Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Бурмаа

 Сургуулиуд байр түрээслээд ч ачааллаа бууруулж чадсангүй 

Нийслэлд сургуулийн хүртээмж тааруу, хичээллэх танхим хүрэлцээгүй, заримд нь сандал, ширээ ч дутуу байна. Цаашлаад нэг ангийн сурагчийн тоо 45-аас хэтэрсэн зэрэг асуудал хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн ар араасаа хөвөрлөө. Түүнчлэн ачаалал ихтэй гэх сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, зарим нь аргаа бараад цахим сургалтад шилжиж байна. Нийслэлийн Боловсролын газраас 2023-2024 оны хичээлийн жилд нийт 47 сургуулийн 33 000 хүүхэд гурван ээлжид шилжих нь гэсэн тооцоолол гаргажээ. Өчигдрийн байдлаар 10 сургуулийн 159 бүлгийн 6130 сурагч цахимаар хичээллэж байв. Зарим сургууль байр түрээсэлж, ангиудаа нүүлгэж буй гэнэ. Ийм нөхцөл байдалтай тулгарсан хэд хэдэн сургуулиас сурвалжилга бэлтгэлээ. 
2023-09-07

Д.ОЮУНЦЭЦЭГ: Рашааны нөөцийг тогтоож, зүй зохисгүй хэрэглээг хязгаарлах шаардлагатай 

Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Экологийн химийн лабораторийн эрхлэгч, доктор Д.Оюунцэцэгтэй манай орны рашааны нөөц, хэрэглээ болон сүүлийн үеийн судалгааны талаар ярилцлаа. 
2023-09-01

Хүүхдүүд хөдөлмөр эрхэлж байгаа, эсэхийг шалгажээ 

Үүний үр дүнд тус дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхэлж буй 19 хүүхдийг илрүүлж, зохих арга хэмжээ авсан байна. Албаныхан Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг шалгалтад хамруулж, дээрх зөрчлийг илрүүлсэн гэнэ. Тус дүүрэг энэ арга хэмжээг улирал тутам зохион байгуулдаг аж. Мөн архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүд насанд хүрээгүй хүүхдэд үйлчилж буй, эсэхийг давхар шалгаж буй гэнэ. 
2023-09-01

“Чингис хааны цом-2023” олон улсын тэмцээн зохион байгуулна

Өдгөө уг тэмцээнд16 орны мэргэжлийн баг өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Түүнчлэн Дэлхийн тогооч нарын холбооны ерөнхийлөгч Томас Гүглэр, Азийн бүсийн тэргүүн Вилмэнт Лүн, Кулинарын холбооны ерөнхийлөгч Тахир Амирасланов нарыгзочноор урьсангэнэШилдгүүд оролцож, аваргаа тодруулах тус тэмцээнийг 10 гаруй шүүгч дэнслэхнь. Ташрамд дурдахад, өмнөх тэмцээнүүдийн шигшээд шалгарсан Монголын тогоочдыг шүүгчид “Шуурга” хэмээн хочилж, өрсөлдөгч багуудынхаа анхаарлыг татаж байжээ. 
2023-08-31

Тэргэнцэртэй иргэд Дорнодоос нийслэл хүртэл аяллаа

Тиймээс тэргэнцэртэй аялснаар илүү олон хүн анхаарч, үр дүнд хүрэх болов уу гэж бодсон. Би аймагтаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-д 16 жил ажиллаж байна. Цалин урамшуулал авдаггүй, сэтгэлээрээ ажилладаг. Гэтэл дүүрэг, сум, багуудад ажилладаг хэсгийн ахлагч бүр цалин авдаг шүү дээ. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудал маш олон бий.
2023-08-30

“Драгон” төвийг нүүлгэж эхэллээ

Зорчигч тээврийн төвийг нүүлгэснээр нийтийн зориулалттай талбай өмнөхөөсөө тав, үйлчилгээний заал нэг, хүлээлгийн танхим хоёр дахин томрох боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, үйлчилгээний зохион байгуулалт, чанар, хүртээмж сайжрах боломжтой гэж Авто тээврийн үндэсний төвийнхөн үзэж буй юм. 
2023-08-25

АРАЙ Ч ДЭЭ: Тэргэнцэртэй сэлэмчдийн виз гараагүйгээс “Дэлхийн цом”-д оролцож чадахгүйд хүрчээ 

Тэргэнцэртэй сэлмийн олон улсын томоохон дөрвөн тэмцээнд оролцохоор Монголын багийн тамирчид тогтмол бэлтгэл сургуулилалт хийж байсан. Тухайлбал, ирэх сарын эхээр БНСУ-д зохион байгуулах “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох хуваарьтай байв. Гэтэл уг тэмцээнд өрсөлдөх найман тамирчнаас зургаагийнх нь виз гараагүй гэнэ.
2023-08-24

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Аз жаргалын хотхон” нээлээ 

Хүүхэд багачуудын аюулгүй байдал, стандартыг хангасан, гурван төрлийн тоглоом, гэр бүлийн бүх гишүүд салхилах сүүдрэвч, зугаалах талбай, скэйтбоард болон роликоор гулгах зориулалтын зам, залуу уран бүтээлчдийг дэмжих тоглолтын тайз зэргийг бүрдүүллээ. Хүүхдийн тоглоомын талбай нь битүү резинэн шалтай. Хиймэл уулнаас хэн нэгэн унаж болзошгүй тул нэмэлт хамгаалалтын олснуудтай. Бидний санаачилсан төсөл амжилттай хэрэгжиж, “КFC-Аз жаргалын хотхон”-ыг уржигдар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын холбогдох албаныханд хүлээлгэн өглөө. Тус хотхоны цаашдын арчилгаа, хамгаалалт, хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг эл байгууллагынхан бүрэн хариуцах юм” гэв. 
2023-08-18

77 тэрбумаар гурван гүүр барьж байна 

Тус компанийн ерөнхий инженер “Гүүрний дам нурууг угсарсан. Ажлын явц 90 хувьтай байгаа. Одоо гүүрний зорчих хэсэг буюу явах ангийн бетон хашлага, хайс хийх ажил үлдсэн. Талбай дээр хийх бүх ажлыг дуусгаад байна. Өнгөрсөн сард үерийн үеэр манай кэмп усанд боогдсон. Өндөрлөг газарт барьсан боловч ус орсон. Энэ хугацаанд ажил саатсан ч дам нуруугаа босгож чадлаа. Манай компанийнхны барьж буй гүүрнээс урагш 120-иод метр авто зам барьж эхэлсэн” гэсэн юм. 
2023-08-17

Үерт өртсөн айлуудын хохирлыг барагдуулах, эсэх нь тодорхойгүй байна 

Үерт өртсөн иргэдийг түр хамгаалах байрыг ерөнхий боловсролын 127 дугаар сургуульд нээсэн билээ. Нийслэл болон Баянзүрх дүүргийн Онцгой комиссын Шуурхай штаб ч тус сургуульд байрлан ажиллаж буй юм. Үерийн дараах сэргээн босголтын хүрээнд ямар ажлууд хийж байгааг тодруулахаар тус штабт очлоо. 
2023-08-14

266 сургууль, цэцэрлэгийн засварыг хугацаанд нь дуусгажээ

Тэр хэрээр сургуулиудын хүртээмж нэлээд асуудал болдог. Тус дүүргийн Боловсролын хэлтсийн хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ж.Солонгоос сургууль, цэцэрлэгийн засвар, хүртээмжийн талаар тодруулахад “Дотоод засвар ерөнхийдөө дууссан гэхэд болно. Дүүргийн хэмжээнд боловсролын байгууллагуудын урсгал засварын гүйцэтгэл 97 хувьтай байна. Харин зарим сургуулийн гадаад тохижилт буюу барилгын өнгийг сэргээж будах ажлыг энэ сарын 20-ноос хийнэ. Одоогоор багш, ажилчид бүгд амарсан. Энэ зун бороо их орсны улмаас засвар хийсэн зарим сургуулийн дээврээс дусаал гоожсон нь засварын ажил удаашрахад хүргэсэн” гэсэн юм. Эл дүүрэгт энэ онд тус бүр гурван сургууль, цэцэрлэг шинээр барьж буй бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 
2023-08-09

Хүрээ цамтай, даншиг парадтай наадам 

Наадмын эхний өдөр Гандантэгчэнлин хийдээс Хүй долоон худаг хүртэл даншиг парад зохион байгуулсан нь олны нүдэнд өртсөн нь лавтай. Уг арга хэмжээг энэ жилээс анх санаачилсан бөгөөд гол зорилго нь жуулчдын сонирхлыг татах, тэдэнд өв соёлоо танилцуулах юм билээ. Тиймээс бүх ажиллагааг англи хэлээр тайлбарлаж байлаа. 
2023-08-07

 Б.Мөнх-Эрдэнэ: Үерт өртсөн газруудыг гурван удаа халдваргүйжүүлсэн 

Нийслэлд үерийн улмаас 41 байршилд хөрсний бохирдол үүсжээ. Үүний дагуу холбогдох байгууллагынхан гол, горхины болон хөрсний нянгийн бохирдлын шинжилгээ хийсэн юм. Шинжилгээний хариунд үндэслэн бохирдсон газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн гэнэ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс үүнийг тодрууллаа. 
2023-08-04

Зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарийг өөрчлөх нь 

-Зах, худалдааны төвүүдийг хэдэн цагт нээхээр санал авч байгаа вэ?  -Нийслэлийн хэмжээнд захуудыг 05.00, худалдааны төвүүдийг 09.00 цагт нээхээр санал асуулга явуулж буй. Уг ажлыг дүүргүүдийн холбогдох албаныхан зохион байгуулж байна. 
2023-08-03

Чингэлтэйчүүд спорт цогцолбортоо өнжих дуртай 

Зуны улиралд хүүхэд, насанд хүрэгчид олонх нь амраад орон нутаг руу явчихдаг учраас иргэд цөөн байгаа нь анзаарагдсан. Гуравдугаар давхарт нь байрладаг 280 үзэгчийн суудалтай спорт зааланд волейболын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байв. Мөн дүүргийн хэмжээний тэмцээнд оролцох спортын гимнастик, уран гулгалт, шатар, даам, тэшүүрийн баг тамирчид хуваарийн дагуу бэлтгэл сургуулилалтаа ээлжлэн хийдэг гэнэ. Биднийг очих үеэр сагсан бөмбөгийн өсвөрийн тамирчид бэлтгэлдээ гарсан байлаа. 
2023-08-01

“Эх орон-36” хөтөлбөрт 200 хүүхэд хамруулжээ 

Тэд эх орон, байгаль дэлхийгээ хайрлах танин мэдэхүй мэдлэг эзэмшинэ. Мөн аливаа саад бэрхшээлийг даван туулах арга ухаанд суралцахаас гадна бусадтай санаа бодлоо чөлөөтэй хуваалцан, багаар ажиллах чадвартай болох гэнэ. Уг арга хэмжээг Батлан хамгаалахын яам, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг, Монголын скаутын холбоо зэрэг байгууллага хамтран хэрэгжүүлж буй юм. Хөтөлбөрийн үйл ажиллагааг ЦЕГ-ын харьяа “Сүүж уул” амралтын газар болон Батлан хамгаалах яамны харьяа “Бага баян” энхийн төлөө цогцолборт зохион байгуулж байна. 
2023-07-25

Б.ЖАНЧИГ: Залууст үлгэр дуурайл үзүүлэхийн тулд дугуйгаар 1350 км аяллаа 

Увс аймгийн Дугуйн холбооны ахмад тамирчин, өдгөө 81 настай Б.Жанчиг багийнхаа долоон тамирчны хамт 1350 км замыг дугуйгаар туулсан юм. Тухайлбал, аймгаасаа Улаанбаатар хүртэл ес хоног дугуйгаар аялж, эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалах талаар залууст сурталчилсан билээ. Хол замыг бие, сэтгэлийн хүчээр ажрахгүй даван туулж, зорилгоо биелүүлсэн түүнтэй ярилцлаа. 
2023-07-25

Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хүнсний ногоо, тариан талбай усанд автлаа

Дархан-Уул, Сэлэнгэ аймагт гол, мөрөн үерлэснээс цөөнгүй иргэн, аж ахуйн нэгжийн хүнсний ногооны болон тариан талбай усанд автжээ. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Б.Бат-Эрдэнээс энэ талаар тодруулахад “Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Сайхан, Баянгол сумд 64 иргэн болон дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагын 334.2 га талбайн төмс, хүнсний ногоо усанд автаад байна. Мөн улаан буудайн 240, эрдэнэ шишийн 40 га талбай өртсөн” гэв.
2023-07-19

Гурван хүн аянгад өртжээ

Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван Жигэртэй багийн нутаг Урт булаг гэдэг газар зусаж байгаа малчин Э-гийн гэр дээр энэ сарын 9-10-нд шилжих шөнийн 01.20 цагийн орчимд аянга буусан тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Тэр шөнө 02.30 цагийн орчимд сумын эмнэлгийн даргаар ахлуулсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь очиход 59 насны хоёр хүн болон 5-7 насны мөн хоёр хүүхэд байжээ.
2023-07-17

“Эко автобусаа л улам нэмээсэй”

Харин заалны арын шат арай өндөр болохоор ахмад настан, бага насны хүүхэд унахаас сэргийлж, болгоомжтой явахыг сануулсан наалт байрлуулсан. Хятад автобус гэдэг талаас нь хараад, чанар муу гэж болохгүй. Жолооч хүн тээврийн хэрэгслээ эвдэхгүй, удаан уная гэвэл сэтгэлтэй, өөриймсөг байж засвар, үйлчилгээг стандартынх нь дагуу тогтмол хийлгэх нь чухал. Эдгээр автобус гэрээний дагуу хоёр жилийн баталгаатай гэсэн. Хятадаас мэргэжилтэн ирж, жолооч нартай саяхан уулзсан” гэв.
2023-06-05