Дэлхийн тамхигүй өдөр болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Мөн энэ өдрүүдэд тамхи худалдахгүй байхыг аж ахуйн нэгж, байгууллагад уриалжээ. Тодруулбал, архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүү¬ лэх зорилгоор нийслэлийн ЗДТГ-аас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ сарын 20-ноос эхлэн 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж буй. Аяны хүрээнд тамхи болон дам тамхидалт, архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийг сурталчлах, нийгэмд зөв дадал, хэвшлийг бий болгох зорилготой аж. Эл аяныг дэмжин ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга нарт үүрэг болгосон байна.
Ч.Болор