Утасгүй холбооны технологиор дамжуулан Туул голын урсгалын хурд, усны түвшин, хур тунадасны өөрчлөлтийн хэт авианы оптик мэдрэгчээр хэмжих багажийг нийслэл орчимд суурилуулсныг сав газрын захиргаанаас нь мэдээллээ. Үүний үр дүнд хэмжигч багажийн дата өгөгдлүүдэд суурилан голын усны болон хур тунадасны хэмжээ, үерийн аюулыг хиймэл оюуны тусламжтай тодорхойлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үр дүнтэй хариу арга хэмжээ авах боломж бүрдэх гэнэ.
Туул голын бохирдол, доройтлын түвшин сүүлийн жилүүдэд тулгамдсан асуудал болсон. Бохирдлын түвшнээрээ Хятадын Шар мөрөнтэй эн зэрэгцэх хэмжээнд хүрснийг судлаачид тогтоогоод буй. Нэмээд урсац нь эрс багасаж, татраад байгаа. Энэ зун гэхэд нийслэл орчимд усны түвшин нь эрс буурч, хэд хэдэн газарт тасраад буйг Усны газрын дарга З.Батбаяр мэдээлсэн. Тэгвэл технологийн тусламжтайгаар Туул голын урсац, усны түвшин зэргийг нарийвчлан хэмжсэнээр өөрчлөлтийг нь тогтмол хянах, мэдээлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Туул голд хиймэл оюунаар хяналт мониторинг хийх ажлыг “Интеллигент технологи” компани сав газрын захир¬гааны мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэх аж.
Ж.Сувд