Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд өчигдрөөс “Өвлийн идэш-2026” үзэсгэлэн худалдааг эхлүүллээ. Уг үзэсгэлэн, худалдаа дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд орон нутгаас ирсэн малчид мах, сүү, цагаан идээ, жимс зэргийг борлуулж байна. “Өвлийн идэш-2026”-гаас үхрийн махыг кг-ыг нь 21 000-25 000, хониныхыг 18 000-19 000 төгрөгөөр худалдан авч болох аж. Харин адууны мах кг нь 14 000-15 000, ямааных нь 12 000 орчим төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн жилийн “Өвлийн идэш-2025” үзэсгэлэн, худалдааныхаас махны үнэ кг тутамдаа 70 орчим хувиар өссөн дүн юм. Түүнчлэн чихэртэй, хэвлэж хатаасан нимгэн ааруулыг 30 000-35 000-аар үнэлсэн бол зузаан чихэргүйг нь 40 000-50 000 төгрөгөөр зарж байв. Мөн эмийн ургамал, зөгийн бал, хатаасан цай зэрэг аймаг, сумуудын онцлог бүтээгдэхүүнийг ч санал болгож байна.
С.Дулам