Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх болон хийгээр цэнэглэх станцууд, газрын тосны агуулах, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Тодруулбал, хүн амын нягтаршил ихтэй бүсэд үйл ажиллагаа буй шатахуун түгээх 53 станц болон хийгээр цэнэглэдэг станцуудад хяналт шалгалт хийж, орон сууцын хороолол дунд барьсан долоон ШТС-ын үйл ажиллагааг зогсоожээ. Мөн холбогдох стандарт, норм, дүрмийг баримтлаагүй зөрчил илэрсэн ШТС-уудад 47 улсын байцаагчийн 480 орчим заалт бүхий албан шаардлагыг хүргүүлсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд байгаа газрын тосны 28 агуулахад стандарт, норм, аюулгүй ажиллагаа, ХАБ-ын чиглэлээр хяналт шалгалт хийхэд 10 нь зөрчилтэй гарсан тул 24 улсын байцаагчийн 188 заалт бүхий албан шаардлага хүргүүлжээ.
Ташрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд стандарт, нормд заасан хэмжээнээс 2.4 дахин олон ШТС үйл ажиллагаа явуулж байгаа нь зайлшгүй анхаарах ёстой, томоохон зөрчил гэдгийг хяналт шалгалтын багийнхан сануулсан байна.
Л.Ням