Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Номин

Хожуу гаргах шийдвэрээрээ “шоу”-дахгүй байхыг хүсье

Дорноговь аймгийн Сайншанд сумд энэ сарын 3-нд 12 настай охин хичээлдээ явахаар гэрээсээ гараад эргэж ирсэнгүй. Өмнө нь бусдыг хүчирхийлсэн болон өөр элдэв хэрэгт ял шийтгүүлсэн, хугацаагаа дуусгалгүй шоронгоос гарсан этгээд охины аминд хүрсэн гэдэг нь олон нийтийг цочирдуулж байна.
2023-10-09

Ө.ЭРДЭНЭ-ОЧИР: Цэцийн дээр хөх тэнгэр ч, Үндсэн хууль ч байхгүй, гишүүд нь өөрсдөө гараад суучихсан

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд, хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
2023-10-06

“Автор”-оо тавих ажил хийгээгүй ч албан тушаалаас буудаггүй Ц.Даваасүрэн

Улстөрчид “Улс орныхоо төлөө чөтгөртэй нэгдэхэд ч яах вэ” гэж уянгалах нь бий. Тэгвэл амин хувийн эрх ашиг, албан тушаалын төл өө юунаас ч урваж, хэнтэй ч хамсахад бэлэн хүмүүс бас байдаг. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваас үрэн. Тэрбээр 2008 оноос хойш тасралтгүй дөрвөн удаа Хөвсгөл аймгаас УИХ-д сонгогдоод буй.
2023-10-05

“Албан тушаалтай зууралдахгүй” хэмээн хариуцлагаас бултчихлаа, тэд

Албан тушаалын “дээл” давхарлаж, бүтэн нэг жил ажиллачихаад “Сайдын ажил миний бодсоноос хүнд байлаа” гэж хэнэг ч үгүй хэлэх Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүн хэвээрээ хоцорно. Үнэндээ тэд “Албан тушаалтай зууралдахгүй” хэмээн хариуцлагаас бултчихлаа.
2023-10-04

Э.САНЧИР-УЯА: Сонгогчдын саналын үнэ цэний зөрүү 2000 оноос хойш бараг гурав дахин их болчихлоо

Бид энэ эрх мэдлээ төлөөллөөрөө буюу УИХ (парламент)-аар дамжуулан хэрэгжүүлдэг. Төлөөлнө гэдэг нь таны дуу хоолой, хүсэл зоригийг шийдвэр гаргах түвшинд хүргэхийн нэр шүү дээ. Төлөөллөө бид сонгуулиар сонгодог. Гэхдээ бүх нийтийн, тэгш, шууд, саналаа нууцаар өгөх, чөлөөт гэсэн үндсэн таван зарчмыг хэрэгжүүлж байж сая ардчилсан сонгууль болсонд тооцдог.
2023-10-03

Г.Занданшатар: Сонгуулийн жилийн төсвийг сонгогчдын санал цуглуулахад чиглүүлдэг гажгийг засацгаая

Г.Занданшатар: Сонгуулийн жилийн төсвийг сонгогчдын санал цуглуулахад чиглүүлдэг гажгийг засацгаая
2023-10-03

2024 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барив

Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ
2023-10-02

Гишүүдийнхээ томилгоог хаалттай үлдээхээр Цэц улайрч байна 

Үндсэн хуулийн цэцийн товлосон дунд суудлын хуралдаан өнөөдөр болно. АТГ-ын удирдлагууд болон Цэцийн гишүүдийг томилохдоо УИХ нээлттэй сонсгол явуулж байгаа нь Үндсэн хууль зөрчиж буй, эсэхийг үүгээр шийдвэрлэх юм. Нээлттэй сонсголыг хааж, томоохон томилгоонуудыг тохироогоор хийж, хөшигний ард наймаалцах гэсэн нэхэл хатуу оролдлого дахин амиллаа. Дор дурдах хуулийн заалтууд Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж иргэн үзсэн учраас Цэц “Тийм, түүний зөв” гээд шийдчихвэл нэр дэвшигчийн сонсгол явуулах эрх зүйн орчин үгүй болно гэсэн үг. 
2023-09-27

 Ёс зүйн хорооныхныг ёс зүйгүй гишүүд томилох нь

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сард баталж, долдугаар сарын 3-наас мөрдөж буй. Тус хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг Ёс зүйн хороо биелүүлэх учиртай. Тэгвэл эл хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэлжээ. 
2023-09-22

Улсын төсвөөр хийсэн ажлыг улстөрчид өмчлөх ёсгүй

Б.Бейсен гишүүн “би”-гээ дарж чадалгүй хөшөөнд сийлсэндээ баалуулж буйгаас бус, төсвийн бүх хөрөнгө оруулалтыг гишүүд тал тал тийш нь татаж, тойргийнхондоо таалагдах гэж саймширдаг нь нууц биш. 
2023-09-20

 Квотод бүү найд, бүсгүйчүүд ээ 

Ер нь жендерийн эрх тэгш байдал тогтоохын төлөө байгаа ерөнхий дүр зураг дээрх судалгаанаас ажиглагдсаныг тэмдэглэхэд таатай байна. Гэхдээ эрэгтэй хүн удирдах, өрх гэр, улс орноо авч явах үүрэгтэй хэмээх хэвшмэл ойлголт эрчүүдэд давамгайлжээ. Гэтэл сонгуульд оролцож, саналаа өгсөн эмэгтэйчүүд эрчүүдээс илүү байдаг. Тухайлбал, 2020 оны орон нутгийн сонгуулиар саналаа өгсөн сонгогчдын 55.9, УИХ-ын сонгуулийнх 54.5 хувь нь эмэгтэйчүүд байж. Мөн 2016 оны УИХ болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад оролцсон хүмүүсийн 54.9 хувь нь эмэгтэй сонгогч байсан аж. Тэгвэл энэ нь сонгогчдынхоос илүүтэй нэр дэвшигчдийн хүйсийн бүтцийг эргэж харах зайлшгүй үндэслэл болж байна гэлтэй. 
2023-09-14

Намуудын жагсаалтад найдаж болох уу 

Засгийн газрын тэргүүн бөгөөд эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн намар танхимын бүрэлдэхүүнээ шинэчилж, УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй сайд нарыг олноор нь оруулж ирэхдээ ч “Дараагийн “сонгуульд нэр дэвшихгүй” хэмээх ам өчгийг нь авсан гэдэг. Сөрөг хүчнийг төлөөлж буй АН-ын удирдлага ч үүнтэй агаар нэг зарчим баримтлахаа зарлаж, намын жагсаалтдаа шинэ уур амьсгал оруулах найдвар төрүүлээд буй. 
2023-09-12

Шүүхтэй эхлүүлсэн Ерөнхий сайдын сөргөлдөөн даамжрав уу 

Засгийн газар энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаараа Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. Мөн Шүүх байгуулах тухай хуулийн төслийг энэ сарын сүүлчээр Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлж, улмаар дагалдах хуулийн төслүүдийн хамт УИХ-д өргөн барихаар төлөвлөж буйг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ. Тэрбээр “Шүүх байгуулах тухай хуулиар шүүх эрх мэдлийн бүтцийн өөрчлөлтийг хийхээр зорьж байна.
2023-09-08

 Орон нутгийн ороо бусгаа томилгоо

Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт удирдлагын босоо тогтолцоо бий болгох үүднээс салбарын яамнаас нь сонгон шалгаруулалт хийж, тухайн албан тушаалтанд тавьж буй шалгуурыг хангасан хүнийг л томилдог байхаар хуульчилжээ. Тодруулбал, аймаг, нийслэлийн Боловсролын газрын даргыг салбарын сайд, насан туршдаа суралцахуйн төв, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдлагыг яамнаас нь томилох юм.
2023-09-05

Эрх баригчид баталсан өөрчлөлтөө “амилуулах” уу 

Одоогийн бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил бөгөөд Төсвийн байнгын хороо энэ сарын 15-ны дотор зөвлөлийг шинээр байгуулахаар төлөвлөчихөж. Нэмэлт, өөрчлөлтийн дагуу Төсвийн байнгын хороо 45-аас доошгүй хоногийн өмнө зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах тухай зарыг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлэх ёстой. 
2023-09-01

“Хар машин”, хяналтын тооллогын шинэчлэл сонгогчдын итгэлийг нэмэх үү 

...Сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах, мэдээлэл хадгалах, сүлжээний хамгаалалтын төхөөрөмжийг нийлүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг Сонгуулийн ерөнхий хороо зарлаж, холбогдох материалуудыг саяхан хүлээн авч дуусжээ. Өнгөрсөн зургадугаар сард улсын төсвийг тодотгохдоо сонгууль зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулж 15.9 тэрбум төгрөг тусгасан бөгөөд дээрх тендерийг үүний хүрээнд зарлаж буй бололтой...
2023-08-01

Дарга нарын давуу эрх тойргийг ч тойрдоггүй 

...Хэнтий аймагт хийх төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн онуудад буюу сонгогдсон гишүүд нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллах болсноос хойш үлэмж өсөж байгааг жил бүр ярьж буй. Баянхонгорын гаралтай хоёр хүн ҮАБЗ-д байхад ч тус аймагт хийх төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ огцом өссөнийг олон нийт шүүмжилж байлаа...
2023-07-28

Эмэгтэйчүүдийн эрх мэдлийн индексээр манай улс дундаас доош үнэлгээ авчээ 

Харин GGPI нь хүний хөгжлийн дөрвөн үзүүлэлт (эрүүл мэнд, боловсрол, оролцоо, шийдвэр гаргалт)-ээр хүйсийн ялгаатай байдлыг үнэлдэг бөгөөд Монгол Улс 0.784 оноотойгоор дунджаас дээгүүр ангилалд багтжээ. Эдгээр индексийн үнэлгээ тэг рүү дөхөх тусам жендерийн тэгш байдал хангагдахгүй байна гэж үздэг юм. 
2023-07-26

Ардын хянан шалгах хороог ардчилсан Монголд “амилуулах” уу 

...Цагаан сарын өмнөхөн зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулгаар “ард иргэдийг төлөөлөн ажилладаг төрийн хянан шалгах бие даасан тогтолцоо бий болгох” нь зүйтэй гэж дэмжсэн. Харин өнөөгийн эрх баригчид социализмын үеийн Ардын хянан шалгах хороог “амилуулах” уу, УИХ-ын хянан шалгах түр хороодын ажиллах зарчмыг боловсронгуй болгож чадах уу гэдэг нь анхаарал татаж байна...
2023-07-25

 “Гол дүр”-д тоглогчид 

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Баянхонгор аймгийн багийн нийт Засаг дарга болон эмч нарыг ажлын унаагаар хангаж буй хэмээн бахархаж байгаа нь илт. Саяхан Засаг дарга нарт 77, эмч нарт 33 мотоцикл, 12 ширхэг гематологийн автомат анализатор өгсөн юм байна. Дараа нь багийн асаг дарга нартай үдийн зоог барьсныг нь фэйсбүүк хуудаснаас нь харж болно. Уг нь мотоциклынх нь мөнгийг А.Адъяасүрэн гишүүн халааснаасаа бус, улсын төсвөөс гаргасан. Тодруулбал, сүүлийн хоёр жилийн төсөвт 300 сая төгрөг тусган хэрэгжүүлсэн “Багийн асаг дарга нарыг чадавхжуулах тоног төхөөрөмж” төслийн хүрээнд хийсэн ажил юм. 
2023-07-21