Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооныхон хуралдав

Улмаар хурлаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг дахин боловсруулан батлах, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2024 оны төлөвлөгөөний төслийг сайшаан, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлэх шийдвэр гаргасан байна. 
2024-02-08

Өмнөговийн тэмээн сүрэг 16 түмд хүрсний баярыг тэмдэглэлээ 

Тэмээний баяр, наадам жилээс жилд өргөжиж, орон нутгийнхан болон гадаадын жуулчдын сонирхлыг эрхгүй татсаар байна. Говийн малчдын ийм нэгэн баяр наадам, өв соёлыг сурвалжлахаар Өмнөговь аймгийг зорилоо. Тус аймгийнхан өв соёлоо олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Түмэн тэмээний баяр”-ыг 1997 оноос зохион байгуулж байгаа юм. Өнөө жил тус аймгийнхан 160 мянга гаруй тэмээ тоолуулж, улсдаа тэргүүлсэн байна. Тиймээс энэ сарын 2, 3-нд зохион байгуулсан, 25 дахь удаагийн наадмаа “16 түмэн тэмээний баяр” хэмээн нэрийджээ. 
2024-02-05

М.Говьсайхан: Гэр хорооллыг барилгажуулах ажлын явц 10-12 хувьтай байна

Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулаад 11 жил өнгөрчээ. Гэр хорооллыг барилгажуулсан өнгөрсөн хугацааны ажлын үр дүн, алдаа оноо, өдгөө хийж буй бүтээн байгуулалтын талаар НОСК-ын дарга М.Говьсайхантай ярилцлаа.
2024-02-05

Боомтуудыг шинэ шатанд төлөвлөж, хөгжүүлэх стратеги бодлого боловсруулав

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хөрш орны боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй харилцан уялдуулан төлөвлөлт хийх, хилийн боомт орчмын бүс нутгийн эдийн засгийн агуулгаар нь хөгжүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. 
2024-02-01

Цагааннуур сум 2024 иргэнтэй, согтууруулах ундаа зардаг 11 дэлгүүртэй

Түүнчлэн сумын Цагдаагийн хэсэг автомашингүй, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах төсөвгүй, онцгой байдал хариуцсан нэгжгүй, сумын төв дэх эмийн санд шаардлагатай эм, тарианы татан авалт хангалтгүй, ахмадууд хөнгөлөлттэй эм, тариа худалдан авах боломж хязгаарлагдмал, хүрэлцдэггүй. Цаашлаад сумын хэмжээнд ундны цэвэр усны гүний худаг байдаггүйн улмаас ахуйн хэрэглээний усаа нуурын уснаас хангадаг зэрэг асуудлыг иргэд хөндсөн юм.
2024-01-31

Democratic Transformation: Бид ингэж амьдарна гэж тохироогүй

“Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчдийн клуб"-ээс зохион байгуулсан өглөөний уулзалтад Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн төлөөлөл болох Х.Тэмүүжин, Г.Эрдэнэбат, М.Чимэддорж,  эдийн засагч Х.Номингэрэл нар оролцож, өөрсдийн өрнүүлж буй  Democratic Transformation хөдөлгөөнийхөө талаар мэдээлэл өглөө.  Тэдний байр суурийг та бүхэнд хүргэе.
2024-01-30

Боомтуудыг шинэ шатанд төлөвлөж, хөгжүүлэх стратеги боловсруулав

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хөрш орны боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй харилцан уялдуулан төлөвлөлт хийх, хилийн боомт орчмын бүс нутгийн эдийн засгийн агуулгаар нь хөгжүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
2024-01-29

Д.Сумъяабазар: Циркийн барилгын засвар тавдугаар сарын 1-нд бүрэн дуусна

2008 оны долдугаар сарын 17-ны өдөр ТӨХ-ны 352 дугаар тогтоолоор  “АСА” багийнхан Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгөөр худалдаж авсан билээ.
2024-01-29

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 24 зүйл: “Тэнгэрийн хутагт “бүжгэн жүжгийн талаар мэдээлнэ

Өнөөдөр гадаа -10 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2024-01-29

Сумдаас багууд руу жим гаргах ажлыг зохион байгуулна

Бүх сумдаас багууд руу жим татах ажлыг зохион байгуулна
2024-01-28

Монгол анх удаа автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр нүүрс экспортоллоо

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Арцсуурь, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн шинэ төмөр замын сүлжээ байгуулах, Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминал байгуулах төслүүд багтсан. Энэ ажил эхнээсээ хэрэгжиж орчин  үеийн технологи бүхий ачаа тээврийн терминал Шивээхүрэн боомтод ашиглалтад орлоо.
2024-01-28

Барилгын салбарын ногоон хөгжлийн жишиг загварыг түгээхэд АХБ-тай хамтарна

Хөдөө орон нутагт чигэлсэн хөгжлийг бий болгохоор ажиллаж байгаа энэ үед сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоонд тулгуурлан аймаг, сумын төвийг айл өрх, аж ахуйн нэгжүүдийг инженерийн дэд бүтцэд холбох, төлөвлөх ажлыг зохион байгуулж, барилгын салбарын ногоон хөгжлийн жишиг загварыг түгээхэд талууд анхаарч ажиллах талаар санал нэгдэв.
2024-01-28

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цас орохгүй

29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн  зарим газраар,  31-нд  болон 2-р сарын 01-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2024-01-28

Кибер аюулгүй байдлын чиглэлээр баримталж буй стратегиа танилцуулав

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (Жайка)-тай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр (2024.01.25) “Кибер Аюулгүй Байдлын Төлөвлөлтийн Загвар Стандарт-2024” ээлжит семинарыг зохион байгуулав. 
2024-01-28

Монгол, Хятадын Ерөнхийлөгч нарын нэрэмжит “Президент спорт цогцолбор” төсөл хэрэгжүүлнэ

“Президент спорт комплекс” цогцолбор барих төслийн ажилд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг Төрийн ордонд хуралдлаа. Ажлын хэсгийг Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ахалж байгаа юм.
2024-01-27

Суурьшлын бүсэд орсон зэрлэг амьтдыг үргээхгүй, хэт ойртохгүй байхыг анхааруулав

Өвөлжилт хүндэрч идэш тэжээл хайсан халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт орж ирсэн. Нийслэлийн Байгаль орчны газраас тухайн зэрлэг амьтдад идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх биотехникийн арга хэмжээг авч, өөрийн зөнгөөр гарах хүртэл ажиглалт, мониторинг хийж байгаа тул тухайн дүүргүүдийн иргэдийг зэрлэг амьтныг үргээхгүй, хэт ойртохгүй, нохойгоо сул тавихгүй байхыг анхааруулж байна.
2024-01-27

Бүх ангиа гал түлж халаадаг сургууль Хөвсгөлд л бий

Хяналт шалгалтын явцад сургуулийн хичээлийн болон дотуур байр стандартын шаардлага хангахгүй, сургалтын бүх өрөөг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын хичээлийн ширээ, сандал, самбар зэрэг наад захын хэрэглээ бүгд хуучирч муудаж, эвдэрсэн байжээ.
2024-01-27

Цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлын дундаж хэмжээ, аргачлалыг шинэчлэв

Монгол Улсын Засгийн газраас энэ долоо хоногт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлын дундаж хэмжээ, аргачлалыг шинэчлэн батлав.
2024-01-27

"Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд ойн нарийн мэргэжилтнүүдийг Монголд урьжээ

"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн чиглэлийн нарийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж ажиллуулах, туршлага хуваалцах, Монгол орны хөрс, байгалийн онцлогт тохирч ургах мод бутны талаар хамтарсан судалгаа хийх, Монголын ойн аж ахуйн чиглэлээрх мэргэжилтнүүдийг Беларусь Улсад дунд болон богино хугацааны сургалтад хамруулах чиглэлд талууд хамтарч ажиллахаар санал нэгдэв. Хамтарсан комиссын дараагийн хуралдааныг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцож, комиссын төгсгөлийн баримт бичиг, протоколд гарын үсэг зурав.
2024-01-27

Зүүн, баруун аймгуудаар цастай

2024 оны нэгдүгээр сарын 28-нaaс 2024 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
2024-01-27