Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.Энхтүвшин

Сар шахам сураггүй алга болсон Навальный олджээ

Оросын сөрөг хүчний төлөөлөгч  Алексей Навальныйг Ямало-Ненецкийн автономит тойргийн Харп тосгоны 3-р хорих ангиас олсон гэж улстөрчийн багийнхан мэдээлэв.
2023-12-26

Газын асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн санал хураалт дахин ойшлогдов

Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг өргөжүүлэх тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төслийн санал хураалт дахин хойшиллоо гэж Аюулгүйн зөвлөлийн эх сурвалж РИА Новости агентлагт мэдэгдэв.
2023-12-22

Холливудын од Вин Дизелийг бэлгийн хүчирхийлэлд буруутгажээ

Пүрэв гарагт Калифорнийн Дээд шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэл нь 2010 онд болсон гэх үйл явдлаас үүдэлтэй. Жүжигчний туслах байсан  Аста Жонассон мэдэгдэж буйгаар Дизель түүнийг Атланта дахь зочид буудлын өрөөнд хүчирхийлсэн гэжээ. Эмэгтэй “бэлгийн харьцаанд орох хүсэлгүй байгаагаа" тодорхой ойлгуулсан ч Дизель үл тоомсорлосон гэж гомдолд бичжээ.
2023-12-22

Чехийн их сургуульд халдлага болж 15 хүн нас барж, 25 хүн шархаджээ

Арванхоёрдугаар сарын 21-ний пүрэв гарагт Прага хотын Карлын их сургуулийн байранд буудалцаан болжээ. Цагдаагийнхны мэдээлснээр 15 хүн амиа алдаж, 25 шархадсаны 10 нь маш хүнд байдалтай байна.  Мөн гэмт хэрэг гарсан өдөр буюу пүрэв гарагт халдлага үйлдсэн  этгээдийн аав нас барсан байдалтай олдсон гэж мэдээнд дурджээ.
2023-12-22

2030 оны өвлийн олимпыг зохион байгуулах улс олдохгүй нь

2030 оны өвлийн олимпийг зохион байгуулах газар олдохгүй болох нь гэж  Олон улсын олимпын хороо (ОУОХ) санаа зовж эхэлжээ. Тэмцээн болоход зургаан жил үлдээд байгаа бөгөөд зохион байгуулахыг хүссэн  өргөдөл гаргагч орнууд нэг нэгээрээ хүсэлтээ эргүүлэн  татаж байна.
2023-12-20

Санкт-Петербург дахь "Hyudai Motor" автомашины үйлдвэрийг 100 ам.доллароор худалджээ

Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Hyundai Motor компанийн захирлуудын зөвлөл Санкт-Петербург дахь үйлдвэрээ Оросын  “Арт-Финанс” компанид худалдахыг зөвшөөрчээ. Энэ тухай “Reuters” мэдээлэв.
2023-12-20

Аpple компанийн ухаалан бугуйн цагийг худалдахыг хоригложээ

АНУ-д Apple-ын шинэ ухаалаг бугуйн цагийг пантентын эрхийг зөрчсний улмаас   худалдахын зогсчээ. Энэ тухай 9to5Mac мэдээлэв.
2023-12-20

Диана гүнжийн даашинз нэг сая гаруй доллараар зарагджээ

Диана гүнжийн 1985, 1986 онд өмсөж байсан даашинз  904,699 фунт стерлинг буюу 1,148,080 доллараар зарагджээ. Энэ тухай BBC мэдээлэв.   Julien's Auctions 
2023-12-19

Хятадын баруун хойд хэсэгт газар хөдлөлт болж 100 гаруй хүн нас баржээ

Хятадын баруун хойд хэсэг Ганьсу, Чинхай  мужуудад мягмар гарагт шилжих шөнө 6,2 баллын хүчтэй  газар хөдлөлт болж  зуу гаруй хүн нас барж, 230 хүн бэртэж гэмтжээ.
2023-12-19

Кувейтийн эмир таалал төгсжээ

Кувейтийн эмир Наваф аль-Ахмед аль-Жабер аль-Сабах 86 насандаа таалал төгссөн тухай тус улсын төрийн телевиз мэдээллээ.
2023-12-18

Марк Цукерберг ертөнцийн мөхөлд бэлдэн газар доор бүхэл бүтэн цогцолбор барьж эхэлжээ

Фэйсбүүк компанийг үндэслэгч, АНУ-ын тэрбумтан Марк Цукерберг Хаван арал дахь өөрийн эдлэн газарт  1.5 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий газар доорх бүхэл бүтэн   цогцолбор барьж байгаа тухай Wired хэвлэлийн сэтгүүлчид олж мэджээ.
2023-12-18

Умард Солонгосын хөөргөсөн пуужин АНУ-ын аль ч цэгт цохилт өгөх боломжтой

Энэ даваа гарагт Умард Солонгосын хөөргөсөн тив алгасагч  пуужин  ердийн чиглэлийн дагуу  АНУ-ын бүх нутаг дэвсгэрт аюул учруулахаар байлаа гэж  Японы Батлан ​​хамгаалахын дэд сайд Шинго Миякегийн хэлснийг Kiodo агентлаг иш татан мэдээлэв.
2023-12-18

ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчвөл шоронд хийнэ

ОХУ эсрэг авсан  Европын Холбооны/ЕХ/ хориг арга хэмжээг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг Европын парламент авч хэлэлцжээ. Энэ тухай ЕХ-ны зөвлөлийн хэвлэлийн алба мэдээлэв.
2023-12-13

Авлигын дуулианы улмаас Японы Засгийн газрын 15 сайдыг  огцруулна

Японы Ерөнхий сайд Фумио Кишида эрх баригч Либерал ардчилсан намын депутатууд улс төрийн хандивыг завшсан гэх дуулианы хариуд шийдвэртэй арга хэмжээ авч,  тус улсын Засгийн газрын 15 сайд болон бусад албан тушаалтнуудыг огцруулахаа мэдэгдлээ.
2023-12-12

АНУ-ын байлдааны хөлөг онгоц БНХАУ-ын усан хилд халджээ

АНУ-ын байлдааны хөлөг онгоц  БНХАУ-ын нутаг дэвсгэрт халдаж, тус улсын бүрэн эрхийг зөрчсөн талаар Хятадын  Ардын чөлөөлөх армийн өмнөд бүсийн байлдааны командлалын хэвлэлийн төлөөлөгч Тянь Жунли мэдэгдэв. Түүний хэлснээр “12-р сарын 4-ны даваа гарагт АНУ-ын “USS Gabrielle Giffords” байлдааны хөлөг онгоц  БНХАУ-ын засгийн газраас зөвшөөрөл авалгүйгээр   Өмнөд Хятадын тэнгисийн Наньша олтриг дахь  БНХАУ-ын усан хилд хууль бусаар нэвтэрчээ”
2023-12-04

Биткойны үнэ сүүлийн нэг жил хагасын хугацаанд анх удаагаа 40 мянган доллараас дээш гарлаа

Биткойны үнэ 2022 оны дөрөвдүгээр сарын 25-наас хойш анх удаа 40 мянган ам.долларыг давжээ. Үүнийг CoinMarketCap платформын мэдээлэл нотолжээ.
2023-12-04

Израилын арми Газын зурваст дахь байлдааны ажиллагаагаа өргөжүүлэв

Израйлийн цэргийн хүчнийхэн Газын зурвас дахь хуурай замын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд ХАМАС бүлэглэлийн 600 гаруй цэргийн обьектуудад цохилт өгчээ. Энэ тухай ЦАХАЛ-ын хэвлэлийн алба мэдэгдэв.
2023-12-04

Эрдэмтэд хүнд хэрэггүй 5 эрхтнийг нэрлэжээ

Хятадын хэсэг судлаачид хүнд онцын шаардлагагүй таван эрхтнийг нэрлэжээ. Тэдгээр эрхтнийг авхуулсныхаа дараа бараг хүн бүр цаашаа амар жимэр амьдарсаар байж чаддаг.  
2023-12-01

АНУ-д тарган хүмүүсийг доромжлох, ажилд авахаас татгалзахыг хуулиар хоригложээ

Одооноос эхлэн эл хотод тарган, намхан эсвэл хэт өндөр хүмүүсийг ажилд авахад, орон сууц түрээслэхэд, нийтийн эзэмшлийн газар  орох зэрэгт ад үзэх, ялгаварлан гадуурхахыг албан ёсоор хориглов.
2023-12-01

ОПЕК+ олборлолтоо дахин бууруулна

 Энэ удаагийн хурал 2024 оны эхний улиралд газрын тосны олборлолтоо дахин бууруулах шийдвэр гаргажээ.
2023-12-01