Энэтхэгийн баруун хэсэгт орших Махараштра мужийн Индрияни голын гүүр уржигдар нурсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 32 иргэн хүнд гэмтжээ. Тус улсын Ерөнхий сайд Девендра Фаднавис “Хохирсон хүмүүсийн найм нь хүнд гэмтэж, зургаа нь гүн шоконд орсон, эрэн сурвалжлах ажлыг одоо ч үргэлжлүүлж байна” гэж мэдээлэв. Уг осол Пуна хотын Кундамал дүүрэгт болсон бөгөөд тухайн бүсэд сүүлийн хэдэн өдөр аадар бороо оржээ. Гүүрийг 1990 онд барьснаас хойш огт засаагүй, нурах үед голын урсгал тогтуун байсан гэдгийг тэндхийн оршин суугчид хэлсэн аж. Одоогоор гүүр нурсан шалтгааныг эцэслэн тогтоогоогүй гэнэ. Энэтхэгийн Засгийн газраас амиа алдсан хүмүүсийн ар гэрт мөнгөн тусламж үзүүлж, гүүрийг шинэчлэн барих ажлыг даруй эхлүүлэх талаар мужийн удирдлагуудтай зөвшилцөж буйгаа мэдэгдсэн байна.
Ц.Цэнд