Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-ын даргаар ажиллаж байсан Д.Нарантуяа нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ.Д.Нарантуяагийн өмгөөлөгч Б.Баясгалангийн гаргасан гомдлын дагуу ийнхүү хянасан аж. Түүнийг ЭЭХХЗГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, өөртөө болон нэг бус хүнд эдийн засгийн давуу байдал олгосон хэрэгт гэм буруутай гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дүгнэсэн юм. Д.Нарантуяа ЭЭХХЗГ-ын харьяа Эм шинжлэх лабораторид шаардлагатай 19.4 сая төгрөгөөр үнэлэгдэх бараа, материалыг 2022 оны арванхоёрдугаар сард мэс заслын өвчний оношилгоо, эмчилгээ, эм барих, бөөний худалдааны “Санцо мед” ХХК-иас худалдаж авсан мэтээр баримт бүрдүүлж, гэрээ байгуулсан байдаг. Улмаар тус ажахуйн нэгжрүүмөнгийг ньшилжүүлж, иргэн Ч.Болдбаатарт 2.9, А.Болор-Эрдэнэд гурван сая гаруйг нь өгөөд, үлдсэн 11.5 саяыг нь өөрөө авсан гэдэг. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Д.Нарантуяагийн нийтийн албанд томилогдох эрхийг найман жил хасаж, 40 сая, Ч.Болдбаатарын төрийн байгууллагад ажиллах эрхийг гурван жил хязгаарлаж, 10 сая, А.Болор-Эрдэнийн төрийн албанд ажиллах эрхийг зургаан жил хасан, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн, оноосон ял гэм буруугийн зарчимд тохирсон гэж дүгнэн ялыг хэвээр нь үлдээж, өмгөөлөгч нарын гар-гасан гомдлыг хэрэгсэхгүй болгов.