Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргаар ажилладаг Я.Болор, түүнд хахууль өгсөн хэмээн яллагдагчаар татагдсан Э.Гантуяа нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хийлээ. Уг хоёр хүнийг шүүхэд шилжүүлж, гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлыг энэ сарын 24-ний баасан гаргийн 09.00 цагт товлов. Я.Болорыг төсөл хэрэгжүүлсэн гэрээ дүгнэсэн акт гаргаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан хэрэгт буруутгаж буй юм. Тодруулбал, “Кристал инженеринг констракшн” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан орон сууцыг хямд үнээр худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулсан гэнэ. Улмаар 223.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий хахууль авсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан байна.
Нийслэлийн прокурорын газраас Я.Болорт Эрүүгийн хуулийн 22.4-1-ийн нийтийн албан тушаалтан хахууль авсан гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлджээ. Харин түүнд хахууль өгсөн дээрх компанийн удирдах албан тушаалтны хамаарал бүхий хүн болох Э.Гантуяаг мөн хуулийн 22.5-1-ийн бусдад ха¬хууль өгсөн гэх заалтын дагуу яллагчдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн билээ.