Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.Болортуяа

Зургаан тэрбумаар сүндэрлэсэн “Бэрх” сургууль багшийн хомсдолд оржээ

Эзэнгүй шахуу болсон гэхэд хилсдэхгүй Бэрх тосгонд хэдэн жилийн өмнө байрны түрээс нэг сарын 50 000 төгрөг байсан бол эдүгээ 500 000-д хүрч, арав дахин нэмэгдсэн гэнэ. Ийм түрээс төлөөд засвар, үйлчилгээ муутай, хуучны байранд амьдрах сонирхолтой хүн хэр олон байх билээ. Энэ талаар тус сургуульд ажиллаж байсан нэгэн багш “Багш, ажилчдын амьдрах байр байхгүй. Орон сууцын нэг өрөөний сарын түрээс хэд дахин нэмэгдсэний дээр түрээслэгчийн ая талыг харж, хэзээ ч хөөгдөж мэдэх нөхцөлд амьдарна гэдэг амаргүй. Уг нь тухайн орон нутгийн болон сургуулийн удирдлага боловсон хүчнийхээ нийгмийн асуудалд анхаарч, түрээслэх байрыг нь жилийн гэрээ байгуулах зэргээр зохицуулж болох байсан.
2024-04-08

Түмэнцогт сум мөсөн зудтай байна

Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Түргэн, Давст, Малчин, Тэс, Наранбулаг, Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Тэс, Сүхбаатарын Баруун-Урт, Хэнтийн Өмнөдэлгэр, Мөрөн, Дорнодын Баянтүмэн сум цагаан зудтай байна. Баян-Өлгийн Булган, Улаанхус, Увсын Хяргас, Завханы Цагаанчулуут, Цэцэн-Уул, Баянтэс, Алдархаан, Нөмрөг, Хөвсгөлийн Улаан-Уул, Цэцэрлэг, Төв аймгийн Эрдэнэ, Хэнтийн Галшар, Дорнодын Халхгол сумд цагаанаар зудархуу байгаа ажээ. Манай орны нийт нутгийн 30 гаруй хувь нь өдгөө цастай байгаа юм.
2024-04-04

Эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүний тоо 1000 давжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, “Мөнхөд цохилох зүрх” ТББ хамтран “Донор танд баярлалаа” талархлын өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа. Тодруулбал, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний тусламжтайгаар амь аврагдсан иргэд, тэдний гэр бүлийнхэн нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, донорууд, ар гэрийнхэнд талархал илэрхийлэн, эл өдрийг цаашид тогтмол тэмдэглэхээр болжээ. Манай улс 2018 онд Донорын тухай хуулийг шинэчлэн баталснаар амьгүй донор илрүүлэх тохиолдол нэмэгдсэн гэнэ.
2024-04-04

Арай ч дээ:  Технологийн алдаанаас болж Дархан-Уул чиглэлийнзам эвдэрсэн гэв

Мөн Төв аймгийн Баянчандмань сумын Замын цагдаагийн тасгийнхан эвдэрсэн замыг тойруулан тэмдэг, тэмдэглэгээ тавьж, зорчих хэсгийг аюулгүй болгожээ. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар “Ус зайлуулах хоолойн нэг талын хэсэг шар усны үерт автжээ. Гүүрний болон ус зайлуулах хоолойн хоёр талд суулт өгөх тохиолдол их байдаг. Нягтаршуулалт муу хийснээс буюу технологийн алдаа гаргаснаас зам цөмөрсөн гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа. Улсын комисс хүлээж аваагүй байхад аливаа эвдрэл, гэмтэл үүсвэл гүйцэтгэгч компани бүрэн хариуцах үүрэгтэй. Зам, тээврийн хөгжлийн төвийнхөн далангийн шорооноос нягтаршлын дээж авч шинжилнэ” гэв. 
2024-04-04

 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд жагсаж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв 

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд өчигдөр ХНХЯ-ны үүдэнд жагсаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт шаардлага хүргүүллээ. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 11 300 орчим хүүхэд байна. Тэдний 50 орчим хувь нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй аж. Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг чанартай болгохыг жагсаалд оролцсон эцэг, эхчүүд хүсэж буйгаа уламжилсан.
2024-04-02

 Эмэгтэйчүүд үргэлж илүү их шүүмжлүүлсээр байх уу

“Өөх хайлна, батга арилна, булчин хөгжинө, биеийн жин хэвэндээ орно, сэтгэлээр унана, буцаж босно. Хүн бүр эцэг, эхээс заяасан бие, оюун санаа, сэтгэл зүрхээрээ хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж, хичээж байгаа. Гаднын оронд гадаад үзэмжээр гоочлох, ялгаварлахыг бараг л тоохоо больж, ёс зүйн хэмжээнд авч үздэг болсон. Бүгдээрээ хэн хүнийг гадаад үзэмж, өмсөж зүүсэн, царай зүс, биеийн хэлбэр, хэмжээгээр нь ялгаварлахаа больё” хэмээн дуучин Ч.Мишээл цахим хуудсандаа бичсэн нь саяхан. Түүнийг сонсогчид нь “Таргалсан байна, бүдүүн болж” хэмээн шүүмжилж, цахим орчинд гадуурхсанаас үүдэн тэрбээр ийнхүү бичихэд хүрсэн юм.
2024-03-12

Хавдрын өвчлөл 96 хувиар нэмэгдэхэд бид бэлэн үү

Дөнгөж 30 настай, залуухан, сайхан бүсгүй хорт хавдар хэмээх аюулт өвчинтэй нүүр тулсан тухайгаа цахим орчинд хуваалцсан нь олон нийтэд нэгийг бодогдуулсан нь саяхан. Тэрбээр “Хүн эхлээд өөрийгөө л хайрлаарай, жаахан бааштай байхад гэмгүй юм байна. Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт жилд нэг удаа заавал хамрагдаарай” хэмээн чин сэтгэлээсээ захиж, анхааруулж хэлснийг энд дахин сануулахад илүүдэхгүй биз. “Тэрсхэн хоёр охиноо орхиод би яаж явах билээ, ядаж нэг жилийн өмнө мэдсэн бол ингэж хожуу шатандаа орохгүй ч байсан юм бил үү” хэмээн харамсал тээсэн түүний яриа олон хүнд ухаарал өгсөн болов уу.
2024-02-05

Амсхийх завгүй “ажилгүйчүүд”

Дөлгөөний ээж өглөө бүр 06.30 цагт сэрдэг. Тэрбээр долоон сартайгаас зургаан нас хүртэлх дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүддээ унд цайг нь бэлдэж өгөхөөс түүний өглөө эхэлдэг. Долоон сартай охиноо хуурайлж, хөхүүлнэ. Энэ зуур ээжээсээ тусламж авч, нялх охиноо үлдээчхээд хоёр настнаа цэцэрлэгт нь хүргэхээр гардаг. Гэртээ ирэнгүүтээ зургаан настай хүүгээ уншуулж, бичүүлж, бодуулах зэргээр гэрийн даалгаврыг нь хийлгэнэ. Хажуугаар нь аутистик хүүгийнхээ идэх дуртай, өөрт нь тохирсон хоолыг хийж өгнө. Түүний дунд хүү Дөлгөөн өнгөрсөн онд аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогджээ
2024-01-25

Сонсголгүй иргэдийн “гүүр” дохионы хэл 

Хурууны үсгээр оноосон нэр буюу өөрийн болон албан байгууллага, хот, дүүрэг, улсын нэрийг үсэглэдэг байна. Мөн зарим дохиогүй үгийг үсэглэдэг аж. Сонсголтой хүн чихээрээ аливаа дуу чимээг сонсдог бол сонсголгүй хүн нүдээрээ буюу харах эрхтнийхээ тусламжтайгаар мэдээллийг хүлээж авдаг. Тэдний мэдээллийн гол гүүр, амьдралын хэрэгцээ шаардлага нь монгол дохионы хэл юм. Сурах, ажиллах, нийгмийн харилцаанд оролцох бүхий л боломжийг нь хангачихвал сонсголгүй иргэд ямар ч ажлыг гүйцэтгэх чадвартай бөгөөд тэр дундаа гарын ур дүйтэй байдаг. Дэлхийн өнцөг булан бүрт сонсголгүй монгол залуус амжилттай ажиллаж буй жишээ цөөнгүй. Ингэж амжилттай ажиллахад сонсголгүй хүнийг ажлын байрандаа дадлагажих хүртэл тэмдэглэл бичээч, хөтөч тайлбарлагч, дохионы хэлний хэлмэрчээр хангах хэрэгтэйг төрийн бус байгууллагынхан хэлсэн. Шинэ хамт олны дунд сонсголгүй хүн ганцаараа “идээшиж” чадахгүй байсаар шантардаг гэнэ.
2023-09-22

Амьдралаа мөрийд тавихад “араатан” болж хувирдаг 

Харин мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсвэл ажиллуулсан тохиолдолд 27 сая хүртэлх төгрөгөөр торгохоос гадна 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд заажээ. Ингэж мөрийтэй тоглосон иргэн, олон нийтийн газар болон цахим орчинд зохион байгуулсан, ажиллуулсан газарт хуулийн хатуу арга хэмжээ авсаар атал яагаад энэ төрлийн гэмт хэрэг өсөөд байна вэ. Цахим орчинд мөрийтэй тоглоом тоглуулдаг залилан мэхлэгчдийн арга улам нарийсаад байна уу, эсвэл энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох сонирхол эрх мэдэлтнүүдэд алга уу. 
2023-07-06

Н.ОЮУНДЭЛГЭР: Ирэх оноос хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгахаар төлөвлөсөн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа өндөр амжилт гаргасан эрхмүүдийг өчигдөр төрийн дээд одон, медалиар шагналаа. Тухайлбал, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулах, түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Амин хайрын эх орон”, “Бурхан эх орон”, “Миний Монголын наадам” хөгжмийн бүтээлд Төрийн шагнал хүртээв. Түүнчлэн Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олголоо. Мөн УНТЭ-ийн Цус эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийнхөнд Төрийн шагнал хүртээсэн юм. Тус төвийнхөн “АЛЛО болон АУТО цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн” бүтээлээрээ энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэн болов. 
2023-07-04

Б.ГАНЗОРИГ: Тамхины хяналтыг сайжруулснаар хавдрыг бууруулна

Тэрбээр тамхи бидний эрүүл мэндэд хэрхэн заналхийлж байгааг онцлон хэлсэн юм. Монгол Улс өнөөгийнх шигээ агаарын бохирдол ихтэй, тамхины хэрэглээ өндөртэй хэвээр байвал 20 жилийн дараа гэхэд уушгины хорт хавдрын тохиолдол хоёр дахин нэмэгдэнэ гэсэн судалгааны дүн гарсныг тэрбээр анхаарууллаа. 
2023-06-27

Хавдрыг “хооллогч” хор 

--ТАМХИНЫ АЮУЛГҮЙ ХУВИЛБАР ГЭЖ ҮГҮЙ-- Монгол Улс төдийгүй дэлхий дахинд янжуур болон электрон тамхи үйлдвэрлэгч, импортлогчид хоёр тал болж, хоорондоо “дайтаж” буй мэт дүр зураг ажиглагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Электрон тамхи буюу вэйп (vape) нь янжууртай харьцуулахад хор хөнөөл багатай гэж залуус хошуурах болсон. Гэвч энэ нь төөрөгдөл болохыг сүүлийн үеийн судалгаа шинжилгээнд суурилан ДЭМБ, эмнэлэг, хууль хяналтын байгууллагын мэргэжилтнүүд, эмч нар анхааруулах болов. Ялангуяа электрон тамхийг өсвөр насны хүүхдүүд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ихээр татах болсон нь аюулын харанга дэлдэж буй. Тодруулбал, “Дэлхийн залуучуудын тамхины судалгаа 2019” тайланд дурдсанаар манай улсын 13-15 насны нийт хүүхдийн 3.5 хувь нь электрон тамхи хэрэглэж байгааг тогтоожээ. Энэ нь бусад орныхтой харьцуулахад өндөр үзүүлэлт аж. 
2023-06-20

Нэрээ сольсон хууль боловсролын салбарт шинэчлэл авчрах уу

Нэрээ сольсон хууль боловсролын салбарт шинэчлэл авчрах уу
2022-12-12

“Хүүхэд бүрт боловсрол эзэмшүүлэхэд нийгмийн эерэг хандлага чухал”

“Хүүхэд бүрт боловсрол эзэмшүүлэхэд нийгмийн эерэг хандлага чухал”
2022-11-08

Үндэсний хөтөлбөрийн үр өгөөж ба бүгдэд ээлтэй нийгэм

Үндэсний хөтөлбөрийн үр өгөөж ба бүгдэд ээлтэй нийгэм
2022-09-16

Алдрыг нь яам хүртэж, ачааг нь багш нар үүрч байна

Алдрыг нь яам хүртэж, ачааг нь багш нар үүрч байна
2022-09-13

Уран олборлох төсөл хэрэгжүүлснээр 800 ажлын байр бий болно гэв

Уран олборлох төсөл хэрэгжүүлснээр 800 ажлын байр бий болно гэв
2022-09-05

“Бид ажиллах үедээ хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мартдаг”

“Бид ажиллах үедээ хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мартдаг”
2022-09-02

Хөгжлийн банканд 530 тэрбум төгрөгийн зээл эргэн төлжээ

Хөгжлийн банканд 530 тэрбум төгрөгийн зээл эргэн төлжээ
2022-08-29