
Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс “Тоёота хариер”, “Приус-11” загварын автомашин хулгайлаад Сэлэнгэ аймгийн нутагт орхиж, улмаар энэ сарын 3-нд тус аймгийн Баянгол сумын нутгаас дээрх загварын дунд оврын жийп хулгайлсан хүүхдүүдийг цагдаагийнхан баривчлан шалгаж байна. Улаанбаатар хотод оршин суух хаягтай 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар автомашинууд хулгайлаад зогсохгүй нэг иргэнтэй маргалдаж, хутгалан эрүүл мэндэд нь хохирол учруулаад зугтсан аж.
Эл таван хүүхэд дээр дурдсан хэргүүдээс гадна Сонгинхайрхан дүүргийн XXI хорооны нутгаас “Приус-41”, “Субару форестер” загварын тээврийн хэрэгсэл дахин хулгайлан зугтсаныг цагдаагийнхан эрэн сурвалжилж, Налайх дүүргийн VI хороо буюу Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зугаалж явсныг олж тогтоон дайчлан баривчилсан аж.
Иймд иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ хулгайд алдахаас сэргийлж харуул хамгаалалттай газар байрлуулах, тээврийн хэрэгслийнхээ хаалганы болон асаалтын системийн хуучирч элэгдсэн голыг солиулах, тээврийн хэрэгслээ онгорхой орхихгүй байх зэргээр гэмт халдлагаас сэргийлэхийг, мөн эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж хэмт хэрэг, зөрчилд холбогдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Г.ОРЧЛОН