Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой, үндэсний их баяр наадмын үеэр дрон нисгэхгүй байх агаарын бүсүүдийг Төрийн тусгай хамгаалалтын газраас мэдэгдэв. Тодруулбал, Төрийн ор¬дон, “Их тэнгэр” цогцолбор орчимд агаарын бүс байнгын идэвхтэй байх бол Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг хавиар долоодугаар сарын 11-12-нд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг дрон болон нисэх төхөөрөмжөө нисгэхгүй байхыг анхааруулж байна. Дрон эзэмшигч нь дээрх бүсэд нисэх төхөөрөмжөө зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн тохиолдолд Иргэний нисэхийн дүрэм, Зөрчлийн тухай хуулийн 14.12 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэж, албадан буулгах бөгөөд үүнээс үүдэн гарах хохирлыг мөн төлүүлэх аж.
Г.Сансар