ОХУ-ын Сибирийн бүс нутгийн 1.1 сая га талбай түймэрт өртжээ. Түймэр Забайкальскийн хязгаар, Буриад, Якутск зэрэг бүс нутагт энэ сарын 2-нд тархсан бөгөөд хэт хуурайшилт, хүчтэй салхины улмаас тархалт нь нэмэгдсээр буй гэнэ. Одоогоор түймрийг унтраахад 813 гал сөнөөгч 765 техник хэрэгсэл, 19 нисэх онгоцтой ажиллаж буй юм. Ташрамд дурдахад, энэ он гарсаар Буриадад ой, хээрийн 250 орчим түймэр бүртгэгдэж, өнгөрсөн сарын 13-наас эхлэн онц байдал тогтоогоод байна.
У.Сүрэн