Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

МИАТ зарим чиглэлийн нислэгтээ хүүхдийн болон хаврын урамшуулал зарлав

МИАТ ТӨХК Хонконг, Франкфурт, Истанбул чиглэлийн нислэгтээ хүүхдэд зориулсан урамшуулал зарлалаа. Эдгээр чиглэлд эцэг, эх, асран хамгаалагчтайгаа зорчих 0-11 насны нэг хүүхэд ирэх сарын 31-нийг дуустал зөвхөн үйлчилгээний такс, нисэх буудлын хураамжаа төлөөд явах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, тийзийн төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөнө гэсэн үг. Түүнчлэн пани Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн нислэгтээ хаврын урамшуулал зарлаад буй гэнэ. Ингэснээр иргэд ирэх сарын 30 хүртэл Өмнөговь руу нэг талдаа 198 050, хоёр талдаа 381 150 төгрөгөөр зорчих боломж бүрджээ.
2024-04-11

Алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахыг шаардлаа

Тиймээс стандартын шаардлага, аюулгүй байдал хангасан, найдвартай, чанартай хувцас, хэрэгсэлтэй болгохыг шаардлагадаа дурдсан байна. Мөн аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллах талаах сургалтад алба хаагчдыг тогтмол хамруулах ёстой хэмээв. Түүнчлэн тэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг дагаж мөрдөн ажиллаж буй, эсэхийг хянаж шалгах ёстойг онцоллоо. Уг хяналт шалгалтад хөндлөнгийн байгууллагууд буюу үйлдвэрчний эвлэлийн холбоодыг оролцуулах нь чухал гэв.
2024-04-11

Тохойн үе солих мэс заслыг амжилттай нэвтрүүлжээ

Тохойд хиймэл үе бүхий имплант суулгаснаар өвчтөний гарын хөдөлгөөн бүрэн сэргэж, амьдралын чанар нь сайжирдаг аж. Үйлчлүүлэгчийн биеийн байдал өдгөө сайн байгаа бөгөөд мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж буй гэнэ. Мэс заслын багийн бүрэлдэхүүнд Гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид, их эмч Ж.Баярмагнай, Т.Баян-Өлзий, Ц.Санжаасүрэн, мэдээгүйжүүлгийн эмч Г.Ариунболд, сувилагч Т.Гантулга, Б.Базаррагчаа, Г.Ганцэцэг нар багтсан байна. 
2024-04-11

Аваргууд туршлага зааж, залуус ур чадвараа харуулж байна

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Орхон аймагт өчигдөр эхэллээ. Энэ удаад аваргууд туршлага зааж, залуус ур чадвараа харуулж байна. Эхний өдөр долоон жингийн барилдаан болж, аваргаа тодрууллаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд алтан медалийн төлөө “Сүлд” спорт хорооны тамирчин Б.Баасанхүү “Женко” клубийн Ж.Анударийг нэмэлт цагт даралтад оруулан ялж, улсын аварга болов
2024-04-10

Гол дээгүүр мотоциклтой явсан иргэн усанд осолджээ

Архангай аймгийн Тариат сумын Хүрмийн-Ам гэдэг газар, Чулуут голоор мотоциклтой зорчиж явсан хоёр хүний нэг нь усанд осолдож, амиа алджээ. Ослын дуудлагыг энэ сарын 6-ны 21.40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 47 км зам туулж, 00.40 цагт осол болсон газарт очжээ
2024-04-10

Дарьгангад түймэр тавьсан иргэнийг шалгаж байна

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг, Шовдол гэх газарт энэ сарын 4-ний 13.00 цагийн үед хээрийн түймэр гарч, онцгой байдлын болон хилийн цэргийн алба хаагчид орон нутгийн иргэд хамтран 18.00 цагийн үед унтраасан юм. Уг түймэр гарсан шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой байжээ. Бидний авсан мэдээллээр тус сумын иргэн 33 настай Б.Ж гэх залуу гэрийнхээ гадаа хог шатааж байгаад гал алдсан гэнэ.
2024-04-10

Боловсролын үндэсний зөвлөл анхны хурлаа хийлээ

Боловсролын үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өчигдөр болж, тус зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлэв. Тэрбээр “Засгийн газраас Боловсролын салбарын багц хуулийн төслийг боловсруулан, батлуулж, эрх зүйн орчныг шинэчилсэн. “Алсын хараа-2050”-д эхний 10 жил буюу дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” нь хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхийн зэрэгцээ эрдэм мэдлэгийг дээдэлж, боловсрол, шинжлэх ухааны салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Ингэснээр 2030-2040 онд шинжлэх ухаан, инновац, технологийн эрин үеийг хамтдаа бүтээх боломжтой. Үүнд бэлтгэхийн тулд боловсролын системээс эхэлнэ. Боловсролын хөтөлбөрийн цөм нь дэлхийд өрсөлдөх чадвар эзэмшсэн, түүх, өв соёлоо мэддэг, монгол сэтгэлгээтэй, эх оронч иргэнийг бэлтгэхэд чиглэх ёстой” гэлээ
2024-04-10

11 сумын 62 649 га талбай галд өртжээ

Жил бүрийн 3-6, 9-11 дүгээр сард ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр гэж үздэг бөгөөд энэ үед цаг агаар тогтуун биш, салхи, шуургатай байдаг. Он гарснаас хойш улсын хэмжээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ аймгийн 11 сумд 16 удаа ой, хээрийн түймэр гарч, 62 649 га талбай галд өртсөн байна. Сүхбаатар аймагт гэхэд тав хоногийн хугацаанд таван удаа түймэр гарчээ
2024-04-10

Сэлбэ голын урсцыг сайжруулах ямар ч ажил хийсэнгүй гэв

Сэлбэ гол үерлэж, их хэмжээний хохирол учруулсаар байхад албаныхан дорвитой арга хэмжээ авахгүй байгаа талаар “Сэлбэ 200” сууц өмчлөгчдийн холбооныхон өчигдөр мэдээлэв. “Сэлбэ гол үерлэхэд СӨХ-ныхон чадлынхаа хэрээр арга хэмжээ авч байгаа. Үерээс үүдэлтэйгээр дөрвөн тэрбум төгрөгийн хохирол учирлаа. Үүнд дулааны шугам сүлжээ, орон сууцын хана, таазад гарсан эвдрэл гэмтэл хамаарна. Сэлбэ гол үерлэснээс ойр орчимд нь байрлах орон сууцад хохирол учирч байгаа тул арга хэмжээ авахыг албаныхнаас хүсэхэд юу ч хийгээгүй. Далан барина гэж олон жил ярилаа
2024-04-10

Устөрөгчөөс эрчим хүч гаргаж авах ажил урагшгүй байна

Дэлхийн дулаарлыг өдөөгч гол бодис болох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нэгдмэл зорилгын төлөө хүч нэгтгэн зүтгэж буй улс орнууд нүүрс, нефтиэс татгалзаж, сэргээгдэх, ногоон эх үүсвэрээс эрчим хүчний хэрэглээгээ хангахын тулд ийм их хүчин чармайлт гаргаж, амбицтай ажиллаж байна. Ялангуяа хүн ам олонтой, үүнийгээ дагасан хэрэглээ өндөр, байгалийн нөөц хязгаарлагдмал, экологид учруулах хор хохирол үлэмж их орнууд бусдаас илүү хичээл зүтгэл гаргаж байгааг Хятад, Японоос харж болно
2024-04-10

МУИС-ийн номын санд өдрийн 3000 төгрөгөөр үйлчлүүлж болох нь

МУИС-ийн номын санд бусад сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 3000 төгрөг төлөөд 09.00-18.00 цагт үйлчлүүлэх боломжтой. Түүнчлэн МУБИС, ХААИС, СУИС, АШУҮИС, ШУТИС зэрэг сургуулийн оюутнууд ховор номын уншлагын танхимд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ. Ингэхдээ эрдэм шинжилгээний уншлагын танхимд сууж болно
2024-04-09

“Бидний хөөрхөн ертөнц” фестиваль зохион байгуулна

Аутизмыг таниулах сар үргэлжилж байна. Үүний хүрээнд энэ сарын27-нд“Бидний хөөрхөн ертөнц” фестивалийг Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулах гэнэ. Тус арга хэмжээг Монголын аутизмын холбооныхон зохион байгуулж буй бөгөөд онцгой хүүхэдтэй хэн бүхэнд нээлттэй юм байна. 
2024-04-09

Явган хүний замыг сайжруулах оролдлого нь үр дүнд хүрсэнгүй

Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, 32-ын тойргоос Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр хүртэлх явган хүний замыг уг нь саяхан шинэчилжээ. Гэтэл энэ зам төд удалгүй эвдэрч, тараа таниулсан байна. Явган хүний замыг эвдсэн гэх мэдээлэл энэ сарын1-нд тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст иржээ. Уг дуудлагын дагуу шалгаж, буруутай этгээдийг хяналтын камерын тусламжтай олж тогтоосон байна. Шалгалтаар том оврын автомашины жолооч бетон зуурмаг тээвэрлэж явахдаа явган хүний зам, хашлагыг эвдсэнийг илрүүлжээ. Зөрчлийн тухай хуульд замын тэмдэг, тэмдэглэгээ, байгууламжийг эвдэж сүйтгэсэн бол учирсан хохирлыг барагдуулж, иргэнийг 500, хуулийн этгээдийг 5000 нэгжээр торгодог юм байна. Үүний дагуу тухайн жолоочид хариуцлага тооцсоноо дээрх хэлтсийнхэн мэдээлэв. 
2024-04-09

С.НОМИН-ЭРДЭНЭ: Ээлжийн амралтаа хүлээлгүйгээр аялах боломж олон бий

Аялал бүр онцлогтой, дахин давтагдашгүй гоё мэдрэмжүүдийг өгдөг. “Travel cheap” аппликэйшний үүсгэн байгуулагч, “Хямд аялах аргаа заая” цахим хуудсыг хөтөлдөг С.Номин-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа. Монголд төдийгүй гадаадын орнуудад хэрхэн хямд зардлаар, дурсамж дүүрэн аялах талаар түүнээс тодруулсан юм.
2024-04-09

Африкийн хамгийн залуу Ерөнхийлөгч

Сенегал улсад саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн Бассиру Диомай Фай ялалт байгуулсан нь Баруун Африкийн хамгийн тогтвортой орнуудын нэгийн ирээдүйн төлөө олон улсын хамтын нийгэмлэгийнхэн сэтгэл зовж байсныг тайвшруулав. Улс төрийн PASTEF намын ерөнхий нарийн бичгийн дарга, 44 настай энэ хүн сонгуулийн эхний шатанд сонгогчдын 54 хувийн санал авч эрх баригч намын өрсөлдөгчөө ялжээ. Энэ сарын 2-нд тэрбээр тус улсын тав дахь, Африк тивдээ хамгийн залуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. 
2024-04-09

Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан нь хууль бус гэв

Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласантай холбогдуулан түүний өмгөөлөгч О.Батсүх өчигдөр мэдээлэл хийв. Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хүртэл сэтгүүлчийн ажлаа хийхийг түдгэлзүүлэх саналыг энэ сарын 5-нд нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гэнэ. Тус шүүх үүнийг хэлэлцээд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн гэж өмгөөлөгч О.Батсүх хэлэв
2024-04-09

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг эхлүүллээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар аяныг “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриатайгаар өчигдөр нээлээ. 13 дахь удаагийн уг аян энэ сарын 30 хүртэл үргэлжлэх юм. Энэ удаад байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэхэд түлхүү анхаарах гэнэ. Ингэснээр ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой аж. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний төвтэй хамтран уг аяныг өрнүүлж байна. 
2024-04-09

3.4 сая төл бойжиж байна

Улсын хэмжээнд нийт эх малын 77.5 хувь буюу 23.2 сая нь энэ жил төллөх аж. Үүнээс одоогоор 15.7 хувь нь төллөж, 3.6 сая төл хүлээн авсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Нийт төлийн 93.4 хувь буюу 3.4 сая нь эсэн мэнд бойжиж, бусад нь хорогдсон байна. Баруун бүсэд нийт эх малын 29.1 хувь төллөөд буй нь одоогоор хамгийн дээд үзүүлэлт аж. Зүүн, хангайн, төвийн бүсэд эх малын 0.7-19.3 хувь нь төллөсөн гэнэ. Манай улсад энэ жил төллөх ингэ 81 мянга, гүү 1.3, үнээ 1.6, ямаа 8.7, хонь 11.3 сая бий гэсэн тооцоог дээрх яамнаас гаргажээ.
2024-04-09

АН: Засгийн газар бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх ёстой

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар гишүүн Д.Ганбат, парламентын дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийв. Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллагын дөрвөн алба хаагч 13 настай хүүхэд хүчиндсэн жигшүүрт хэрэгтэй холбогдуулан АН-ын бүлгээс Д.Ганбат гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан байна. Ард түмнээ хамгаалах учиртай алба хаагчид нь өөрсдөө гэмт хэрэг үйлдсэн энэ хэрэгт хариуцлага тооцох асуудлаар дээрх ажлын хэсэг судлах аж.
2024-04-09

Театрын соёл үзэгчдээс эхэлнэ

Сонгодог урлагийн театрт үзвэр эхэллээ. Гэтэл бүх хүн суудлаа эзэлсэн хойно 20-30 минутын дараа хэдэн үзэгч таны хажуу талын суудалд суухаар цаанаас ирж харагдана. Утасныхаа гэрлийг гялбалзуулаад “Энэ хэддүгээр суудал вэ” хэмээн хүмүүсээс асуулаа. Урд талд суух үзэгчийн утас дуугарч чангаар ярих аж. Ард суух хүн таны сандлыг хөлөөрөө өшигчинө. Тэр байтугай утсаа ухах, бичлэг хийх, үзвэрийн талаар хоорондоо шивнэлдэх, электрон тамхи татах, ууттай зүйл задалж идэх явдал эргэн тойронд торойн үзэгдлээ. Үзвэр дуусав уу, үгүй юү үзэгчид уран бүтээлчдэд баяр ч хүргэлгүй нирхийтэл босоод явчихна. Гоо зүй, сэтгэл мэдрэмжээ уяраахаар ирсэн таны хувьд эдгээр үйлдэлд гутаад, бөөн бухимдал тээсээр гэр лүүгээ зүглэх нь тэр.
2024-04-09