“Монголд эгшиглэх Өрнө, Дорнын хослол” концерт өнгөрөгч бямба гарагт боллоо. Тодруулбал, Японы Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийж буйг тохиолдуулан Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгээс хоёр орны найрамдалт харилцаа, соёлын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Японы төгөлдөр хуурч Канно Жүн, шанз хөгжимчин Токивазү Можибэй нарын хамтарсан эл тоглолтыг үзэгчдэд хүргэсэн аж. Хамтран зохион байгуулагчаар УИХ дахь Монгол, Японы парламентын бүлэг, Японд төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг, дэмжигч байгууллагаар МУИС ажиллажээ.
Токивазү Можибэй нь Японы уламжлалт хөгжим болох Токивазүг нэн гарамгай эзэмшсэн бөгөөд түүний уламжлалт өв соёлоо хадгалж буйг өндрөөр үнэлсэн нь олон аж. Харин Канно Жүн нь олон улсын сонгодог хөгжмийн урал¬даануудад шүүгчээр ажиллаж байсан нэгэн юм.
Д.Тамир