Дэлхийн хамгийн том онлайн худалдааны компани болох “Амазон” мэдээллийн технологи, инженерчлэлийн чиглэлээр суралцах хүсэлтэй залуусыг дэмжих зорилгоор жил бүр тэтгэлэг зарладаг. Тус компани өнөө жил түүхэндээ хамгийн олон буюу 400 оюутанд “Амазоны ирээдүйн инженерүүд” хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэг олгохоор зарласны дотор Монголоос хоёр оюутан багтжээ. АНУ-ын Техас мужид ахлах сургуулиа дүүргэсэн А.Марал, Вашингтонд суралцаж төгссөн Т.Одмарал нар шилдэгт шалгарсан байна.
Ингэснээр тэд тус улс дахь магадлан итгэмжлэгдсэн их сургуульд компьютерын шинжлэхухаан, инженерчлэлийн чиглэлээр дөрвөн жил тэтгэлэгтэй суралцаж, эхний дамжаагаа дүүргэснийхээ дараа “Амазон”-д цалинтай дадлага хийх боломжтой болжээ. Энэхүү хөтөлбөрт тэнцсэн оюутнуудад жил тутам 10 мянга буюу төгсөх хүртэл нь нийт 40 мянган ам.долларын тэтгэлэг олгодог гэнэ.
Н.Мишээл