлийн өвчлөлд өртөж байгаа талаар мэргэжлийн эмч, судлаач нар өчигдөр уулзаж, мэдээлэл солилцлоо. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс уг арга хэмжээг санаачилсан юм. Элуулзалтаар сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг голчлон хөндлөө. “Хүүхэд өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг цэцэрлэг, сургуулийг засахдаа хамгийн хямд, муу материал ашиглаж байна. Наймдугаар сард засвар эхлүүлээд, есдүгээр сард будаг нь ханхалсан танхимд хүүхдүүдийг хүлээн авдаг. Үүнээс болж хэчнээн хүүхэд хордож, хүндээр өвчлөхийг бид мэдэхгүй.
2023-03-31
Био “сэлбэг хэрэгсэл”-ийг хэвлэх нь аврал
Хүн төрөлхтөн технологийн үсрэнгүй хөгжлийн үр дүнд биологийн эд, эрхтнийг принтерээр хэвлэдэг болж байна. Үүний ачаар донорын эрхтэн хүлээж нас барах тохиолдол эрс буурч, ая хүнийг аврах боломжтой. Зөвхөн АНУ-д гэхэд өдгөө барагцаагаар 100 000 гаруй хүн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр хүлээж буй гэсэн статистик байна. Өнөөгийн байдлаар 3D принтерээр судас, арьс, мөгөөрс болон зарим эрхтнийг хэвлэдэг олон давхаргат цогц бүтэц бий болгоод буй. Хэдийгээр ийм дэвшилд хүрсэн ч ашины бүтээгдэхүүнийг хүнд шилжүүлэн суулгасан нь ердөө ганц жилийн өмнөх явдал. Олон улсын эрдэмтдийн багийнхан 2022 онд 3D принтерээр хэвлэсэн эрхтнийг анх удаа хүнд шилжүүлэн суулгажээ. Микротиа буюу төрөлхийн чихний дэлбээний дутуу хөгжилтэй, 20 настай мексик бүсгүйн эд, эсийг ашиглан Америкийн “3DBio therapeutics” компанийнхан чих “хийжээ”. Үүний тулд баруун чихнээс нь 0.5 грамм мөгөөрс авч, өөрийнх нь эс болон био бэх ашиглан хэвлэсэн байна.
2023-03-28
Хоол хүнсний аюулгүй байдлын зөрчлүүд илрүүлжээ
Улсын хэмжээнд хоол хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн “Хүний амь нас, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвлөмж, зөвлөгөө өгөх, хоол, хүнсээр дамжих хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх” заалтыг үндэслэн улсын байцаагч нар хяналт шалгалт хийжээ. Үүнд хүнсний 184 үйлдвэр, цех, хүнсний худалдааны 1891, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 473 газар гэх мэтчилэн эл чиглэлийн 2708 үйл ажиллагаа эрхлэгчийг хамруулж 3284 зөрчил илрүүлж, 67 хувийг нь барагдуулжээ.
2023-03-28