Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Монгол, Тайландын иргэдийн харилцан визгүй зорчих хугацаа 30 хоног болжээ 

Монгол, Тайландын хаант улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу иргэд аялал жуулчлалын зорилгоор 60 хүртэл хоног харилцан визгүй зорчдог байсныг 30 болгон бууруулсан байна. Тодруулбал, Тайландын Засгийн газар гадаадын иргэдэд визийн чөлөөлөлт үзүүлэх журмаа шинэчлэн дээрх зохицуулалтыг энэ сарын 15-наас эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн аж.
Уржигдар 17 цаг 30 мин

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл эхэллээ 

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл өчигдрөөс эхлэв. Энэ удаад өмнөх бүртгэлээс хоцорсон, оршин суух хаягийн зөрчлөө арилгуулсан болон шилжилт хөдөлгөөн хийлгэсэн хүмүүс хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлтээ “И-Монголиа”-гаар илгээх юм. Бүртгэлийг энэ сарын 3-11 хүртэл зохион байгуулах бөгөөд үүнээс хойш нэмэлт элсэлт авахгүй болохыг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Уржигдар 17 цаг 00 мин

БНСУ-д зорчихдоо оршин суух хугацаагаа сайтар шалгахыг анхаарууллаа 

БНСУ-д зорчиж буй Монгол Улсын иргэд оршин суух хугацаагаа шалгалгүй хэтрүүлснээр хууль бусаар оршин суугч болох тохиолдол цөөнгүй гарч байгааг Монголоос тус улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ. 
Уржигдар 16 цаг 30 мин

Эх баавгайг гурван бамбаруушийн хамт “нутаг буцаав” 

Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Дорнод аймгийн Баян-Уул сумын Шалз гэх газарт өнгөрсөн сарын 31-нд дөрвөн баавгай орж ирсэн билээ. Иргэд цахим орчинд зургийг нь нийтэлж, сэрэмжтэй байхыг анхааруулж байв.
Уржигдар 15 цаг 30 мин

Балбын үерийн сургамж ба байгалийн сануулга 

Хималайн нурууны мөсөн гол хайлж, нуранги үүссэний улмаас Балба, Төвөдийн хилийн бүсэд их хэмжээний үер бууж, нутгийн уугуул иргэд, жуулчид, мөргөлчид нийлсэн олон мянган хүн ами алдсан харамсалтай явдал өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тохиолоо.
Уржигдар 14 цаг 30 мин

Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ оны наймдугаар сарын 27-ны өдөр өгсөн үүрэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан төлөвлөгөөний хүрээнд улсын хэмжээнд ашигт малтмалын хууль бус олборлолттой тэмцэх хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Уржигдар 14 цаг 28 мин

Энэ бямба, ням гарагт “Солонгосын соёлын өдрүүд”-тэй 

Улаанбаатар хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Солонгосын соё­лын өдрүүд” арга хэмжээ энэ амралтын өд­рүүдэд Сүхбаатарын талбайд болно. Хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээний үеэр солонгос хоолны тэмцээн, урлагийн тоглолт, уламжлалт тоглоом наадгай, open mic, орчин үеийн бүжгийн үзүүлбэр зэрэг олон сонирхолтой арга хэмжээг нийтэд толилуулахаар төлөвлөжээ. 
Уржигдар 14 цаг 28 мин

Монголоос мах болон ноолууран бүтээгдэхүүн импортлох хүсэлтээ илэрхийлэв

Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей  Самбуевич Цыденов Монгол, Буриадын харилцаа хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн үйлдвэрлэл, ашигт малтмал, эрчим хүч, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж байгааг онцолж,  Монголоос мах болон ноолууран бүтээгдэхүүн импортлох хүсэлтээ илэрхийлэв. Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх "Школа 21" төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар танилцууллаа. 
Уржигдар 12 цаг 38 мин

“Гацуурт”-ын Л.Чинбат таван адуу дайраад өөрөө гэмтсэн гэв үү 

“Гацуурт” ХХК-ийн эзэн Л.Чинбат энэ са­рын 1-ний 20.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ца­гааннуур сумын нутагт зам дагуу идээшилж байсан таван адуу дайрчээ. Энэ талаар орон нут­гийн фэйс­бүүк группт иргэн Б.Ганзориг “Сэлэнгэ аймгийн Ца­гааннуур сумд цагаачилж ирсэн тариаланч та­ван адуу дайраад алчихдаг амар юм болох нь ээ.
Уржигдар 11 цаг 30 мин

Дотоодын аяллын чиг хандлагыг судалж байна 

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны судлаач, мэргэжилтнүүдийн баг “Дотоодын аялагчдын аяллын чиг хандлага” сэдэвт судалгааг өнгөрсөн онд анх удаа хийж, үр дүнг нь олон нийтэд танилцуулсан билээ. Тэгвэл үүнтэй харьцуулан шинжлэх зорилготой хоёр дахь судалгааг тус байгууллагынхан өдгөө олон нийтээс цахимаар авч байна.
Уржигдар 10 цаг 30 мин

Хүүхдэд аюултай орчны мэдээллийг нэгдсэн системээр хүлээн авна 

ГБХНХЯ-наас хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэх, ахуйн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны аюулыг үнэлж, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах зорилгоор иргэд, олон нийтээс орчны эрсдэлийн мэдээллийг нэгдсэн системээр дамжуулан хүлээн авч эхэллээ.
2026-09-03

Долоодугаар сард хамгийн олон жуулчин иржээ 

Манай улсад энэ оны эхний есөн сард ирсэн жуулчны тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 19 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос танилцуулав. Тодруулбал, 1-9 дүгээр сард 718 940 мянган жуулчин Монголд иржээ.
2026-09-03

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Ерөнхий сайд Н.Учрал Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг ахлан ажилласан бөгөөд Монгол Улсын бараа бүтээгдэхүүний гаалийн тариф тэглэх, бууруулах, хөнгөлөх зэрэг эдийн засгийн нэн чухал эерэг зохицуулалт тусгасан байна. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ,  ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглэв.  
2026-09-03

Шинэ зүйлийн зурам илрүүлсэн байж болзошгүй нь 

Монгол орны хэмжээнд шинжлэх ухаанд албан ёсоор бүртгүүлсэн дөрвөн зүйлийн зурам одоогоор бий гэнэ. Тэгвэл энэ тоо удахгүй нэгээр нэмэг­дэж болзошгүй талаар МУИС-ийн Био­логийн тэнхимийн багш, хөхтөн суд­лаач Н.Батсайхан мэдээллээ. Биологич, амьтан судлаач Ц.Одбаяр өмнө нь бүртгэгдэж байгаагүй, Монголын бу­сад зүйлээс давжаа биетэй, ахар сүүлтэй нэгэн “содон” зурмыг энэ оны зургаадугаар сард Зүүн гарын говийн Уушигийн улаан уул орчмоос илрүүлс­нийг Оросын судлаачид өдгөө лабораторийн орчинд шинжлэн судалж буй гэнэ.
2026-09-03

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр төлөвлөгөөт засвар үйлчилгээтэй холбоотойгоор зарим байршилд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлах тул хэрэглээгээ зохицуулахыг УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.
2026-09-03

Гэр бүлийн хуулиудтай холбоотой дүрэм, журам, аргачлал боловсруулж эхлэв 

Гэр бүлийн тухай хуулийн шинэ­ чил­сэн найруулга болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг энэ оны долоодугаар сарын 3-нд УИХ эцэслэн баталсан. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг арваннэгдүгээр сарын 1, нөгөөхийг нь 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөх юм. Тэгвэл хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-наас дээрх хуулиудыг даган гарах 10 дүрэм, журам, аргачлалыг боловсруулахаар ажиллаж буй аж.
2026-09-03

Улаан буудайн ангиллаас шалтгаалж тонн тутмыг нь 1.1-1.4 сая төгрөгөөр худалдан авахаар боллоо 

ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн корпорац (ХААК)-аас стратегийн нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд улаан буудайн үйлдвэрлэлийн өртөгт суурилсан худалдан авах үнийн тооцоолол гаргаснаа Монголын та­риаланчдын үндэсний холбоонд танил­цуулжээ. Үнэ тогтоохдоо 11 аймгийн 41 сумын 120 гаруй тариаланч, аж ахуйн нэгжийг хамруулсан өртгийн судалгаа хийсэн гэнэ.
2026-09-03

Тураах үйлчилгээтэй тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Нарита–Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын 3 иргэний тээшинд гаалийн байгууллагад мэдүүлээгүй эм, эмийн бүтээгдэхүүн илрүүлжээ
2026-09-03