“Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдсон 24 хүний заримынх нь гаргасан гомдлыг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар өчигдөр хянан хэлэлцэхээр товлоод байв. Гэвч өмгөөлөгч нараас нь шалтгаалж хойшлууллаа. Тодруулбал, анхан шатны шүүх гэм буруутай гэж дүгнэсэн А.Ганхуяг болон иргэний хариуцагч “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Эрэгмаа нарын өмгөөлөгч Л.Цолмонгэрэл давж заалдах гомдол гаргасан ч өөр хурал давхацсан шалтгаанаар хойшлуулах хүсэлт өгсөн аж. Мөн шүүгдэгч Б.Түмэнжаргалын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Б.Лхагвадорж нар дээрхтэй ижил үндэслэлээр хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваад энэ сарын 23-ны 09.00 цаг хүртэл хойшлуулахааршийдвэрлэсэнюм.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хэргийг ажлын 22 өдрийн турш хэлэлцээд өнгөрсөн дөрөвдүгээр сард шийтгэх тогтоолоо танилцуулж 15 хүнийг гэм буруутайд тооцож байв. Улмаар А.Ганхуягийн гэм буруутай нь тогтоогдсон хоёр үйлдлийнх нь ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, зургаан жилийн хугацаагаар хорих ял оноосон. Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатарын нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, гурван жил хорих ял шийтгэсэн юм. Бусад 13 хүнд зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн билээ.