БНХАУ-ын Хайнинг хотод болсон туухай өргөлтийн ДАШТ-д Монголын баг оролцлоо. Тэднээс эрэгтэйчүүдийн ангиллын 78 кгын жинд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, Азийн аварга Н.Мадигайым цээжнээс дээш 120 удаа өргөж мөнгөн медалийн эзэн болов. Хүнд жинд өрсөлдсөн хүчтэнүүдээс 95 кг-д Ц.Төмөрпүрэв, Э.Ирээдүй нар хүрэл медаль хүртжээ. Эмэгтэйчүүдээс Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын холбооны инженер, дэслэгч Б.Ундрах дэлхийн хошой аваргаар тодорлоо. Тэрбээр ҮБХИС-ийн сонсогч байхдаа энэ спортоор хичээллэж, 2023 онд Азийн аварга, 2024 онд дэлхийн аварга болсон юм. Түүний амжилтыг буухиалж 58 кг-д Б.Оюунцэцэг, 68 кг-д Б.Баярсайхан, Б.Уянга нар тэргүүлсэн байна. Туухайт спортын мэргэжлийн тамирчдаас энэ удаа дэлхийн хошой аварга С.Туяацэцэг мастеруудын (ахмад) ангиллын 63 кг-д дэд байр эзэлжээ.