Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Равжаа

“Ногоон автобус”-ны хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах саналыг прокурор хэрхэх вэ 

“Ногоон автобус”-ны дуулиантай холбоотойгоор “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан автобус нийлүүлэх гэрээг цуцалснаа нийслэлийн Засаг дарга мэдэгдсэн. Үүнээс улбаалаад Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын автобус компаниудтай танилцан өмнөд хөршид ажилласан байна. Тухайлбал, нийслэлийн нийтийн тээвэрт явж буй өмнөд хөршийн “Жонтонг бус” зэрэг хэд хэдэн компанийн удирдлагатай очиж уулзан шинэ унаа авахаар ярилцсан гэнэ. 
2023-11-21

 “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нарт 10-27 сая төгрөгөөр торгох ял шийтгэв

Түүнчлэн Э.Номинчулуун өөртэйгөө холбоотой сөрөг мэдээллүүдийг устгуулах зорилгоор “Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Ганзоригт 32.8 сая төгрөгийн хахууль өгсөн, түүгээр дамжуулан 2022 оны гуравдугаар сарын 16-нд “Улс төрч агентлаг” (ulsturch.mn) ХХК, “Тэнгэр медиа пи ар групп”, “Асу медиа видео сан” (asu.mn), “Виа бренд медиа” (tsahiur.mn), “Даам медиа” (daam. mn), “Вип зууч сэтгүүл”, “Зөв мэдээлэл холбоо” НҮТББ (zuv.mn), “Нью папараци медиа групп” (paparazzi.mn) ХХК-тай 200 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг нь шилжүүлсэн хэмээн буруутгасан.
2023-11-20

“Түмэн айл инвест”-ийн уурхайн ажилчдын визийн зөрчлийг дарагдуулахаар хахууль өгөхийг завджээ 

Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын, тэр дундаа БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийнхэн төрийн тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын хууль сахиулагчдад хахууль өгөхийг завдах тохиолдол цөөнгүй гарч байна. Экологийн цагдаагийн албанаас өнгөрсөн есдүгээр сард Багахангай дүүрэгт гэнэтийн шалгалт хийхэд өмнөд хөршийн иргэний хөрөнгө оруулалттай, ган туйван, металл хийц үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Синвоюань” компанийг шалгасан. Гэтэл тус компанийнхан ямар нэг тусгай зөвшөөрөл авалгүйгээр химийн бодис хууль бусаар хадгалсан, ашиглаж байсан нь илэрч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх болоход тус компанийн үйлдвэрийн захирлаар ажилладаг, БНХАУ-ын иргэн Хуан Хай Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хоёр сая төгрөгийн хахууль өгөхийг завдсан билээ.
2023-11-20

Архангайн хуучин дарга нарыг дахиад шүүхэд шилжүүллээ 

Тэдэнд холбогдох хэрэг хоёр дахь удаагаа ийнхүү тус шүүхийн босгоор орж буй юм. 2020 онд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр НПГ-т буцаасан уг хэргийн нэмэлт ажиллагааг АТГ-ынхан хийж дуусгаснаар прокурор яллах дүгнэлт үйлдэн ийнхүү хүргүүллээ. 
2023-11-17

 “Чингис хаан банк”-нд давуу байдал олгосон “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн захирлыг шалгаж дуусав 

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяа “Гашуун сухайт авто зам” компанийн гүйцэтгэх захирал Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогч Л.Халиун нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Тэдэнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн байна. Тус газрын мөрдөгчид өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 834 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас гурвыг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлсний нэг нь дээрх албан тушаалтнуудтай холбоотой юм. 
2023-11-16

 Г.Сайханбаярт хариуцлага тооцооч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа! 

 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар өнгөрсөн аравдугаар сард зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хаахаар ирсэн 21 настай Д хэмээх залуу амиа алдлаа. “Гаднын ямар нэг нөлөөгүй, би бүгдийг мэдэж байна” хэмээн Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр нь хээвнэг хариулж, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчдээс өмнө дүгнэлт гаргачихсан хэвлэлийнхэнд ярьж байх юм. 
2023-11-15

Монголбанкны ерөнхийлөгч асны нэг үйлдлийг шалгаж дууссан ч хэрхэх нь тодорхойгүй байна 

Улаанбаатар хотын банканд Төв банкнаас 2016 оны нэгдүгээр сарын 29-нд 100 тэрбум төгрөг жилийн 14 хувийн хүүтэй, богино хугацаатай олгосон. Үүнийгээ Монголбанк, Улаанбаатар хотын банк, “Кью эс си” компанийн хооронд Өрийн бичиг шилжүүлэх тухай гэрээ байгуулж, түүндээ таван жилийн хугацаанд 21 хувийн үндсэн хүү төлөхөөр тусгажээ. Ийнхүү хууль бус хэлцэл байгуулснаар Монголбанк олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэдэг. Эл хэргийг нь НПГ-т хянаж буй бөгөөд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх, эсэх нь хараахан тодорхой болоогүй байна. 
2023-11-13

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарыг шүүхэд шилжүүллээ

УИХ-ын, Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ын зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарыг нүүрсний гэх хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий өндөр албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан хэмээн яллагдагчаар татсан билээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тэдэнд холбогдох хэргийг энэ оны дөрөвдүгээр сард шалгаж дуусан, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлснийг дээрх хоёр яллагдагч, тэдний өмгөөлөгч нар гомдол гаргаж УЕПГ-ын холбогдох албан тушаалтнууд хянаж шийдвэрлэснээр өнгөрсөн баасан гарагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хамт хүргүүллээ.
2023-11-13

Автомашин хахуульд авсан Х.Оргил-Эрдэнэ нарын хэргийг шүүх дахин хэлэлцэх нь

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ болон “Альфа аcceт менежмент” компанийн захирал З.Буяннэмэх, НШШГГ-ын 153 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан, ахмад Д.Даваасүрэн нарт холбогдох хэргийг НПГ-ын хяналтын прокурор Ц.Шагдарын эсэргүүцлийн дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. 
2023-11-10

 Ч.Сайханбилэгт “Нэткапитал” ББСБ-аас мөнгө шилжүүлж байсан гэв үү

Авлигын хэргийн яллагдагчаар татагдаж, биеэ эмчлүүлэх нэрээр АНУ руу зугтсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эх оронд нь шилжүүлэн авахаар хууль сахиулах байгууллагынхан хамтран нэлээд олон ажиллагаа тасралтгүй явуулж буй билээ. Энэ хүрээнд түүний хамаарал бүхий хүмүүсийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж байсан нэг бус хүнийг АТГ-ынхан шалгаж эхэлсэн юм. Өнгөрсөн өдрүүдэд Ч.Сайханбилэгийн хамааралтай данс руу 2.8 сая ам.доллар шилжүүлсэн гэх Г.Төмөрбаатарыг сэжигтнээр шалгаж, тайлбар мэдүүлэг авсан. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга асан Г.Төмөрбаатар нэг бус удаагийн гүйлгээгээр дээрх хэмжээний ам.доллар шилжүүлсэн хэрэгт сэжиглэгдэж буй. 
2023-11-10

Сонгож болохгүй УЛС ТӨРЧ: Хахуулийн хэргээсээ хаашаа ч бултах аргагүй А.Адъяасүрэн 

Нэг хэсэг А.Адъяасүрэн яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцахгүй зугтаж, “ах нар”-ынхаа өрөө тасалгаагаар уйлж унжиж гүйсэн гэдэг. Дараа нь прокурорын байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож байв. Харин хэргийн бусад оролцогчийн гомдлын дагуу А.Адъяасүрэнг яллагдагчаар татсан тогтоолыг сэргээсэн ч шүүхийн босгоор даваагүй байгаа юм. 
2023-11-06

 Х.Нурлат “Зүүнбаян төмөр зам”, “Тавантолгой түлш”-ийн ТУЗ-д ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулжээ 

“Зүүнбаян төмөр зам” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Тавантолгой түлш” ХХК-ийн мөн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа Х.Нурлатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгаж буй юм. Тодруулбал, эрх мэдлээ ашиглан өөрөө ТУЗ-д нь байдаг “Тавантолгой түлш” ХХК-ийнхантайгаа хамтран нүүрс тээвэрлэх бизнес эрхэлж, орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн, “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Эдгээрээс гадна өөр олон үйлдлийг хууль сахиулагчид шалгаж буй юм. 
2023-11-03

Болзол, шалгуурыг нь будилаантуулсан Боловсролын зээлийн сангийн хэрэг юу болов

Эл сангийн зээлтэй холбоотой дуулиан өнгөрсөн тавдугаар сард олны анхааралд өртсөнөөс хойш зарим эрх мэдэлтэн өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн зээлийг төллөө хэмээн “шоудаж” байсныг уншигчид санаж байгаа. Тэгвэл өнгөрсөн сарын байдлаар 125 зээлдэгч 1 021 000 ам.долларын зээлээ төлсөн гэдгийг НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн дарга Ц.Гансүлд өгүүлсэн юм. 
2023-11-02

“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаяр нарын гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ 

Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр 08.30 цагаас эхлэн хэлэлцэж байна.
2023-11-01

Х.Бат-Ялалтыг албадан саатууллаа 

Энэ өдрөө Д.Үүрцайх цагдаагийн байгууллагад хандаж “Шууд нэвтрүүлгийн үеэр зодуулж гэмтсэн” гэх гомдол, мэдээлэл гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж, дараа сард нь Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн аж. Шүүхийн шинжилгээний байгууллагаас Д.Үүрцайхын нүүрэнд хөнгөн хохирол учирсан гэсэн дүгнэлт гаргасныг үндэслэн 2023 оны дөрөвдүгээр сард Х.Бат-Ялалтад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол прокурор баталсан байна. Ингээд түүнийг удаа дараа дуудаж уг тогтоолтой танилцуулахаар хандахад ирэхгүй өдий хүрчээ.
2023-11-01

Тавантолгойгоос нүүрс тээвэрлэгч компанийн захирлыг цагдан хорьжээ 

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржид холбогдох хэргийг шалгах ажлын хүрээнд “Ёл групп” ХХК-ийн захирал Ч.Мөнхбаяртай холбоотой үйлдлийг илрүүлсэн агаад мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзэн НПГ-аас тавьсан саналын дагуу шүүхээс цагдан хорих захирамж гаргасан гэнэ.  Зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг “Ажнай” группийн удирдлагатай холбоотой хэмээн бичиж буй ч мөрдөн шалгах ажиллагаагаар энэ нь хараахан нотлогдоогүй гэдгийг эх сурвалжууд хэлж буй юм. 
2023-10-30

Хугацаат цэргийг хувийн байгууллагад ажиллуулсан хурандаа Ж.Амаржаргалын хэргийг дахин хэлэлцэнэ 

Эл золгүй явдалтай холбогдуулан тухайн ангийн удирдах албан тушаалтнуудыг хууль сахиулах байгууллагад шалгаж, яллагдагчаар татсан юм. Тухайлбал, зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч асан, хурандаа Ж.Амаржаргалыг холбогдох хууль тогтоомж, журам зөрчиж, албан тушаалаа урвуулан 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Говийн очир огтлогч” ХХК-тай хугацаат цэрэг ажиллуулах тухай гэрээ байгуулж, гурван сарын хугацаанд ангийнхаа хугацаат цэргийн алба хаагчдыг тоосгоны үйлдвэрт ажиллуулсан хэмээн буруутгасан. Цэргийн анги байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журамд зааснаар ротоос бага бүрэлдэхүүнтэйгээр цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулахыг ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайдтай зөвшилцөж шийдвэрлэхээр заасан.
2023-10-27

Баянхонгорын хуучин дарга нарыг 20-30 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ 

Баянхонгор аймгийг 2016-2020 онд удирдсан ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй зургаан хүнд холбогдох албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, өгсөн гэх хэргийг Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 18-ны 10.00 цагаас эхлэн хоёр өдөр хэлэлцээд гэм буруутайд тооцсон. Улмаар шүүгдэгч нар хохирол, төлбөр барагдуулахын тулд тав хоногийн завсарлага авах хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн хүлээн аваад уржигдрын 16.00 цаг хүртэл завсарлуулсан юм. 
2023-10-27

 Газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгийн удирдлагын хэргийг шүүхэд шилжүүллээ 

Хил хамгаалах байгууллагынхны хийсэн судалгаагаар Баян-Өлгий аймагт уламжлалт монгол газар, усны нэрийн 85 хувийг казах болгочихсон, эсвэл казах аялга оруулсныг тогтоосон гэдэг. Тухайлбал, Цагаан голыг Аксул, Таван богдыг Бесбогда, Хар ямаатыг Хар жамат гэх мэтээр шууд казах болгож, өөрчилснийг тогтоосон билээ. 
2023-10-26

“Шинжаан шинфа”-гийн эрхийг шилжүүлэхээр халдсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлжээ 

Өвөрлөгч иргэн Б.Эрдэнэдалайгийн хувьд манай улсад нэвтрэх виз авалгүй, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Хангийн боомтоор БНХАУ-аас ачуулсан буйданд бүгж, ачааны машинаар тээвэрлүүлэн орж ирсэн нэгэн. Ийнхүү хууль бусаар орж ирээд бичиг баримтаа хууль ёсных болгохын тулд хойд хилээр нэвтэрсэн гэх тамга даруулсан хэрэгтээ хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудын хамт ял шийтгүүлсэн билээ.  Харин өдгөө шүүхээр хэлэлцэхээр товлоод буй хэрэг нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжаан шинфа” ХХК-ийн 51 хувийн хувьцааг эзэмшигч Вү Жөн Жүнд 2021 оны есдүгээр сарын 7-нд халдаж, дарамтлан сүрдүүлсэн, Шадар сайдад хаягласан захидал хүргүүлэхийг завдсан гэх хэрэг.
2023-10-25